| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00104/И |
| Дугаар | 305/ШШ2026/00083 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2026/00083
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ******************** оршин суух Х овогт А-н С-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ************-д худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
Нэхэмжлэгчийн А.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1971 оны 05 дугаар сарын 25-нд төрсөн, одоо 55 нас хүрч байна. Би 1990 оны 07 дугаар сарын 02-с эхлэн Говь-Алтай аймгийн *******-д 12 барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. 1995 оноос Говь-Алтай аймгийн ********-т 1996 оныг дуустал ажилласан. 1997 онд Говь-Алтай аймгийн Б сумын ************-д 1 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогоолгох гэсэн юм. 1990-1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан баримт дутуу байгаа учраас ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ************-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч А.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А овогтой С миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 1990-1994 оны нийгмийн даатгалын шимтгэлийн баримтууд бүгд олдсон учраас татгалзсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.С-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн ... миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 1990-1994 оны нийгмийн даатгалын шимтгэлийн баримтууд бүгд олдсон учраас татгалзсан... гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100(гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100(гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч А.С-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.С-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100(гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100(гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч А.С-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН