| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00055/И |
| Дугаар | 305/ШШ2026/00094 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2026/00094
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: ***************** үйл ажиллагаа явуулдаг ********** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй
хариуцагч: ************** оршин суух Б-н Г-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,537.08(гурван сая жаран хоёр мянга таван зуун гучин долоо зууны найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Хариуцагч Б-н Г нь ********** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ2024042116282 тоот гэрээний дагуу IPhone 15 Plus загварын гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,388,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ЗГ2024042116282 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,776,381.34 төгрөг, үндсэн хүүд 264,177.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,978.27 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 3,062,537.08 төгрөгийг хариуцагч Б-н Г-с гаргуулах ... гэжээ.
2. Хариуцагч Б.Г-н тайлбарын агуулга ...Б.Г миний бие ********** ББСБ-н 3,062,537.08 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар төлж барагдуулна. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 812,537.08 төгрөгийг төлнө ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 3,062,537.08(гурван сая жаран хоёр мянга таван зуун гучин долоо зууны найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Б.Г-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,016(жаран зургаан мянга арван зургаа) төгрөгөөс 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг, хариуцагчаас 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 3,062,537.08(гурван сая жаран хоёр мянга таван зуун гучин долоо зууны найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,016(жаран зургаан мянга арван зургаа) төгрөгөөс 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг, хариуцагчаас 33,008(гучин гурван мянга найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ