| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00106/И |
| Дугаар | 305/ШШ2026/00123 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2026/00123
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ***************** үйл ажиллагаа явуулдаг ************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: ******************* оршин суух Ч-н И-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 955,154(есөн зуун тавин таван мянга нэг зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Ч.И нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 33 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Ч.И нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахимаар 300,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд 4.5 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь *************** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү ************ гэрээний үүргээ биелүүлсэн боловч Ч.И Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 33 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.08-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 955,154 төгрөгийг Ч.И-с гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд гаргасан хүсэлтээ ... Хариуцагч Ч.И нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан болохыг үндэслэн Ч.И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
************ ББСБ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б-25/141 дугаар албан бичгээр Ч.И-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Хариуцагч Ч.И нь нэхэмжлэлийн шаардлага 955,154(есөн зуун тавин таван мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,474(хорин долоон мянга дөрвөн зуун далан дөрөв) төгрөгийн тал хувь 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогоос, 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч-н И-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 955,154(есөн зуун тавин таван мянга нэг зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,474(хорин долоон мянга дөрвөн зуун далан дөрөв) төгрөгийн тал хувь 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогоос, 13,737 (арван гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН