Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2026/00132

 
 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* үйл ажиллагаа явуулдаг ******** ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 66,479,000(жаран зургаан сая дөрвөн зуун далан ес мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М/цахирмаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газраас Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тендер зарлаж гүйцэтгэгчээр ********* ХХК шалгарсан. Тус компанитай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулан ажлыг 70 хувьтай гүйцэтгэсэн тул санхүүжилт болох 66,459,000 (жаран зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга) төгрөгийг ******** ХХК-д шилжүүлсэн. Гэвч тус компани нь захиалгын бараа материал үйлдвэрээс төлөвлөсөн хугацаанд гарахгүй хойшилсон гэх шалтгааныг тавьж хяналтын ажлын хэсэг ажиллуулсан боловч өнөөдрийг хүртэл тус ажлыг хийж гүйцэтгээгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй *********ХХК-аас орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******** ХХК-н төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай **********регистрийн дугаартай ******** ХХК нь Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/292 дугаар бүхий нэхэмжлэлд хариу хүргүүлэх нь:

ГААТОСЗДТГ/202301015/01/01 дугаартай сумын төвийн жишиг гудамж тохижуулах/гудамж хашаа цэгцлэх жигдрүүлэх/ тендерт 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шалгарч гэрээ байгуулан ажлын даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, халдварт өвчинтэй холбоотойгоор хил хааж, ачаа тээш гааль дээр саатаж ажлын явцад нөлөөлсөн. Иймээс манай компанийн зүгээс гэрээнд тусгасан заалтын дагуу гэрээгээ сунгах хүсэлт гарган гэрээг сунгаж, сунгасан хугацаандаа ажлаа дуусган хүлээлгэж өгөх санал хүсэлтийг тус сумын ЗДТГ-т 2 удаа гарган тайлан мэдээний хамт хүргүүлж байсан болно. Иймд манай компани тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  ... Иргэний хэргийн нэхэмжлэгч байгууллага Говь-Алтай аймгийн ********* Сумын ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч байгууллага *********ХХК-н захирал Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу 66,479,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах,

2. Хариуцагч *********ХХК нь Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаартай Ажлын хэсэг байгуулсан захирамжийн дагуу Сумын төвийн тохижилт, Шинэчлэлийн ажлыг хүлээн авах 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсгийн тайланд дурдсан дараах 3 нэр бүхий ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх

  •          Цамхаг гэрэл хугарч унасан 2 гэрлийг суурилуулах, мөн одоо байгаа гэрлүүд шон салхи шуурганд унахааргүй бат бөх болгох гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаатай болгох,
  •       сүүдрэвчийг ажлын даалгаварт заасан хэмжээ шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
  •          Ажлын тоо хэмжээнд заасан 2 ширхэг Камержуулалтыг суурилуулах

3. Хариуцагч *********ХХК нь дээрх 3 ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж хүлээлгэж өгөх,

4. Нэхэмжлэгч байгууллага нь дээрх 3 тооны ажлыг *********ХХК нь хийж дуусахад комисс ажиллуулж, хүлээн авсан тохиолдолд талуудын хооронд байгуулсан Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу үлдэгдэл 30 хувийн санхүүжилт болох 28,467,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх... гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, ******** ХХК-д холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 66,479,000(жаран зургаан сая дөрвөн зуун далан ес мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй... гэж тус тус заажээ.

Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/28 дугаартай тушаалаар тус байгууллагын Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай Б овогтой М-г 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн томилон, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсгүүдэд заасан эрхийг,

******** ХХК-н 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 015 дугаартай албан бичгээр хариуцагч талыг төлөөлөн оролцох эрхийг Б овогт Ж-н Д/************/-д итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12, 13, 22 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг тус тус олгожээ.

Дээрх тушаалуудаар нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрх олгогдсон байна.

Уг иргэний хэрэгт зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... 1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу 66,479,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах,

2. Хариуцагч *********ХХК нь Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаартай Ажлын хэсэг байгуулсан захирамжийн дагуу Сумын төвийн тохижилт, Шинэчлэлийн ажлыг хүлээн авах 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсгийн тайланд дурдсан дараах 3 нэр бүхий ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх

  •          Цамхаг гэрэл хугарч унасан 2 гэрлийг суурилуулах, мөн одоо байгаа гэрлүүд шон салхи шуурганд унахааргүй бат бөх болгох гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаатай болгох,
  •          сүүдрэвчийг ажлын даалгаварт заасан хэмжээ шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
  •        Ажлын тоо хэмжээнд заасан 2 ширхэг Камержуулалтыг суурилуулах

3. Хариуцагч *********ХХК нь дээрх 3 ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж хүлээлгэж өгөх,

4. Нэхэмжлэгч байгууллага нь дээрх 3 тооны ажлыг ********* ХХК нь хийж дуусахад комисс ажиллуулж, хүлээн авсан тохиолдолд талуудын хооронд байгуулсан Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу үлдэгдэл 30 хувийн санхүүжилт болох 28,467,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх... гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 66,479,000(жаран зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 490,345(дөрвөн зуун ерэн мянга гурван зуун дөчин тав) төгрөгийн тал хувь 245,172.5(хоёр зуун дөчин таван мянга нэг зуун далан хоёр арваны тав) төгрөгийг хариуцагч ******** ХХК-с гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, ******** ХХК-д холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 66,479,000(жаран зургаан сая дөрвөн зуун далан ес мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... 1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу 66,479,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах,

2. Хариуцагч *********ХХК нь Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаартай Ажлын хэсэг байгуулсан захирамжийн дагуу Сумын төвийн тохижилт, Шинэчлэлийн ажлыг хүлээн авах 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсгийн тайланд дурдсан дараах 3 нэр бүхий ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх

  •        Цамхаг гэрэл хугарч унасан 2 гэрлийг суурилуулах, мөн одоо байгаа гэрлүүд шон салхи шуурганд унахааргүй бат бөх болгох гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаатай болгох,
  •        сүүдрэвчийг ажлын даалгаварт заасан хэмжээ шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
  •        Ажлын тоо хэмжээнд заасан 2 ширхэг Камержуулалтыг суурилуулах

3. Хариуцагч *********ХХК нь дээрх 3 ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж хүлээлгэж өгөх,

4. Нэхэмжлэгч байгууллага нь дээрх 3 тооны ажлыг *********ХХК нь хийж дуусахад комисс ажиллуулж, хүлээн авсан тохиолдолд талуудын хооронд байгуулсан Сумын төвийн тохижилт шинэчлэлтийн ажлын гэрээ-ний дагуу үлдэгдэл 30 хувийн санхүүжилт болох 28,467,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх... гэж харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 66,479,000(жаран зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 490,345(дөрвөн зуун ерэн мянга гурван зуун дөчин тав) төгрөгийн тал хувь 245,172.5(хоёр зуун дөчин таван мянга нэг зуун далан хоёр арваны тав) төгрөгийг хариуцагч ******** ХХК-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ОЮУНБИЛЭГ