| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/10855/И |
| Дугаар | 192/ШШ2026/01745 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/01745
2026 02 09 192/ШШ2026/01745
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн *******ан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, *****байр, ********** тоотод байрлах, Х******* ц******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 125, ******, ***** тоотод байрлах, Х******* т******* к******* ХХК /РД:*******/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 553,036,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай Х******* ц******* ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаандаа бетон зуурмагийг ихээр худалдан авч, ашигладаг. Үүний дагуу бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х******* т******* к******* ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, бетон зуурмаг худалдан авахаар болсон. Гэрээгээр Х******* т******* к******* ХХК-иас 624,428,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг худалдан авч, төлбөрт нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Наадамчдын зам, Ерөнхий боловсролын 34-р сургуулийн урд байрлах үйлчилгээтэй орон сууцны **** блок барилгын **** давхарт байрлах *** тоот 82.35 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, *** тоот хаягт байрлах 58.31 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ***р давхарт байрлах**** тоот 82.35 м.кв талбайтай орон сууцуудыг тус тус м.кв-ийг нь 2,800,000 төгрөгөөр тооцож өгөхөөр харилцан тохиролцсон. Манай Х******* ц******* ХХК гэрээгээр тохиролцсоны дагуу дээрх орон сууцуудыг Х******* т******* к******* ХХК-ийн хүсэлтийн дагуу тухайн компанид хүлээлгэн өгсөн боловч Х******* т******* к******* ХХК манай Х******* ц******* ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй 553,036,500 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлээгүй. Манай Х******* ц******* ХХК болон Х******* т******* к******* ХХК-иуд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр харилцан тооцоо нийлж, Х******* т******* к******* ХХК манай Х******* ц******* ХХК-д 553,036,500 төгрөгийн өглөгтэй гарч, харилцан тооцооны үлдэгдлийн баталгааг албажуулсан. Х******* т******* к******* ХХК-иас манай компанид 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 24/63 тоот, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 24/197 тоот, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 25/56 тоот албан хүсэлтүүдийг ирүүлсэн бөгөөд тухайн хүсэлтүүдэд "...2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах тул төлбөрт тооцон авсан орон сууцуудыг цуцлахгүй, дээрх тогтсон хугацаанд харж үзнэ үү..." гэж дурдсан байсан. Манай компанийн зүгээс Х******* т******* к******* ХХК-ийн хүсэлтүүдийг харгалзан үзэж, өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэй хандсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Түүнчлэн компаниудын хооронд тооцооны үлдэгдлийн маргаан байхгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн *******ан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Х******* т******* к******* ХХК-ийн зүгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн ирээгүй тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон. Иймд Х******* т******* к******* ХХК-иас 553,036,500 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х******* ц******* ХХК нь хариуцагч Х******* т******* к******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 553,036,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ц******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 553,036,500 төгрөгийн 28,391,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 524,645,200 төгрөгийг хариуцагч Х******* т******* к******* ХХК нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 43,720,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х******* ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х******* т******* к******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 553,036,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х******* ц******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 553,036,500 төгрөгийн 28,391,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 524,645,200 төгрөгийг хариуцагч Х******* т******* к******* ХХК нь хүлээн зөвшөөрч, энэхүү төлбөрийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 43,720,400 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 43,720,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,923,140 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 2,781,176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, *******ан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ