2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/01820

 

 

 

 

 

 

 

 

 

      2026            02              10                                            192/ШШ2026/01820                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид в*******а хотхон, ****дугаар байр, *** дугаар орц, **** тоотод оршин суух, Н******* овогт Н******* У******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.У******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Ривер в*******а хотхоны *** дугаар байрны ***р орцны *** тоот хаягт оршин суух иргэн Н******* У******* миний бие Г******* х******* п******* ББСБ ХХК-ийг төлөөлж, байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,350,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,470,000 төгрөг, нийт 28,820,000 төгрөгийг зээлдэгч Б******* У гаргуулах тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар нэхэмжлэлд бичигдсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус ангид Б******* У гэх хоригдол ял эдэлдэггүй болохыг албан бичгээр ирүүлсэн гэдэг үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэл гаргахын өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02-04/478 дугаартай албан бичгээр “Б******* У Сэлэнгэ аймаг Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорин ангид ял эдэлж байна” гэх хариуг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ирүүлсэн байсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахад дээрх хорих ангид Б******* У гэх хоригдол ял эдэлдэггүй гэх хариу өгсний улмаас иргэний хэргийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 149/ШЗ2023/01297 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Зээлдэгч Б.У нь Зээлийн үндсэн гэрээ болон гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор тогтоосон хугацаанд төлөөгүй, төлөх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, гэрээнд заасан хаяг байршилдаа оршин байдаггүй, төлбөр төлөх үүргээс санаатайгаар зайлсхийж зугтсаар өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү нийт 38,916,667 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаад одоо холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй сураггүй болсон. Анх гэрээнд тусгагдсан гэрийн хаягтаа байхгүй мөн холбоо барихгүй болсон тул эрэн сурвалжилж олж өгнө үү…” гэжээ.

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.У******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.У******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.У нь Сэлэнгэ аймаг Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорин ангид ял  эдэлдэггүй болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 149/ШЗ2023/01297 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Б.У******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох аж*******агааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б******* У /РД:-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.У******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ