| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00053/И |
| Дугаар | 305/ШШ2026/00154 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00154
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************* үйл ажиллагаа явуулдаг, ************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* оршин суух Г-н Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 1,437,796(нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С/цахирмаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н нь ************** ББСБ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн *********** үүрэн телефоны *********** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.Н нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 860,000 төгрөгийг 2.5% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
************** ББСБ ХХК-н зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Г.Н-н үндсэн зээлийн үлдэгдэл 860,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 662 хоногийн зээлийн хүү 486,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,041 төгрөг, нийт 1,437,796 төгрөг байна.
Г.Н нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ************** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,437,796 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хүү Н-н ************** ББСБ ХХК-с авсан 860,000 төгрөг, зээлийн хүү 486,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,041 төгрөгийг хариуцан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа юм. Иймд тус байгууллага хоёр хүү бодсон тул нэмэгдүүлсэн хүү 91,041 төгрөгийг төлөөлөгчөөр оролцож байгаа бүрэн эрхийн хувьд татгалзаж байна. Ер нь ББСБ энэ байдлыг харгалзахгүй тооцдог асуудлыг үгүйсгэж байна. Энэ байдлыг харгалзан үзэж уг мөнгө болох 91,041 төгрөгийг хасаж тооцож өгөхийг хүсэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би 860,000 төгрөгийг, зээлийн хүү болох 486,755 төгрөгийг 3 сарын хугацаатай саадгүй төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ... ************** ББСБ" ХХК нь хариуцагч Г.Н-с зээлийн гэрээний үүрэгт 1,437,796 төгрөг шаардан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 1,437,796 төгрөгөөс үндсэн зээл 860,000 төгрөг, зээлийн хүү 486,755 төгрөг, нийт 1,346,755 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 91,041 төгрөгийг хасаж өгөхийг хүссэний дагуу хүсэлтийг нэхэмжлэгч байгууллага хүлээн авч шийдвэрлээд:
1. ББСБ нь нэхэмжлэлийн шаардлага 1,437,796 төгрөгийн 91,041 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,346,755 төгрөг болгон багасгаж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлт ирүүлсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 860,000 төгрөг, зээлийн хүү 486,755 төгрөгийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, Г.Н-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 1,437,796(нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй... гэж тус тус заажээ.
************** ББСБ ХХК-н 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 25/4743 дугаартай албан бичгээр М-н С-г томилон, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 69 дүгээр зүйлүүдэд заасан эрхийг,
Г.Н нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0182 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр хариуцагч талыг төлөөлөн оролцох эрхийг Б овогт Ч-н Г/***********/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12, 13, 22 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг тус тус олгожээ.
Дээрх албан бичиг, итгэмжлэлээр нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрх олгогдсон байна.
Уг иргэний хэрэгт зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,437,796(нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийн 91,041(ерэн нэгэн мянга дөчин нэг) төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөг болгон багасгаж, хариуцагч нь үндсэн зээл 860,000(найман зуун жаран мянга) төгрөг, хүү 486,755(дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөг, нийт 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөгийг 3(гурав) сарын хугацаанд төлж барагдуулах ...-аар харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,955(гучин долоон мянга есөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,498(гучин зургаан мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөгийн тал хувь 18,249(арван найман мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг хариуцагч Г.Н-с гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, Г.Н-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 1,437,796(нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,437,796(нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийн 91,041(ерэн нэгэн мянга дөчин нэг) төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөг болгон багасгаж, хариуцагч нь үндсэн зээл 860,000(найман зуун жаран мянга) төгрөг, хүү 486,755(дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөг, нийт 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөгийг 3(гурав) сарын хугацаанд төлж барагдуулах ...-аар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,955(гучин долоон мянга есөн зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,346,755(нэг сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин тав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,498(гучин зургаан мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөгийн тал хувь 18,249(арван найман мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг хариуцагч Г.Наас гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ