| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00115/И |
| Дугаар | 305/ШШ2026/00161 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2026/00161
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ***************************** үйл ажиллагаа явуулдаг *********** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* оршин суух Ж овогт Н-н Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 756,257(долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Н.Н нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цахимаар 2034088 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Н.Н нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цахимаар 300,000 төгрөгийн дүнтэй, 3 сарын хугацаанд, 4.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь ************** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү *********** гэрээний үүргээ биелүүлсэн боловч Н.Н Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 2034088 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 756,257 төгрөгийг Н.Н-с гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Н.Н-н тайлбарын агуулга ... Миний бие дээр мөнгийг ***********ээс авсан. 300,000 төгрөг, хүү 456,252 төгрөг нийт 756,257 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 03 дугаар сард 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 456,257 төгрөгийг төлж барагдуулна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 756,257(долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул *********** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Н.Н-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,700(хорин хоёр мянга долоон зуу) төгрөгөөс 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг, хариуцагчаас 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 756,257(долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун тавин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,700(хорин хоёр мянга долоон зуу) төгрөгөөс 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг, хариуцагчаас 11,350(арван нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН