| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334005580255 |
| Дугаар | 2025/ДШМ/70 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/70
2025 10 30 2025/ДШМ/70
Б.Н холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга,
Цагаатгагдсан этгээд Б.Н,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Золжаргал /цахимаар/,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 20.. оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20../ЦТ/.. дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уянгийн бичсэн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.Н холбогдох эрүүгийн 2334005580255 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Н, 1986 оны 02 дугаар сарын 25-нд Төв аймгийн Заамар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монгол Солонгосын хэл соёлын төв”-д хуульч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 28 дугаар байр, 3-22 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар НН86022577.
2. Б.Н нь Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж 20.. оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдар баян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Doosan 300LCV маркийн экскаватор ашиглан 258.93 м.кв буюу 0.03 га талбайд ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 288,546 төгрөгийн нөхөн сэргээлтийн 423,414 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: “Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Н холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2234005580255 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
цагаатгагдсан этгээд Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож,
Эрүүгийн 2234005580255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СД”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шүүх Б.Н холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 288,546 төгрөгийн, нөхөн сэргээлтийн зардал 423,414 төгрөгийн хохирлыг,
мөн иргэний нэхэмжлэгч “........” ХХК-ийн нэхэмжлэлээр 1/48 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 3,000,000 төгрөг, 1/52 дугаартай дүгнэлтийн ажлын хөлс 4,400,000 төгрөг нийт 7,400,000 төгрөгийг,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “ Daewoo 300LCV” маркийн улсын дугааргүй гинжит экскаваторын үнэлгээ 18,000,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
5. Прокурор Э.Уянга 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос Б.Нг Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Авдар баян" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Doosan 300LCV маркийн экскаватор ашиглан 258.93 м.кв буюу 0.03 га талбайд ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 288,546 төгрөгийн, нөхөн сэргээлтийн 423,414 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон" гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Дээрх үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах Я.Б , Д.А нарын эзэмшлийн чулуу бутлуурын тээрэм болон "Daewoo 300 LCV" маркийн гинжит экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч ...................... баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Б.Нтэй бичсэн чатын хуулбар /хх-ийн 3 дугаар хавтасны 91-93-р хуудас/, гэрч Б.З-ийн гар утсанд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүнээс гаргаж өгсөн сиди бүхий бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, учирсан хохирол, хор уршиг хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна.
Гэвч шүүх цагаатгах тогтоолдоо дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаараа тодорхойлох хэсэгтээ үндэслэл бүхий бодит дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн холбогдсон хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан заалтыг зөрчсөн байна.
Учир нь мөрдөгч Б.Э-ээс гаргаж өгсөн чатны хуулбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэрэгт эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл үйлдэж, хэрэгт тусгаж хавсаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э нь тухайн хэрэгт үйлдэл холбогдолгүй талаараа мэдүүлэг өгч, Б.Нгийн "...газарт техник оруулъя..." гэх санаанаас эрс татгалзаж байгаагаа илэрхийлсэн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Нтэй харилцсан "...бичиг гартал дэмий гэж хэлээд байгаа, тэгвэл би бичиг гартал нэрээ татлаа..." гэсэн мессежийг гарган өгч, мөрдөгч хуульд заасны дагуу хэрэгт тусгуулан хавсаргасан нь эд мөрийн баримтыг олж авсан арга, эх сурвалж тодорхойгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн шүүхээс цахим хэрэгсэлд үзлэг хийж, эх сурвалжийг магадлан тогтоосон зүйл огт байхгүй тул нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүх хуралдааны явцад прокурор болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас нэр заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцуулахгүй байх, мөн хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөх болон яллах талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлтийг аль ч шатанд гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтаас хассан нь хууль зөрчсөн байна.
Б.Нгийн хувьд Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэх үйл баримтыг нотолсон баримт 4 хавтаст хэрэгт авагдаагүй. Я.Бүйлдлээр санаатай нэгдсэнийг хэрхэн яаж, ямар баримтаар хэн нотлоод байгаа, Я.Б, Б.Н хоёрын хооронд гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд утсаар харилцсан, захидал бичсэн зэрэг нотлох баримт байгаа эсэх тодорхойгүй, эргэлзээтэй мөн Я.Бгэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан үгсэн тохиролцож үйлдэл оролцоогоо хуваарилсан гэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй байна...." гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хэргийн материалд цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл /1хх-н 67-68/,
Гэрч О.Б-ын: "...Тэгшээ нь Б.Н гэдэг хүний туслах гэж надад танилцуулж байсан. Тэгээд би тухайн газарт очсоны маргааш өдрөөс нь эхлээд Я.Б гэдэг хүнийг дагаад лантуугаар чулуу бутлах л ажил хийгээд 2-3 хонож байтал Б.Н, Я.Б нар ирсэн, бас Б гэдэг ах ажиллахаар нэмж ирсэн. ...Тухайн ховоны тал чулууг авч ирсний дараа Б.Н, Я.Б нар ирж тухайн чулууг үзэж байсан тул би тэр чулууг тэдгээр хүмүүс авч ирсэн гэж бодож байна, тээрэм дотор Я.Б, Бумаа, Н-ийн туслах гэх залуу нар ажиллаж алт угаадаг байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 184-185/,
Гэрч Г.Б-ийн: "...Би Төв аймгийн Заамар сумын "Авдар баян" гэх газарт 2021 оны 8 дугаар сард очсон бөгөөд тухайн газарт Н, Я.Б нарын аваачсан монгол гэр, контейнер, "ЗИЛ-131" маркийн тээврийн хэрэгсэл, улбар шар өнгийн экскаватор зэргийг харахаар очсон. Тэр газарт очоод 4-5 cap болсон. Экскаваторын операторчоор Энхбаяр болон улаан өнгөтэй ховоны жолооч Батболд нартай хамт явсан. Экскаватор ямар ч байсан 1 удаа тэр уул руу гарч явсан харагдсан. Ухсан эсэхийг сайн мэдэхгүй байна..." /1хх-н 196-197/,
Гэрч Ж.Б-ын: "...Би 2022 оны 4 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Авдар баян" гэх ууланд манаачаар ажиллахаар ирээд одоог болтол ажиллаж байна. Би "Авдар баян" гэх уулан дээр хүн орсон гарсан эсэхийг шалгаад Наранхүү гэх хүнд хэлдэг. Наранхүү нь уулан дээр хүн орсон гарсан эсэхийг харуулахаар манаачаар ажилд авсан..." /1хх-н 203-204/,
Гэрч Б.Т-ын: "...Би Наранхүү гэдэг хүнийг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "толгой" гэх газарт байдаг Н , Я.Б нарын чулуу бутлуурын тээрмийн засварын ажлыг хийж байна. энэ чулуу бутлуурын тээрмийн ажлыг Н , Я.Б нар хамтарч хийж байгаа юм байна лээ. Төв аймгийн Заамар сумын нутаг "Салтгарын ам" гэдэг газарт 2021 оны 8 дугаар сард очиж байсан. Тухайн үед Наранхүүгийн эзэмшлийн гэх газар "Авдар баян" гэдэг уул руу хүн оруулж ухуулахгүй байх зорилготой, манаачаар 10 орчим хоног ажилласан. ...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт чулуу бутлуурын Я.Бийн тээрэмд ................. бид нар Н-ийн талаас, харин Я.Бийн талаас ................ гэх хүмүүс ажиллаж байсан..." /1хх-н 228/ гэх,
Гэрч Б.О-ын дахин өгсөн: "...Би өмнө Я.Б гэх хүнээс экскаваторын урьдчилгаа 14 сая төгрөг авсан гэж үнийн дүнг андуурч хэлсэн байна. Сүүлд дансныхаа хуулгыг харахад 14 сая төгрөг биш 12,500,000 төгрөг орж ирсэн байна. Над руу ........... гэх хүний Хаан банкны .......... дугаарын данснаас 12,500,000 төгрөг орсон байна..." /1хх-н 234/ гэх,
Гэрч Г.Г-ын: "...Баяртунгалаг овогтой Наранхүү нь 2021 оны 10 болон 11 дүгээр сард утсаар холбогдож Төв аймгийн Заамар сумын нутаг “Авдар баян”, “Салтгарын ам” гэх газарт нинжа нар дайраад нүх ухаад байна гэж над руу утсаар ярьж байсан талаар би одоо санахгүй байна. Ер нь бол “Салтгарын ам” гэх газарт бичил уурхайгаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн талбайн хажуу талдаа Б.Н нь гэр барьж манаач тавьсан байдаг байсан. Миний зүгээс Б.Н техник ашиглан нөхөн сэргээлт хийх болон тухайн талбайг булах талаар хэлсэн зүйл огт байхгүй..." /1хх-н 221/ гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар Төв аймгийн Заамар сумын "Авдар баян" гэх газарт Б.Н, Я.Б нар нь монгол гэр, контейнер зэргийг авчирч манаач ажиллуулж байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Б.Н нь тухайн газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй, мөн нөхөн сэргээлт хийх талаарх төрийн захиргааны байгууллагаас гэрээ байгуулаагүй байхад миний газар гэж бусдад ойлгуулан манаач байрлуулан, экскаватор оруулж газрын хэвлийд халдаж ухаж байсан нь тогтоогдсон байдаг.
Мөн экскаваторын эзэмшигч Б.О нь түрээсийн төлбөрийг Б.Нгийн эхнэр ......... эзэмшлийн Хаан банкин дахь ............ дугаарын дансаар шилжүүлж авсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн хуулийн 3.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " ...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн... үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ.." гэж тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай оролцсон, нэгдсэн, бие биеийнхээ нийгэмд аюултай хор уршиг учруулахуйц үйлдлийг мэдсээр байж бие биедээ дэмжин тусалсан, хүсэл зоригийн хувьд нэгдмэл шинжтэй байхыг ойлгодог.
Б.Н нь гэмт хэрэг гарах үед Улаанбаатар хотод байсан болох нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэхгүй юм.
Учир нь ялагдагч Б.Н шунахайн сэдэлтээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг, "Авдар баян" гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор, зохих зөвшөөрөлгүй атлаа тухайн газрыг хамгаална гэх нэрийдлээр гэр барьж, манаач байрлуулан, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Л.Энхбаярын эзэмшлийн экскаваторыг хөлслөн газрын хэвлийд хууль бусаар халдаж, байгаль орчинд 288,546 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Б.Э-г Б.Нтэй санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, үүрэг оролцоогоо хуваарилсан, бие биенийхээ хууль бус үйлдлийг идэвхтэй дэмжсэн үйлдэл байхгүй байх бөгөөд Б.Нгийн "...газарт техник оруулъя..." гэх санаанаас эрс татгалзсан байгаа нь түүний үйлдэлд "...хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан..." гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад бүхэлд нь дүгнэлт өгөлгүй, Я.Бүйлдлээрээ санаатай нэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 6 дугаар
сарын 30-ний өдрийн 20../ЦТ/. дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь
хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
6. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Золжаргал прокурорын бичсэн эсэргүүцэлд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Нг Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Прокуророос гэрч ............. гэх хүмүүсийн мэдүүлэг, Б.Эгээс гаргаж өгсөн чатын
хуулбар, Б.З-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар
Б.Нг Я.Б үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн
гэдгийг шууд нотолсон баримтууд гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд Б.Нг Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан.
Гэтэл уг дурьдаад байгаа гэрчүүдийн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт орших Авдарбаян гэх газарт Л.Энхбаяр нь Я.Бийн заавраар “Daewoo-300 LCV” маркийн эксковатороор шороо ухаж байсан нөхцөл байдал тогтоогдоно. Түүнээс Б.Нг Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж нотлоод байгаа зүйл огтоос биш юм.
Мөн прокуророос "Б.Эгээс гаргаж өгсөн Б.Нтэй бичсэн гэх чатын хуулбар"-ыг нотлох баримтаар үнэлнэ гэж илт хууль зүйн үндэслэлгүй зүйл бичиж, энэ хууль зөрчсөн алдаагаа зөв гэж зүтгээд байгааг үнэхээр гайхаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж заасан.
Гэтэл "Б.Эгээс гаргаж өгсөн Б.Нтэй бичсэн гэх чатын хуулбар" гэх баримтыг хэрэгт хавсаргахдаа мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг тус тус зөрчиж нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулсан байдаг.
Тиймээс уг баримтыг Улсын дээд шүүхийн 2023 оны 31 дугаартай тогтоолын 6, 7 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэрэгт цугларсан
нотлох баримтуудаас нэр зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцуулахгүй байх санал, хүсэлтийг гаргаагүй гэж илт худал зүйл бичжээ.
Өмгөөлөгч миний зүгээс энэ талаар өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанууд дээр санал, хүсэлт гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, мөн шүүхэд бичгээр гаргаж өгсөн дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа.
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасны дагуу Б. Н-г гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа атлаа прокурорын эсэргүүцэлд "Б.Н нь гэмт хэрэг гарах үед Улаанбаатар хотод байсан болох нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэхгүй юм" гэсэн нь ойлгомжгүй.
Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хамтран оролцогчийн шинжийг Улсын дээд шүүхийн 2003 оны 10 болон 38 дугаар тогтоолуудад тайлбарласан байдаг.
Иймд Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ЦТ/... дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Цагаатгагдсан этгээд Б.Н тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2017 оноос хойш тухайн газар дээр бичил уурхайн журмаар хүсэлт гаргаж, 2019 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар, 2020 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тус тус орж дэмжигдэж, Ашигт малтмалын газар болон кадастрын хэлтэст бүртгэгдсэн. Тухайн үед миний эзэмшлийн газар 1.5 га газар байсан. Сум, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, би өөрийн зардлаар бичиг баримтаа хөөцөлдөж, үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь хууль ёсны, тодорхой үндэслэлтэй ажил. Би тухайн газраа хамгаалагч, манаач ажиллуулж байсан. Гэвч тухайн үед манаачийн байранд байнгын халдлага, дайралт ирж, манаачийн бие, хаалга руу чулуугаар дайрч, ар талд нь орж, хууль бусаар олборлолт хийдэг байсан. Талийгаач Я.Б тухайн үед “энэ газрыг булъя, булахгүй бол болохгүй” гэж надад хэлж байсан. Би саналыг дэмжээд орон нутгийн байгаль орчны байцаагч Ган-Очирт энэ талаар хэлсэн. Тухайн үед уулан дээр гараад 30 минут ч болоогүй байхад цагдаагийн хошууч Золбоо, иргэн Болдбаатар нар ирж цагдаа руу ярьж байсан. Би тухайн үед нөхөн сэргээлт, буулгалтын ажил явагдаж байгаа хэлж байсан. Прокурорын байгууллага тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасны дараа Э миний эсрэг юм хийж эхэлсэн. Заамар сумын цагдаагийн даргыг бид нарын мэдэлд орсон, Бямбасүхтэй хамт яваад ирээч гэж байсан. Би зөвшөөрөхүй, нэгдэхгүй гэдгээ хэлсэн ч цагдаагийн дарга намайг дуудаж чамайг Заамарт гишгэх газаргүй болно, махны машинд оруулна гэх зэргээр дарамталж байсан. Прокурорын байгууллага руу хүртэл миний хажууд залгаад Б.Н дээр эрүүгийн хэрэг үүсгээд явуул гэж ярьж байсан. Тухайн үед би хэрэг үүсэх юм байна гэж бодож байсан. Гэвч хэрэг үүсээгүй. Хэрэг үүсээгүйгээс болоод цагдаагийн байгууллага миний газрыг дээрэмдэх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас зохиомлоор нинжа дайруулсан. Тэгээд цагдаагийн байгууллага хамгаалалтдаа аваад өөрсдөө хууль бусаар олборлолт хийж эхэлсэн. Өөрсдөө олборлолт хийж байхдаа Б.Н хууль бусаар холболт хийлээ гэсэн дуудлага Төв аймгийн цагдаагийн газарт өгсөн. Ингээд зохион байгуулалттай хэрэг үүсгэж, 2 сая төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэг нээсэн. Улмаар эрүүгийн хэрэг үүсч, анхан шатны шүүх хурал болж, прокуророос 2 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах санал гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “би тухайн үед газар дээр очиж хэмжилт хийгээгүй, сансрын зураг ашиглан хэмжилт гаргасан” гэж хэлсэн байдаг. Гэтэл прокурор 285.000 төгрөгийн хохирол дээр нь яллана гэж шүүх хуралдаан дээр хэлсэн. Прокурор хэтэрхий нэг талыг баримталж байна. Прокурор “экскаваторын мөнгө шилжүүлсэн байна” гэдэг. Талийгаач Я.Бтэй би хамтран ажиллаж байсан нь үнэн. Тухайн газар эзэмшлийн дүгнэлт гарч, гэрээ байгуулаад хамт ажиллахаар тохирсон. Баруунхараа суманд 400 сая орчим төгрөгийн боловсруулах үйлдвэр барьсан. Тэнд өдөрт 150 тонн хүдэр тээрэмддэг үйлдвэр байсан. Би экскаватор түрээслэхээр тохирсон бөгөөд төлбөрийг шилжүүлсэн. Тухайн Баруунхараад очсон экскаваторыг энэ хэрэгт хамааралтай болгож, Заамар суманд ухсан экскаватор болгон хэрэгт оруулсан. Гэвч тэр экскаватор Заамарт байгаагүй, Баруунхараад ажиллаж байсан. Ийм байдлаар үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулсан. Э бид хоёр 10 жилийн ангийн хүүхдүүд. Гэвч мөнгө, эрх ашгийн асуудлаас болж хагаралддаг юм байна. Тухайн үед би Эгийн клипэнд тоглож, тэнд байсан найруулагч, уран бүтээлчид намайг мэднэ. Гэвч бүгд намайг тэнд байгаагүй мэтээр мэдүүлэг өгсөн. Э хүртэл намайг байхгүй мэтээр мэдүүлсэн байсан. Энэ нь Б.Нг зайлуулаад тэнд олборлолт хийчихье гэсэн санаатай байсан байх. Сумын Засаг дарга намайг дуудаж уулзаад “ахын дүү уучлаарай, намайг шоронд хийлээ. 59 хоног хоригдлоо, ах нь эд нартай гэрээ хийхээс өөр аргагүй байна” гэж хэлсэн. Үүнээс харахад тэд санаагаа гүйцэлдүүлж, холболт хийсэн нь илт байна. Би анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүхээр бүгдээр нь явж, гурван шатны шүүхийн шийдвэрээр би ялсан. Би анхнаасаа үнэнээ хэлж, бүх мэдээллээ өгсөн боловч тоогоогүй. Прокурор надаас “таны захиргааны хэрэг юу болж байна вэ” гэж асуусан. Энэ асуултыг ямар зорилгоор тавьсныг би ойлгохгүй байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Б.Н холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.Уянгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.
1. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаж байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.
3. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, уг хэргийн нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба Б.Н холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20.. оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20../ДШМ/11 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “…Б.Н холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүй орхигдуулсан, энэ зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэм хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй…” гэж дүгнэсэн.
Ингээд прокурорын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар тогтоолоор яллагдагч Б.Н холбогдох эрүүгийн 223400550255 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт буцсан байдаг. /4хх-н 173/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дараах ажиллагаанууд хийгдсэн. Үүнд: шинжээч ...... /4хх-н 179-150/, гэрч .... /4хх-н 183-184/, гэрч ..... /4хх-н 187-188/, гэрч Б.Э /4хх-н 191-192/ нараас мэдүүлэг авсан, яллагдагч Б.Нгээс Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруун хараа/ сумын Бортолгой нэртэй газарт тээрэм барьж байх үеийн зураг гэх 12 хуудас материалыг мөрдөгч хүлээн авч тэмдэглэл үйлдэж /4хх-н 193-205/, “Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдарбаян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 2681 м.кв талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан” гэх гэмт хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг мөрдөгч нь Төв аймгийн прокурорын газарт гаргажээ. /4хх-н 209-214/
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналыг прокурор Э.Уянга хүлээн авсны дараа 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяагийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2234005580255 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад
“...Б.Н нь Я.Бүйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдарбаян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Doosan 300LCV маркийн экскаватор ашиглан 258,93 м.кв буюу 0,03 га талбайд ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 288,546 төгрөгийн, нөхөн сэргээлтийн 423,414 төгрөгийн хохирол тус тус учруулсан...” гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай...” гэж өөрчлөлт оруулж /4хх-н 216-217/, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Б.Н холбогдох эрүүгийн 2234005580255 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. /4хх-н 218-227/
Үүнээс үзвэл Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20.. оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20../ДШМ/.. дугаар магадлалд заасан “мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н, Б.Э нарын Төв аймгийн Заамар сумын нутагт орших уулнаас чулуу ачуулан Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруун хараа/ сум руу тээвэрлэн, баяжуулсан гэх үйлдэл холбогдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргалгүй орхигдуулсан” гэх мөрдөн шалгах ажиллагааг прокурор, мөрдөгч нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.
Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.10-т тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл өмнөх магадлалд заасан давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, улмаар Б.Н холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байсан нөхцөл байдал арилаагүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд цугларсан нотлох баримтууд, түүнчлэн хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан, прокурор Э.Уянгийн бичсэн “…анхан шатны шүүхийн 20.. оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 2025/ЦТ/... дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ