Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/03965

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,, ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******, *******н *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 996,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ийн нь ******* овогтой *******тай 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр WWIDE-320 загварын 1 ширхэг бидэ суултуурыг "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-г харилцан тохиролцож, тус гэрээг байгуулсан. Хариуцагч ******* овогтой ******* нь тус гэрээгээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 50.000 төгрөг төлсөн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 587,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байдаг. "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний 1.6 дахь "Гэрээний хугацаанд хүү 6 хувь байх" гэж заасны дагуу 1 сарын хүү нь 38,250 төгрөг бөгөөд гэрээний нийт үргэжлэх хугацаа нь 3 сарын төлбөр нь 114,750 төгрөг байна. ******* овогтой ******* нь "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 145 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 425,937 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...." гэж заасан. Иймээс "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ийн гэрээний алдангид 293,750 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. "Зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу WWIDE-320 загварын 1 ширхэг бидэ суултуурыг хүлээн авч, суулгуулсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ зөрчиж, зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч ******* овогтой *******гаас үндсэн төлбөр болох 587,500 төгрөг, хүү 114,750 төгрөг, алданги 293,750 төгрөг нийт 996,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Төгсжаргал би оролцож байна. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 673,500 төгрөгийг төлж нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрсөн. Үлдэгдэл шаардлага болох 322,500 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******д холбогдуулан 996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ нь 996,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,454 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос итөгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.*******д холбогдох 996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,454 төгрөгийн 14,227 төгрөгийг улсын орлогод үлдээж, 14,227 төгрөгийг улсын орлогоос, 14,227 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ