Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/03966

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,,, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,********************* /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,148,754.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ББСБ ХХК-тай № ******* тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Huawei Nova Y91" маркийн гар утсыг нийт 898,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.11.21- 2026.04.28 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 44,254 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл (2023.11.28-2026.04.28 хүртэл нийт 29 сар) 29 удаагийн төлөлт дутуу 859,739.23 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) 240,846.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) 48,169 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,148,754.61 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,148,754.61 7 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Бат-Оршихын ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,148,754.61 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,148,754.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,148,754.61 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,121 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 16,060.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,148,754.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,121 төгрөгийн 16,060.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 16,060.5 төгрөгийг улсын орлогоос, 16,060.5 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ