Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар    2025/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

2025       10        30                             2025/ДШМ/71

 

 

Ж.Лхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Лхолбогдох эрүүгийн 2534000000368 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Л, 1974 оны 7 дугаар сарын 24-ний өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал, ам бүл ганцаараа, ... аймгийн .... сум, .............. газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .............

2. Ж.Л нь .. аймгийн ....... сум, Баянтуул 3 дугаар багийн нутагт “Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар” буюу улсын тусгай хамгаалалтай нутагт хамаарах “Баянбулаг” гэх газраас 2025 оны 7 дугаар сарын 17-ны хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнаж амьтны аймагт 3,690,000 төгрөгийн хохирол буюу Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж амьтны аймагт нийтдээ 7,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Ж.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лоногдуулсан 5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Ж.Лоногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №3640 дугаартай "Эд мөрийн баримтаар тооцох тухай" мөрдөгчийн тогтоол, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай" прокурорын тогтоол, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөгчийн тогтоол" прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн "ТОЗ-78-01" загварын бууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Лхагвын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "72-20 УБӨ" улсын дугаартай "Toyota prius alpha" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Лас гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн 2534000000225 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Ж.Л-ын өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д: "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7 ... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй" бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т "шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл"-ийг шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хууль зүйн боломжтой эсэх талаар үндэслэлийг шийтгэх тогтоолд огт тусгаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр тус тус хуульчилсан. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж тодорхойлжээ. Тиймээс хөрөнгө xypaax албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хариуцлагын төрөлд шууд хамаарна.

Ж.Л нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 3 тооны тарвага агнасан ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг дүгнэж үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт шүүх хуралдаанаар: "прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”-ийг хянана гэж,

5 дахь хэсэгт "Шүүх...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан дээрх заалт буюу "хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх" гол нөхцөл нь шүүх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, түүнийг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн зөвшөөрлийн хүрээнд шийдвэрлэх хуулийн шаардлага юм.

Өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж байгаа тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэргийг маргаангүй нэг мөр шуурхай шийдвэрлэх зорилгод оршино.

Тус хэргийн үйл баримтаас харахад Ж.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай" саналыг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 176-177/ Мөн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад "яллагдагч Ж.Лхөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх" талаар огт тусгаагүй.

Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хурлын явцад улсын яллагчаас " "..." УБӨ улсын дугаартай "Toyota prius alpha" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №96 дугаартай "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай" прокурорын тогтоол, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №3640 дугаартай "эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох" санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Лэд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд оруулаагүй байна. /2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр талд/

Гэтэл анхан шатны шүүхээс "... болох 22,785,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хариуцлага хүлээлгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил болсон.

Тухайн гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхээргүй байна:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр талд "...тухайн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, хууль бусаар ан агнаж, 3 тооны тарвагыг биеэр авч явах боломжгүй тул зөөж тээвэрлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзнэ" гэжээ.

Гэвч хэргийн үйл баримтаас тээврийн хэрэгслийг хэн анх хэнтэй аман хэлцэл хийж хаашаа, ямар зорилгоор авч явсан бэ, эзэмших, ашиглах, унах, аюулгүй байдлыг нь хангах үүргийг хэн хүлээсэн буюу хэн жолоодож явсан, 3 тооны тарвагыг агнах зорилгоор тус тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна.

Хэрэгт Ж.Л-ын: "...Тухайн үед А  ах надад хадлангийн газар болон өвс харахаар явъя гэж хэлсэн юм. Би зөвшөөрсөн..." /хх-н 33-35/ гэх,

Гэрч Л.А-ийн: "...2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр М  болон М  нар надтай цуг Л  дүүгийн гэрт нь очсон. Би Лхагва дүүгээр хадлан хадуулдаг юм. Энэ жилийн хадлан бэлтгэх газар болон өвсний ургацыг хараад ирье гээд Лхагвад хэлсэн юм..." /хх-н 38-39/ гэх,

Гэрч Б.М-ын: "...А н ах машин барьсан Л-ыг авч А  ахын өвөлжөөн дээр очиж өвөлжөөний хашаа харах, өвс харах зорилгоор хамт явсан..." /хх-н 42-43/ гэх,

Гэрч Х.М-ы: "...Мойл болон түүний хуурай ах болох Амгалан нар нь хадлан тэжээл болон өвөлжөөний талаар ярилцаад байсан. Ингээд Амгалан жолоо барьсан..." /хх-н 46-47/ гэх,

Гэрч Н.Э-ийн: "...Уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч нь Амгалан гэх хүн байсан..." /хх-н 50-51/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримт авагдсан.

Хэрэгт авагдсан баримтаас харахад тус тээврийн хэрэгсэл Ж.Л-ын өмчлөл, эзэмшлийн бус хөрөнгө бөгөөд Ж.Л нь тээврийн хэрэгсэл жолоодоогүй, тухайн тээврийн хэрэгслийг Л.А  гэх хүн жолоодон .. аймаг ... сум Баянтуул 3 дугаар баг "Өндөр улаан" гэх газраас ...аймаг ... сум Баянтуул 3 дугаар баг Баянбулаг" гэх газарт очиж хадлан, өвс харах зорилготой явж байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Дээрхээс үзвэл Ж.Л нь тарвага агнах санаа зорилгоор тус тээврийн хэрэгслийг ашиглаагүй бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.А г гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгаагүй тул шүүгдэгчийг: "...гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан..." гэж буруутгасан дүгнэлт үндэслэлгүй байна.

Ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал оруулаагүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр тээврийн хэрэгсэл буюу автомашин нь өнөө үед мал маллах, хадлан бэлтгэх, саахалтад зочлох, хот суурин явах зэрэг хол ойрын бүхий л ажлыг амжуулахад малчин хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон байдаг. Тиймээс автомашинаар зорчсон үйлдэл бүрийг гэмт хэргийн сэдэлт, зорилготой байсан гэж дүгнэх нь өрөөсгөл юм.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20../ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д "...шүүгдэгч Ж.Лас 22,785,000 төгрөг гаргуулжулсын орлого болгох" гэх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

6. Прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Л-ыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, албадлагын арга хэмжээ давхар авч, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон тусгай журмын заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

7. Шүүгдэгч Ж.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна ” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Лхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчин өмгөөлөгч Э.Оюнтүлхүүрийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаж байдаг.

 

3. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримталдаг.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны гол агуулга нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах бөгөөд прокурор нь яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоолын аль нэгийг гаргана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах ба ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг заавал хянана.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Л нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч амьтны аймагт учруулсан хохирол болох 7,380,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлж, өөрийн холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх-н 173/

Дээрх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн хүлээн авч 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол үйлдсэн байна. /хх-н 174-175/

Яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал гаргасныг /хх-н 176-177/ яллагдагч Ж.Л хүлээн зөвшөөрсөн тул прокурор 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. /хх-н 180-184/

Эрүүгийн 2534000000368 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3640 дугаартай тогтоол үйлдэж Х.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Toyota Prius Alpha-XW маркийн .. УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. /хх-н 30/

Анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20../ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Л-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .. УБӨ улсын дугаартай "Toyota prius alpha-XW" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгон түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ” авч шийдвэрлэжээ.

 

5. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ж.Л-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх .. УБӨ улсын дугаартай, "Toyota prius alpha-XW" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгох талаар буюу хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл прокурорын саналд дээрх тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгох тухай хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах болсон талаарх тохиролцоо огт тусгагдаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Лхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаагүй, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

6. Шүүгдэгч Ж.Л-ын өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр “Прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай" санал, мөн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад "яллагдагч Ж.Лхөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх" талаар огт тусгаагүй байхад түүнд анхан шатны шүүхээс "..." УБӨ улсын дугаартай "Toyota prius alpha" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хариуцлага хүлээлгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Л нь тарвага агнах санаа зорилгоор тус тээврийн хэрэгслийг ашиглаагүй бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.А-г гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгаагүй тул шүүгдэгчийг "гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан" гэж буруутгасан дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүрийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох “...прокурорын санал, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаагүй ".." УБӨ улсын дугаартай "Toyota prius alpha-XW" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хариуцлага хүлээлгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан...” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлага гэх зэрэг асуудлын талаар прокурор нь яллагдагчтай тохиролцоо хийдэг. Уг тохиролцоог яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад тусгадаг.

Шүүгдэгч Ж.Лхолбогдох хэрэгт мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3640 дугаартай тогтоолоор битүүмжилсэн Х.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Toyota Prius Alpha-XW маркийн ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 22,785,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний талаар прокурортой тохиролцоо хийсэн тухай баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн нөхцөл байдлыг хянаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

8. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан дараах үндэслэлд “шүүгдэгч Ж.Л-ыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхээргүй, хэрэгт авагдсан баримтаас харахад тус тээврийн хэрэгсэл түүний өмчлөл, эзэмшлийн бус хөрөнгө бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодоогүй, тухайн тээврийн хэрэгслийг Л.А  гэх хүн жолоодон ... аймаг ... сум ..........гэх газраас Төв аймаг Эрдэнэ сум Баянтуул 3 дугаар баг Баянбулаг" гэх газарт очиж хадлан, өвс харах зорилготой явж байсан байна” гэжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дээрх үндэслэл нь хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлттэй холбоотой байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжгүй тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

10. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Лурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20../ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүрийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Лавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.ЦЭРЭНХАНД

 

 

                    ШҮҮГЧИД                      З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ