| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01078/И |
| Дугаар | 305/ШШ2026/00003 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2026/00003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** давхар, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн *******тоотод оршин суух Ц-н Т-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,274,723.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц-н Т нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-11-09-ний өдөр ЗГ2024110942242 тоот гэрээний дагуу Ниаwei Nova 12i 128GВ, Huawei fгее Вuds SE маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 808,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024-10-21-ний өдөр 2204612 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 370,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024110942242 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 674,583.41 төгрөг, үндсэн хүүнд 143,904.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,046.56 төгрөг, 2204612 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 310,375.33 төгрөг, үндсэн хүүнд 124,641.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,172.04 төгрөг, шимтгэлд 0 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 1,274,723.54 төгрөгийг хариуцагч Цогбаяр Таас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц овогтой Т миний бие Т ХХК-ийн нэхэмжилсэн 1,274,723.54 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор бүрэн төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь Цогбаярын Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,274,723.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Ц.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Ц овогтой Т миний бие Т ХХК-ийн нэхэмжилсэн 1,274,723.54 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор бүрэн төлж дуусгана... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,274,723.54 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,000 төгрөгийн 7,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,500 төгрөгийг, хариуцагч Ц.Таас 7,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц-ын Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,274,723.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,000 төгрөгийн 7,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,500 төгрөгийг, хариуцагч Ц.Т-аас 7,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА