| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0580/Э |
| Дугаар | 592 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 592
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Иөд холбогдох эрүүгийн 1808020520647 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Аг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж Солонгос улсын визэнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орох номерыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр зарж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Аг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж Солонгос улсын визэнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орох ноймерыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүкээр Солонгос улсын визэнд орох 04 дүгээр сарын 11-ний өдрийн номер зарна гэсэн зар байхаар нь уг зар дээр тавьсан ... гэсэн дугаарт залгаж “наадах чинь найдвартай юу” гэхэд утсаар ярьж байсан эрэгтэй “найдвартай, би өөрөө очоод солиод оруулаад өгнө” гэсэн. Тэгэхээр нь би хүнээс асуулаа болохгүй юм шиг байна гэхэд зүгээрээ би өөрөө зохицуулаад өгчихнө гэж хэлсэн. Тэгээд нөгөө дугаараас оройн 19 цагийн үед залгаад “та хаана байна” гэхээр нь би “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, UB Vista байрны урд талд хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд намайг ирэхэд ирээгүй байсан ба би найз Эвсанаагийн хамтаар очсон юм. Би тэр залуутай эхлээд утсаар ярихад уг визний оочирыг 2 хүнийх бөгөөд 150.000 төгрөгөөр зарна гэж байснаа уулзахад за за танд 100.000 төгрөгөнд өгчихье гэхээр нь нөгөө визний бүртгэлийн дугаарыг нь авч мөнгийг нь мобайл банкны үйлчилгээгээр ХААН банкны 5077332044 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Сүнжин гранд зочид буудал дээр очиж виз мэдүүлэх газарт хүмүүс хэрхэн хандаж байгааг харахаар очиход их хүн ирсэн байсан. Тэгээд хүний нэрээр дугаар авсан хүмүүсийг буцаагаад байхаар нь би нөгөө залуу руу залгаад “ерөөсөө болохгүй юм байна, чи визний дугаараа ав, би мөнгөө авъя” гэхэд “19 дүгээр хороололд хүрээд ир, би ирэхээр чинь зохицуулаад өгье” гэсэн. Тэгээд очоод би номерыг нь болохгүй байна гээд буцаагаад өгсөн чинь би зарчихаад орой буцаагаад өгье гэхээр нь уг номерын зургийг утсаар аваад өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-7-8/
- гэрч Ш.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр над руу яриад “хамт хоол идье” гээд манай ажил дээрээс намайг машинтайгаа аваад энд нэг ажил байна гээд дагуулан Саппорогийн орчимд ирээд Солонгосын очирны дугаар хүнд өгөх гэж байгаа юм. Би хүнээс 60.000 төгрөгөөр авч ашиг олж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Б.И нь 2 эгчтэй уулзаад нөгөө бичгээ өгсөн ба би машинд сууж байгаад эмийн сан орох гэж гарахад нэг эгч нь Ихэрмөнхийн зургийг машиных нь дугаарыг аваад байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд энэ эгч итгэхгүй байна, хууль бус биш гэж хэлсэн. Тэгэхэд анх худалдан авсан хүнийхээ утасны дугаарыг Ихэрмөнх тэр эгчид өгч утсаар яриулсан. Тэгээд очирыг нь зарчихаад Ихэрмөнх бид хоёр кино үзсэн юм...гэх мэдүүлэг /хх-13/
- цахим хуудас дахь хуулбар /хх-37/
- шүүгдэгч Б.Иийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 03 дугаар сарын 20-дын үеэр Солонгос улс руу явахаар бичиг баримт бүрдүүлээд визний дугаар авсан юм. Тэгэхэд миний визний очир нь 05 дугаар сарын 20-дын үеэр байсан. Тэгээд фэйсбүүк зар дээрээс 2018 оны 04 сарын 11-ний өдрийн визний очир зарна гэхээр нь 2 залуугаас 2 хүний дугаар 60.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хоёр залуу визэнд орох өдрийн өглөө нь очоод солиод өгчихнө гэхээр нь итгээд авчихсан юм. Тэгээд миний материал бүрдэхгүй байхаар нь би фэйсбүүк зард тухайн үед барьж ... гэсэн дугаараар 4 дүгээр сарын 11-ний өдрийн визний очир 100.000 төгрөгөнд зарна гэж тавьсан. Тэгээд уг зарын дагуу нэг эгч залгахаар манай зам дагуу Хархорины дараагийн буудалд байх 32-н автобусны буудал дээр очоод хоёр эгчид нөгөө визний очироо 100.000 төгрөгөөр зарсан юм...гэх мэдүүлэг /хх-18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Иийг залилах гэмт хэргийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт 100.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-8/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж байна.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Иийг залилах гэмт хэргийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Иөд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.И нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий тиөлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР