| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01001/И |
| Дугаар | 305/ШШ2026/00096 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 305/ШШ2026/00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***** оршин суух **** овгийн Д.Д-ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1965 онд төрсөн. 1982 оны 01 сараас 1984 оны 06 сар хүртэл **** сумын ****нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байгаад 1984 оны 06 сарын 20-нд цэргийн албанд татагдаж 1987 оны 06 сарын 23-нд халагдаж ирээд 1988 оны 01 сараас 1993 оны 03 сар хүртэл үргэлжлүүлж худгийн моторчноор ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хугацааныхаа хөдөлмөрийн дэвтэрийг хаяж үрэгдүүлсэн учраас холбогдох архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтэрийг үндэслэн ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Архивын лавлагааны овог нэр зөрүүтэй гарсан. Иймд **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 537, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар лавлагаанууд, уг лавлагаануудын архивын эх баримтын хуулбарууд,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Д.Д-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-Д.Д-ийн **** дугаар Хөдөлмөрийн дэвтэр,
-Д.Д-ийн Хөдөлмөрийн дэвтэр,
-Д.Д-ийн цэргийн батлахын хуулбар,
-Д.Д-ийн **** дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,
-итгэмжлэл.
4. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- М.Н-г гэрчээр асуусан тэмдэглэл.
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13/37 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Д.Д-н Төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31, ИУБ-21, Хаягийн хуудас №7 маягтууд,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаар албан бичиг, хавсралт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.Д нь **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3.1. Д.Д нь **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор, ****компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор ажиллаж байсан болох нь:
-**** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 537 дугаар “...Тус аймгийн **** сумын ****нэгдлийн Захиргаа аж ахуйд ажиллаж байсан Д.Д-н 1982 оны 01-12 сар, 1984 оны 01-05 сар, 1988 оны 01-12 сард авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар “...Тус аймгийн **** сумын ****нэгдлийн Захиргаа аж ахуйд сахиулаар ажиллаж байсан Д.Д-н 1989 оны 01-12 сард авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаар “Тус аймгийн **** сумын ****нэгдлийн **** бригадад малчин байсан Д.Д-н 1983 оны 01-12 сард авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Д БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар **** аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн *** дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр **** дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-Д.Д-ийн **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт “...1988 оны 01 сарын 06 өдөр ****нэгдэлд худгийн моторчноор авч ажиллуулав” гэх бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан,
-Д.Д-д ****компаниас олгосон Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 01-12, 1992 оны 01-12, 1993 оны 01-02 сард ажилласан хоног авсан цалинг бичиж, тамга тэмдэг дарагдсан,
-Гэрч М.Н-н “Би 1979 оноос худгийн моторчноор ****нэгдэлд ажиллаж байгаад 1983 онд машин аваад усны автоцистерийн жолоочоор нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл тарснаас хойш одоог хүртэл **** сумд амьдарч байна. Нэгдэл хэдэн онд тарсныг сайн санахгүй байна. 90 хэдэн оны үед л тарсан. Д.Д нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа худгийн моторчноор орсон. Яг хэдэн онд орсныг санахгүй байна. Нэлээн хэдэн жил ажилласан. Өөр ажил хийдэг байсныг бол санахгүй байна. Намайг усны автоцистерийн жолоочоор ажиллаж эхлэх үед энэ хүн худгийн моторчноор ажиллаад үлдсэн. Бид нар Д л гэж дууддаг байсан. Аль нь жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Манай сумд Д гэж нэртэй өөр хүн байсан. Тэр хүн мал л хариулдаг байсан...” гэх мэдүүлэг,
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13/37 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Д.Д-н Төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31, ИУБ-21, Хаягийн хуудас №7 маягтууд,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаар “...Тус аймгийн **** сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд **** багийн харьяат Р.Д нь 1920 оны 01 сарын 01-нд төрсөн, эрэгтэй, Ү.Б нь 1929 оны 02 сарын 05-нд төрсөн, эмэгтэй, Д.Б нь 1944 оны 03 сарын 01-нд төрсөн, эмэгтэй, Д.Э нь 1956 оны 10 сарын 01-нд төрсөн, охин, Д.Г нь 1966 оны 12 сарын 27-нд төрсөн, хүү, Д.Д нь 1965 оны 10 сарын 26-нд төрсөн, хүү, Д.А нь 1968 оны 08 сарын 01-нд төрсөн, охин гэж бүртгэгдсэн” албан бичиг, хавсралт зэргээр тогтоогдож байна.
3.2. Хэдийгээр **** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 537, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01, **** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаар лавлагаануудад Д гэх нэрээр бичигдсэн боловч эдгээр лавлагаануудын эх баримтуудад эцгийн нэрийг Д /Д/ гэж зөрүүгүй бичсэн, **** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаар албан бичигт Р.Д-н ам бүлд 1965 онд төрсөн Д-ас өөр Д гэх нэртэй хүүхэд бүртгэгдээгүй зэргээс дүгнэхэд эдгээр лавлагаанд бичигдсэн Д.Д нь нэхэмжлэгч Д.Д мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Иймд **** овгийн Д.Д-ийг **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор, ****компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй, мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл болон бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч Д.Даваадашийн ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.
5. Харин 1990 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь Д.Д-ийн **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт “...1988 оны 01 сарын 06 өдөр ****нэгдэлд худгийн моторчноор авч ажиллуулав, нэгдлийн даргын 1988.01.06 өдрийн 03 тоот тушаалаар, 1993 оны 03 сарын 01 орон тооны цомхотголоор гарах болсон худгийн моторчны үүрэгт ажлаас чөлөөлөв захирлын 1993.03.01 өдрийн 06 тоот тушаалаар” гэх бичилт хийгдсэн боловч ****нэгдэл нь хэзээ компани болсон, нэгдлээс компани руу Д.Д-г шилжүүлэн томилсон болох нь тогтоогдохгүй,
мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн архивын лавлагаанд Д.Д-д ****нэгдлээс 1989 оны 12 сард цалин олгосон, ****компаниас олгосон Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 01 сараас эхлэн цалингийн бичилт хийгдсэн байх бөгөөд 1990 онд нэгдэл болон компанийн аль алинаас түүнд цалин хөлс олгосон болох нь тогтоогдоогүй болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **** овгийн Д.Д-ийг **** аймгийн **** сумын ****нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор, ****компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаадлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА