Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/05555

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,,, Б ХХК/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************гийн *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,465,692.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Боржигон ургийн *******гийн ******* нь " ******* Б" ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж 4,499,900 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. Гэтэл хариуцагч Н.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй тул ******* тоот барьцаат зээлийн гэрээний 7.2.4-д заасны дагуу зээлдүүлэгч талын санаачлагаар буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж, ******* тоот барьцаат зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 3,159,106.93 төгрөг, зээлийн хүү 285,800.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,784.88 төгрөг буюу нийт 3,465,692.41 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Н.*******гаас ******* тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,465,692.41 төгрөгийг гаргуулж " ******* Б ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.******* миний бие Б ХХК-ийн нэхэмжилсэн 3,465,692.41 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,465,692.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага үүрэгт 3,465,692.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,406 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 35,203 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,465,692.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,406 төгрөгийн 35,203 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35,203 төгрөгийг улсын орлогоос, 35,203 төгрөгийг хариуцагч Н.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ