| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00031/И |
| Дугаар | 305/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 305/ШШ2026/00030
| Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *********, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг Индэрт 8-46 тоотод оршин суух Н-ийн С-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 422,958.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 422,958.83 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Н- С- нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-04-27-ны өдөр 2117653 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 420,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2117653 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 303,760.12 төгрөг, үндсэн хүүнд 106,216.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,982.65 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 422,958.83 төгрөгийг хариуцагч Н- С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Т-н нэхэмжлэлтэй Н- овогтой С-д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн дүнг бүрэн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.С-д холбогдох 422,958.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г-ийн ...Т-н нэхэмжлэлтэй Н- овогтой С-д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн дүнг бүрэн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,338.77 төгрөгийн тал хувь 6,669.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.669 төгрөгийг улсын орлогоос, 6,669 төгрөгийн хариуцагч Н.С-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.С-д холбогдох 422,958.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,338.77 төгрөгийн тал хувь 6,669.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.669 төгрөгийг улсын орлогоос, 6,669 төгрөгийн хариуцагч Н.С-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА