| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01019/И |
| Дугаар | 305/ШШ2026/00043 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00043
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** оршин суух Л-ийн Х-д холбогдох
үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,500 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газраас *** сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4 хээлтэгч, 1 хээлтүүлэгч сарлаг үхрийг Тамч багийн малчин Л-нгийн Х-од шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрийг дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 5 үхрийн үнэ болох 3.656.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газраас 2025,11.04- ний өдөр Тамч багийн малчин Л-ийн Х- 5 сарлаг үхрийн үнэ болох 3.656.500( гурван сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун төгрөг) төлүүлэх нэхэмжлэл хүргүүлсэн. Тус нэхэмжлэлийн дагуу малчин Л.Х- нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс болох- (100050955405) тоот дансанд өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ буцааж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн ********** газрын нэхэмжлэлтэй, Л.Х-од холбогдох үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У-ын ...Говь-Алтай аймгийн ********газраас 2025,11.04- ний өдөр Тамч багийн малчин Л-ийн Х- 5 сарлаг үхрийн үнэ болох 3.656.500( гурван сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун төгрөг) төлүүлэх нэхэмжлэл хүргүүлсэн. Тус нэхэмжлэлийн дагуу малчин Л.Х- нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс болох- (100050955405) тоот дансанд өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ буцааж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн******** газрын нэхэмжлэлтэй, Л.Х-од холбогдох үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА