| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00027/И |
| Дугаар | 305/ШШ2026/00063 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2026/00063
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* цогцолбор, М ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** тоотод оршин суух Б-н Я-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,401,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Я нь М ХХК-тай 2024.03.01-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94655966 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Я нь уг гэрээний үндсэн дээр 2024.06.03-ны өдөр 5 удаагийн хүсэлтээр нийт 880,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. М-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар Б.Я-ын үндсэн зээлийн үлдэгдэл 880,000 төгрөг, зээлийн хүү 439,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,587 төгрөг, нийт 1,401,309 төгрөг байна. Б.Я нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,401,309 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Хариуцагч Б.Я нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Я нь шүүхээс ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг бүрэн зөвшөөрч байна. Иймд уг 1,401,309 төгрөгийн төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор 3 хувааж төлөх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзнэ үү. Төлбөрийг тогтоосон хугацаандаа бүрэн барагдуулахаа хариуцлагатайгаар биелүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Яд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,401,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б.Я нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие Б.Я нь шүүхээс ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг бүрэн зөвшөөрч байна. Иймд уг 1,401,309 төгрөгийн төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор 3 хувааж төлөх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзнэ үү. Төлбөрийг тогтоосон хугацаандаа бүрэн барагдуулахаа хариуцлагатайгаар биелүүлэх болно... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,401,309 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,371 төгрөгийн 16,185.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 16,185.5 төгрөгийг, хариуцагч Б.Яоос 16,185.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Я-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,401,309 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,371 төгрөгийн 16,185.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 16,185.5 төгрөгийг, хариуцагч Б.Яоос 16,185.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА