Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00085

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* оршин суух О-ын А-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,084,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.А нь М ББСБ ХХК-тай 2021.10.04-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95481985 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. О.А нь уг гэрээний үндсэн дээр 2024.04.14-ний өдрөөс 2024.05.15-ны өдрийн хооронд 4 удаагийн хүсэлтээр нийт 720,000 төгрөгийгтус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд О.А нь нийт 71,559 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 64,820 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 6,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 43 төгрөг тус бүр хасагдсан ба М ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар О.Агийн үндсэн зээлийн үлдэгдэл 655,180 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 360,656 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 68,214 төгрөг, нийт 1,084,050 төгрөг байна. О.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,084,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч О.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О овогтой А нь М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,084,050 төгрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,084,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч О.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... : Миний бие О овогтой А нь М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,084,050 төгрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,084,050 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,567 төгрөгийн 15,283.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 15,283.5 төгрөгийг, хариуцагч О.А-гаас 15,283.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,084,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,567 төгрөгийн 15,283.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 15,283.5 төгрөгийг, хариуцагч О.Агаас 15,283.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ  Ч.МӨНХТУЯА