| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00029/И |
| Дугаар | 305/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 305/ШШ2026/00104
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** тоотод Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн *******тоотод оршин суух Б-н Л-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,819,076.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б ХХК /РД:8349274/-нь иргэн Б овогтой Лж /РД:Д******* /-тай 2024 оны 06-р сарын 07-ны өдөр 206 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон 940 тоот Цахим Зээлийн гэрээг байгуулж 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, жилийн 28,8%- ийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар, 941 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 90,000 /ерэн мянга/ төгрөгийг жилийн 28,8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 3,290,000 төгрөгийг Зээлдэгчийн Хаан банкны 5630345385 тоот дансанд бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь Цахим зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон төлбөрөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Л нь 2025.11.28-ны өдрийн байдлаар 4,819,076.49 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй 504 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагын зүгээс зээлийн төлбөрийг төлүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн болно. Иймд зээлдэгч Б.Л-оос 940,941 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4,819,076.49 төгрөгийг Б ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Л нь Б ХХК-иас уг зээлийг авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй 4,819,076.49 төгрөгийг 3 сарын хугацаанд сард 2 удаагийн төлөлт хийж барагдуулах тул итгэл хүлээлгэхийг хүсэж байна. Эхний төлөлт 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийгдэнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,819,076.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие Б овогтой Л нь Б ХХК-иас уг зээлийг авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй 4,819,076.49 төгрөгийг 3 сарын хугацаанд сард 2 удаагийн төлөлт хийж барагдуулах тул итгэл хүлээлгэхийг хүсэж байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 4,819,076.49 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,055 төгрөгийн 46,027.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 46,027.5 төгрөгийг, хариуцагч Б.Л-оос 46,027.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч БББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,819,076.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,055 төгрөгийн 46,027.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 46,027.5 төгрөгийг, хариуцагч Б.Л-оос 46,027.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА