Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 305/ШШ2026/00146

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: **** оршин суух М.Ц-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,728,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ”  ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Ц нь “М ББСБ” ХХК-тай 2024 оны 10 сарын 31-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн **** үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2024.12.02-ны өдөр 1,360,000 төгрөгийг 2.2 % хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй нь харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааны шүүхийн журмаар шийдвэрлүүх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар М.Ц-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,360,000 төгрөг, 2024.12.02-ны өдрөөс 2025.10.16-ны өдрийг хүртэлх 287 хоногийн зээлийн хүү 311,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,056 төгрөг, нийт 1,728,046 төгрөг байна. М.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,728,046 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч М.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,728,046 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2026 оны 03 сарын 25-нд 350,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 1,378,046 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь М.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,728,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч М.Ц нь ...М ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,728,046 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2026.03.25-нд 350,000 төгрөг, 2026.04.25-нд 1,378,046 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 1,728,046 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,599 төгрөгийн 21,299.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 21,299.5 төгрөгийг, хариуцагч М.Ц-ээс 21,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,728,046 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Ц нь 1,728,046 төгрөгийг 2026 оны 03 сарын 25-нд 350,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 1,378,046 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,599 төгрөгийн 21,299.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 21,299.5 төгрөгийг, хариуцагч М.Ц-ээс 21,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА