Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00093

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00093

 

 

                         

 

 

 

 

 

 

 

 

                                 301/ШШ2026/00093

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ааймгийн Э сумын ** дугаар баг, Ц-ын 11-01 тоотод оршин суух О овгийн Т.Г

Нэхэмжлэгч: Ааймгийн Э сумын *** дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух О овгийн Т.Г

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух Б овгийн Ю.Н

Хариуцагч: Ааймгийн Э сумын *** дугаар баг Н-гийн 2-4 тоотод оршин суух Ц овгийн Д.Г

Хариуцагч: Ааймгийн Э сумын 5 дугаар баг Наранбулагийн 2-4 тоотод оршин суух Б овгийн С.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9,750,000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 6,336,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 89,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.П

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

Хариуцагч С.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт талуудаас гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 16,602,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 6,336,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 89,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид нар хариуцагч Д.Гтой хамтарч 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан юм. Бид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч амаар харилцан тохиролцож оруулсан мөнгөний хэмжээ харгалзахгүйгээр олсон ашгийг 4 хувааж авахаар болсон. Ингээд нэхэмжлэгч бид нар хариуцагч Д.Г болон малчдын үхэр, хонь, ямааны мах авахад нь зориулж нийт 180,255,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар хариуцаж ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан ба худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан байгаа. Хариуцагч Д.Гийн зооринд тухайн худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас түүнд үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон юм. Гэтэл хариуцагч Д.Г оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэхэмжлэгч Т.Гын 7,255,000 төгрөгийг өгөөгүй ба олсон ашгийг хамтран ажилласан бусад гишүүдэд өнөөдрийг хүртэл тооцож өгөөгүй хохироож байна. Уг бизнесийг хийхэд нэхэмжлэгч Т.Г 12,255,000 төгрөгийн, нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөгийн, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын оруулсан мөнгийг буцааж өгсөн. Харин тухайн бизнесийн ашгийг тооцож өгөөгүй. Нэхэмжлэгч Т.Г нийт 12,255,000 төгрөг оруулсан ба түүнээс 5,000,000 төгрөгийг /идэшний үхэр, хонины мах оролцуулан/ авсан. Харин үлдэгдэл 7,255,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй ба тухайн бизнесээс олсон ашгийг мөн хариуцагч Д.Г өгөөгүй байна. Нэхэмжлэгч нар нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба энэ бүх мөнгийг хариуцагч Д.Г болон малчдынх нь данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Д.Г нь 158,831,000 төгрөгөөр үхэр 11,849 тонн, хонь 5 тонн, ямаа 6 тонн махыг тус тус авсан гэж тайлбарладаг. Энэхүү бизнесээс олсон ашгаа хамгийн багаар тооцож үзэхэд 30,000,000 төгрөгийн ашиг олсон байна. Энэ нь оруулсан мөнгөний 20-30 хувьтай тэнцэх юм. Үүнийг 4 хувааж тооцоход нэг гишүүнд 7,500,000 төгрөгийн ашиг хуваарилах ёстой байна. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г үндсэн хөрөнгө оруулалтын мөнгөний үлдэгдэл 7,255,000 төгрөг дээр ашиг 7,500,000 төгрөг нэмэхэд нийт 14,755,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г ашиг 7,500,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н ашиг 7,500,000 төгрөг, нийт 29,755,000 төгрөгийг авахаар байна. Түүнчлэн 2022 оны хавар 4 сард нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гтой хамтарч ноолуур худалдаж авсан. Энэхүү бизнесийн ашиг нийт 5,000,000 төгрөг болсон. Үүнээс 2,500,000 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч Т.Год хариуцагч Д.Г өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Энэхүү төлбөрийг нэхэмжлэгч Т.Гын авах ёстой мөнгөн дүн дээр тооцож үзэхэд хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 17,255,000 төгрөгийг авахаар байна. Иймд хариуцагч Д.Гоос нийт 32,255,000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.Г, Т.Г, Ю.Н хариуцагч Д.Г нар нь  2021 оны 9 сараас 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл махны худалдааны үйл ажиллагааг хамтран эрхэлж, уг үйл ажиллагаанаас олсон ашгийг 4 хуваан хүртэхээр харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар нь 2022 оны 4 сараас 6 сар хүртэл ноолуурын худалдааны үйл ажиллагааг хамтран явуулж, тус үйл ажиллагаанд мөнгө нийлүүлэн оролцож, ашгийг харилцан хүртэхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар нь 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан авч, тухайн махыг хариуцагч Д.Гийн өмчлөлийн махны зооринд хадгалсан байдаг. Нэхэмжлэгч Т.Г мах худалдан авахад нийт 12,985,000 төгрөг, мах ачсны хөлс 1,390,000 төгрөг, нийт 14,375,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргасан. Нэхэмжлэгч Т.Г мах авахад зориулж 110,000,000 төгрөг гаргасан. Нэхэмжлэгч Ю.Н мах авахад зориулж 58,000,000 төгрөг гаргасан. Дээрх хөрөнгө оруулалтын талаар талууд маргадаггүй. Гэтэл нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нарын зүгээс мах авсан талаарх дансны хуулга болон хар дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгдөг. Хариуцагч Д.Гийн шүүхэд өгсөн хар дэвтэрт 158,263,300 төгрөгийн үнийн дүнтэй мах худалдан авсан гэж тэмдэглэгдсэн байна. Мах авахад нэхэмжлэгч Т.Гын данс руу нэхэмжлэгч Т.Г нь мах авахад зориулж 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч Ю.Н нь мах авахад зориулсан 58,000,000 төгрөг зарцуулснаас 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Гын данс руу шилжүүлсэн. Харин 10,000,000 төгрөгийг хариуцагч С.Б-гийн данс руу шилжүүлсэн. Энэхүү 158,263,300 төгрөгийн үнийн дүнтэй мах зооринд хадгалагдсан болох нь хариуцагч Д.Гийн гаргасан хар дэвтэр, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч Ю.Н, хариуцагч С.Б-гаас 10,000,000 төгрөг нэхэмжилж байна вэ гэхлээр нэхэмжлэгч Ю.Н нь 2021 оны 10 сарын 18-ны өдөр хариуцагч С.Б-гийн Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг мөнгөөр хариуцагч С.Б-аа мах худалдан аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр мах худалдан аваагүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Ю.Н нь энэхүү 10,000,000 төгрөгийг махны үйл ажиллагаанд зарцуулаагүй байна гэж үзээд хариуцагч С.Бгаас нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгч Ю.Н нарын хооронд маргаан үүсэн. Нэхэмжлэгч Т.Г би С.Б-д шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг би чамд өгсөн шүү дээ, би өөрийнхөө мөнгөнөөс өгсөн, одоо буцаан авна чи энэ асуудлаа хариуцаад шийдэхгүй яасан юм бэ гэх маргаан үүссэн. Уг маргаантай холбогдуулан нэхэмжлэгч Ю.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Т.Гын Хаан банкны ****** дугаар данс руу 10,000,000 төгрөгийг энэ мөнгөө ав, С.Б-тай би цаашид учраа олъё доо гэх агуулгаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна. Тэгэхээр энэ мөнгөөр нэхэмжлэгч Ю.Нгийн оруулсан 10,000,000 төгрөгөөр мах огт худалдан аваагүй тул хариуцагч С.Б-гаас уг мөнгийг нэхэмжилж байна. Учир нь С.Б-г үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Тэгээд талуудын хооронд тохиролцоогүй оролцоогүй этгээд рүү мөнгө шилжүүлснээс болоод мах худалдан авахад 10,000,000 төгрөг зарцуулагдаагүй байна. Иймд хариуцагч С.Б-гаас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Хоёрдугаарт, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч С.Б-гаас 6,336,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Учир нь нэхэмжлэгч Т.Г нь  өөрийнхөө данснаас 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мах худалдан авах зорилгоор 12,000,000 төгрөгийг хариуцагч Д.Гийн эхнэр С.Б-гийн данс руу шилжүүлсэн. Гэтэл С.Б нь болохоор 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мах Д гээд 2,000,000 төгрөг, мах О гээд 3,664,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь харагддаг. Гэтэл яг энэ мөнгөөр мах аваад бүртгэсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хар дэвтэрт тэмдэглэгдээгүй. Харин хариуцагч Д.Гийн хар дэвтэрт Д, О гэсэн нэрээр өөр дүнгээр тэмдэглэгдсэн байгаа учраас энэ мөнгөөр мах авсан байж болзошгүй гэхдээ хариуцагч өөрсдөө мах авсан гэдгээ тайлбарладаг. Гэвч хариуцагч Д.Г хариу тайлбартаа би 15,000,000 төгрөгөөр мах авсан гэж тайлбарласан. Харин хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд 53,000,000 төгрөгөөр мах авсан гэж тайлбарласан. Тэгэхээр ямар ч байсан хариуцагч өөрөө ч мах авсан, нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс ч мах авсан нь давхцаж байж болзошгүй юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад 2,000,000 төгрөг, 3,664,000 төгрөг нийт 5,664,000 төгрөгөөр мах авсан байж болзошгүй гэж үзээд энэ мөнгөө хариуцагч С.Бгаа нэхэмжилж байсан 12,000,000 төгрөгнөөсөө хасаад нийт 6,336,000 төгрөгийн хариуцагч С.Б-гаас нэхэмжлээд үлдсэн 5,664,000 төгрөгийг хариуцагч Д.Г руу шилжүүлэх нь зөв юм байна гэж бид нар хоорондоо ярилцсан. Тэгээд үлдсэн 6,336,000 төгрөгөөр хариуцагч С.Б-гаас мах авсан нь хэрэгт авсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Тийм учраас энэ мөнгийг нэхэмжлэгч Т.Год хариуцагч С.Б-гаас гаргуулж өгөөч гэсэн шаардлагыг гаргаж байна. Гуравдугаарт, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гоос 16,602,800 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Д.Гийн хар дэвтэрт 158,256,000 төгрөгөөр мах авсан талаар тэмдэглэгдсэн. Түүний өөрийнх нь эзэмшлийн махны зооринд махаа хадгалсан махны зоорины түлхүүр зөвхөн хариуцагч нарт байдаг. Нэг ч удаа Т.Г махны зоорины түлхүүрийг авч өөрөө дураараа махыг дураараа гаргаж авч байгаагүй. Т.Гын өөрийх нь мах борлуулсан махны хэмжээ махны үнийн дүн бол тодорхой байдаг. Энэ нь Т.Гын өөрийнх нь Хаан банкны ******* гээд дансны хуулгаар нотлогддог. Нийт 7 удаагийн гүйлгээгээр 124,000,000 төгрөгийн гүйлгээг худалдан борлуулсан байдаг. Энэ бол зөвхөн ашиг олоод бүрдүүлж байгаа махны үнийн дүн, үлдэгдэл махных нь үнийн дүн байдаггүй. Тэгээд борлуулсан махныхаа мөнгөн дээр мөнгөө нэмж байгаад 7 удаагийн гүйлгээгээр 123,958,000 төгрөгийн мах борлуулалт хийсэн байна. Үүнд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 19,016,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр 09-ны өдөр 10,366,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 7,590,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 28,557,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,800 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны 19,000,750 төгрөг, 2022 оны 04 сарын 28-ны өдөр 17,879,000 төгрөг ингэснээр нийт 123,958,000 төгрөгийн мах борлуулалтын орлого бий болсон нь дансны гүйлгээ болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Уг борлуулалтын орлогоос 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ю.Нд шилжүүлсэн, үлдэгдэл 65,958,000 төгрөгөөр буцаагаад ноолуур авч эхэлсэн байдаг. 65,958,000 төгрөгөн дээр өөрийнхөө гаднаас орж ирсэн орлогоо нэмж байгаад нийт 86,000,000 төгрөгийн ноолуур худалдан борлуулаад тэгээд буцаагаад Д.Гоос 86,000,000 төгрөгийн ноолуур гэсэн утгатай мөнгийг авсан байдаг. Тэгээд Т.Гын оруулсан мөнгө, нэхэмжлэгч Ю.Нгийн оруулсан мөнгөгүй болчихлоо, миний оруулсан мөнгө ч байдаггүй, махны болон ноолуурт оруулсан мөнгө байхгүй болчихлоо надад мөнгө өгөөч ээ гэдэг асуудлыг хариуцагч Д.Гт, нэхэмжлэгч Т.Гын зүгээс тавьсан байдаг. Гэтэл тухайн үед тэр асуудлыг нь зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд хандсан байдаг. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар нь хариуцагч Д.Гоос 1 жилийн хугацаанд өөрсдийнхөө ашиглуулчихсан ашиг олсон мөнгөнөөсөө авъя мах авч ашиг олоод тухайн ашгиа тэнцүү 4 хуваая гэж хоорондоо ярилцчихаад ашгийнхаа мөнгийг өгөхгүй байхад нь арай гэж Т.Г оруулсан мөнгөө авсан боловч буцаагаад Ю.Нд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн маргаантай асуудлууд үүссэн. Одоо би ашгиа авмаар байна гэдэг асуудал яригддаг. Тэгээд нэхэмжлэгч нар нийт ашигаа тооцоод нэг хүнд 9,750,000 төгрөг оногдсон. Тухайн ашигаа тус тусдаа хариуцагч Д.Гоос нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч  Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

 

2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан борлуулж, олсон ашгаа тэнцүү хуваах зорилгоор хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нар хамтран ажилласан. Ю.Н 48,000,000, Т.Г 110,000,000, хариуцагч Д.Г 30,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Мах авахад Т.Г 12,255,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг мэдэхгүй. Хөрөнгө оруулсан мөнгөнөөс ихэнх нь малчид руу шилжсэн. Д.Г мах авахдаа 2021 оны 9 сарын 28-ны өдөр мах гээд 1,010,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр мах гээд 15,000 төгрөг, 9 сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, мөн өдөр О гээд 755,000 төгрөг, Б-д гээд 2,071,000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр мах Ц гээд 3,000,000 төгрөг, 800,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр мах С гээд 7,512,000 төгрөг, мах гээд 6,504,000 төгрөг, мах Э-д гээд 510,000 төгрөг, мах Б 2,661,000 төгрөг, мах гээд 916,000 төгрөг, мах Б гээд 3,000,000 төгрөг, мах О 2,712,000 төгрөг, мах Т 365,000 төгрөг, мах Б 5,081,000 төгрөг, мах Ц 504,000 төгрөг, мах С, Г 1,106,500 төгрөг, 983,000 төгрөг, мах Ц 3,086,000 төгрөг, мах Б 1,065,000 төгрөг, мах гээд 500,000 төгрөг гэх зэргээр нийт 180,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Үүний 142,633,800 төгрөг нь Т.Гын данснаас, 40,000,000 гаруй сая төгрөг Д.Гоос гарсан. Малчид, иргэдээс 190,000,000 орчим төгрөгийн мах худалдан авч зооринд хадгалж байгаад 2022 оны 3-5 сард зарж борлуулсан. Мах зарж борлуулсан мөнгө Д.Гийн данс руу 86,000,000 төгрөг, Т.Гын данс руу 124,152,000 төгрөг тус тус орсон. Д.Г өөрийн дансанд төвлөрсөн 86,000,000 төгрөгөө Т.Гын данс руу шилжүүлсэн. Ингээд Т.Гын дансанд мах худалдан борлуулсан мөнгө нийт 210,152,000 төгрөг төвлөрсөн. Уг мөнгөнөөс хөрөнгө оруулсан Ю.Нгийн 58,000,000 төгрөгийг, Т.Гын 110,000,000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Т.Гын дансанд төвлөрсөн 210,152,000 төгрөгөөс Т.Гын мах авахад оруулсан мөнгөний үлдэгдэл гэх 7,255,000 төгрөгийг, Ю.Н, Т.Г нарт буцааж өгсөн нийт 168,000,000 төгрөгийг хасч тооцоход Т.Год 34,897,000 төгрөг үлдсэн гэсэн тооцоо гардаг. Д.Г мах худалдан авч, борлуулсан ашгаа бүрэн аваагүй, үйл ажиллагаа явуулахад хөлсөөр хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээний материал, мах шинжилгээний бичиг авах зэргээр зардал гаргасан. Т.Г, Д.Г нар нөөцлөх боломжгүй мах аваад 24,000,000 орчим төгрөгөөр зарсан боловч алдагдал хүлээсэн. Уг 24,000,000 орчим төгрөг Т.Гын л данс руу орсон. Т.Г мах авах үедээ Д.Гийн хөрөнгө оруулсан мөнгө, ашиг болон Т.Г, Ю.Н нарт очих ашгийг өөрөө үгүй хийсэн. Данс бичих үүрэг Т.Г-д байсан боловч Т.Г данс хөтлөөгүй. С.Б данс хөтөлж байсан ба С.Б-гийн эзгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдаж 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. Д.Гийн данснаас түүний эхнэр С.Б 86,000,000 төгрөгийг Т.Гын данс руу шилжүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утга дээр ноолуур гэж буруу бичээд шилжүүлсэн. Үүнийг далимдуулж Т.Г Д.Гоос мөнгө нэхэмжилдэг. Уг 80,000,000 төгрөг махны л мөнгө. Т.Г идэшгүй гээд нөөцөлсөн махнаас 5,000,000 төгрөгийн мах авч хүнсэндээ хэрэглэсэн. Тооцоо хийхдээ 5,000,000 төгрөгийг хасуулна гэсэн байдаг. Уг 5,000,000 төгрөг нь хариуцагч Д.Гийн мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 20,000,000 төгрөгийн ноолуур авсан. Авсан ноолуурын мөнгө Т.Г-ын данс руу орсон. Т.Г ноолуурын мөнгө гэж 2022 оны 4 сарын 09-нд 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2022 оны 4 сарын 19-нд 44,000 төгрөг, 2022 оны 5 сарын 5-нд 15,000,000 төгрөг нийт 45,440,000 төгрөгийг Д.Г руу шилжүүлсэн. Үүнээс Д.Г буцаагаад 2022 оны 4 сарын 11-нд Т.Г руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Гийн авсан 99,9 кг ноолуурыг Т.Г 2022 оны 5 сард Б гэдэг хүнд зарж 13,986,000 төгрөг, Д.Гийн Э суманд авсан 109,4 кг ноолуурыг Д гэдэг хүнд зарж 10,940,000 төгрөг өөрөө авсан. Т.Г, Д.Г нарын дунд ноолуурын мөнгөний тооцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гоос мах худалдан авч борлуулсны ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Гоос мах худалдан авч, борлуулсан ашиг тус тус 9,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр С.Б-гаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.  Учир нь Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахдаа Т.Гын дансанд 48,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гээд 2021 оны 10 сарын 18-нд Д.Гийн эхнэр С.Бгийн Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг С.Бгийн дансанд орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Ааймгийн Б сумын малчин Б буюу Д-аас мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Д зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Н-гаас С.Б руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг С.Бгаар бэлнээр авахуулж махны мөнгө гээд Д-д өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Т.Г өмнө нь хамт явж С.Б-гийн ааваас мах авчихсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Уг 4,000,000 төгрөг мах авахад зарцуулагдсан. Т.Гаас Т.Гын данс руу 2021 оны 12 сарын эхээр мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Т.Г С.Бгийн данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Булган сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Гын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Бгийн дансны хуулгаас харагддаг. Иймд нэхэмжлэгч Т.Г хариуцагч С.Бгаас 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н хариуцагч С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Г, Ю.Н, Т.Г нарын авах нийт ашиг 22,500,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г руу шилжүүлсэн мөнгөнөөс хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Гоос гаргуулах хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал 2025 оны 11 сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Г нь 2021 оны 9 дүгээр сарын сүүлээс 2021 оны 12 дугаар сар дуусах хүртэл хугацаанд Т.Г, Т.Г, Ю.Н нартай хамтарч мах бэлтгэсэн. Харин 2022 оны хавар ноолуур авахад Т.Г-той хамтарч ажиллаагүй, тус тусдаа ноолуур авсан. Бэлтгэсэн мах худалдан борлуулсан мөнгө Т.Г-ын дансанд төвлөрсөн. Д.Г нь мах худалдсан орлого болох 80,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр, 2022 оны 06 сарын 03-нд нэг удаагийн гүйлгээгээр тус бүр 20,000,000 төгрөг Д.Б-гаар  шилжүүлэг хийлгэж төвлөрүүлсэн боловч уг мөнгөний утгыг Д.Б ноолуур гэж ташааруулан бичсэнээс үүдэн Т.Г нь уг мөнгийг махны мөнгө биш  гэж маргаж байгаа. Т.Гын дансанд махны мөнгийг утга ташааруулан ноолуур гэж гүйлгээний утгыг бичиж мөнгө шилжүүлснээс болж мах бэлтгэх явцад хөрөнгө оруулагч нарын мах бэлтгэхэд зориулж өгсөн мөнгө, түүний ашиг, өөрийн мах бэлтгэхэд оруулсан мөнгийг гаргаж авч чадахгүйд хүрч алдагдал хүлээх нөхцөл үүсээд байна. Гүйлгээний утгыг ташааруулан шилжүүлсэн мөнгө нь Т.Гын Д.Гоос авсан мах борлуулсны орлого төвлөрүүлснийг үгүйсгэх түүнийг санхүүгийн эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул энэ утга ташааруулан гүйлгээ хийсэн 80,000,000 төгрөгийг Т.Гоос эргүүлэн авч тооцоог зөвтгөх шаардлагатай байна. Энэ мөнгө бол ноолуур бэлтгэсэн мөнгө биш бөгөөд үүнээс ноолуурын ашиг тооцох ямар ч үндэслэлгүй юм. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд Т.Г нарын нэхэмжлэлтэй Д.Гт холбогдох хэрэгт байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх хуралдаанд хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Бгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч тал сая шүүх хуралдаанд тайлбарлалаа. Тэдний гаргасан шаардлага нь махны ашиг болон төвлөрүүлсэн мөнгөнөөс дутуу байгаа гэж үзсэн мөнгийг гаргуулах тухай байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа шинэчлэн: Хариуцагч Д.Гоос Т.Год 16,266,800 төгрөг, Т.Гт 9,750,000 төгрөг, Ю.Нд 9,750,000 төгрөг, С.Бгаас Т.Год 6,366,000 төгрөг, Ю.Нгаас 10,000,000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Хариуцагч тал уг шинэчилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь хэргийн материалтай бүх тал танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл нь тухайн мөнгөнүүдийг хөдөлмөр, бизнесийн гүйлгээний хүрээнд орсон гэж үзэж байгаа явдал юм. Үүнтэй холбогдуулан хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл мөн гаргасан. Сөрөг нэхэмжлэлд, Д.Гийн дансанд байсан гэж тайлбарлагдаж буй мөнгөнүүд бодит байдал дээр Т.Гын дансанд төвлөрсөн байхад, Т.Г хариуцагч Д.Гоос дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болохыг дурдсан. Энэ асуудлыг тодруулахын тулд Д.Г, Т.Г, С.Б нарын дансны гүйлгээнд шинжилгээ хийхэд бодит мөнгөн урсгал тодорхой харагдана. Хэрэгт нотлох баримтаар гар бичмэл улаан дэвтэр гаргаж өгсөн бөгөөд уг дэвтрийн бичилтээс хэдий хэмжээний мах, ямар үнээр авсан нь тодорхой харагддаг. Мөн махны төлбөр Т.Гын данснаас шилжсэн эсэх, эсхүл Т.Г-гийн данснаас шилжсэн эсэхийг уг баримтаас тодорхойлох бүрэн боломжтой. Шинжээчийн дүгнэлтийн хувьд нэг талыг барьсан мэт харагдаж байгаа тул шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, санхүүгийн мэдлэг болон дүгнэлт гаргасан үндэслэлд нь тайлбар авсны дараа эцсийн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас энэ тайлбараа ингэс хийгээд түрдээ үлдээе. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаа нотлох баримтад тулгуурлаад ярья, 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 185,000,000 төгрөгийн мах худалдан авсан бөгөөд уг мах нь хөлдөөгчид хадгалагдаж байсан. Эхэндээ зөвхөн нэг дэвтэр дээр бичигдсэн байсан боловч сүүлд хөх дэвтэрт бичигдээгүй махнууд байсан нь илэрч, нотлох баримтаар үзлэг хийлгэн хэрэгт хавсаргасан. Ийнхүү махны бүртгэл дутуу хийгдсэн нь өнөөдрийн маргаан үүсэх шалтгаан болсон. Хөргүүрт хийсэн махнууд бүрэн бүртгэгдсэн үү гэвэл бүрэн бүртгэгдээгүй учраас өнөөдөр маргаан үүсээд байж байна. Т.Г-ын дансанд төвлөрсөн мөнгөнүүд хаашаа, ямар зориулалтаар зарцуулагдсан нь зайлшгүй шалгагдах ёстой. Энэ маргааныг үүсгэсэн гол шалтгаан нь Т.Г өөрийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, бэлэн мөнгөний зарцуулалтыг нарийн тэмдэглэж, тооцоог ил тод хийж яваагүйтэй холбоотой. Хэрэв ингэж зохион байгуулалттай ажилласан бол С.Б-гаас мөнгө нэхэх нөхцөл ч үүсэхгүй, Д.Г-ийг бизнесийн эрсдэлд оруулахгүй байх боломжтой байсан. Д.Г-ийн данснаас мах гэсэн утгатай олон гүйлгээ хийгдсэн байхад шинжээчийн дүгнэлтэд махны мөнгийг ойролцоогоор 110,000,000 гаруй төгрөг гэж гаргасан атлаа зарим гүйлгээг зоорины эзний гүйлгээ гэж үзэн нэгтгээгүй нь дүгнэлтийг өрөөсгөл болгож байна. Яг Т.Г-ын данснаас гараад байгаа ноолуур гээд байгаа мөнгөнүүдийг бүгдийг нь нэгтгэчхэж байгаа, тэгвэл Т.Г чинь ноолуурын мөнгө гээд нэгтгэсэн зүйл байхгүй, махны мөнгө ноолуур авахад зарцуулагдсан гэдэг асуудлыг л ярьдаг. Тэгсэн мөртлөөсөө тухайн шинжээчийн дүгнэлт нь өөр маягаар гарчхаад байна. Т.Гын 110,000,000 төгрөг, Ю.Нгийн 58,000,000 сая төгрөгийг Д.Гийн дансанд төвлөрсөн гэдэгтэй маргахгүй. Харин 10,000,000 төгрөгийг Ю.Н, Д.Г, Т.Г нар хамт сууж байгаад С.Б-гийн дансанд шилжүүлэн бэлнээр авч, тараасан бодит нөхцөл байдал бий. Гэтэл өнөөдөр үүнийг үгүйсгэж, бүгдээрээ мэдэхгүй гэж хэлээд, нотлох баримтаар сүүлд гаргаж өгсөн л гэж байна. Энэ бизнес хийгээд байгаа хүмүүс 2025 онд махны үнэ гэж шилжүүлээд байх шаардлага байгаа юм уу, байгаа бол энэ ямар махны үнэ вэ, махны мөнгө байгаа болоод шилжүүлж байгаа шүү дээ, тэд нар чинь хоорондоо бизнесийн журмаар авсан махныхаа үнийг шилжүүлчихсэн баримт болгож өгчхөөд С.Б-гийн төлөх ёстой 10,000,000 төлчихсөн юм аа гэж яриад байгаа юм уу сая тайлбар дотроо С.Б-гийн 10,000,000 төгрөгийг төлчихсөн учраас одоо нэхээд байгаа юм аа гэсэн утгатай зүйлийг нэхэмжлэгч тал яриад байна. Энийг бол ойлгож өгөхгүй л байна. С.Б-гийн өмнөөс төлчихсөн шүү гэдэг асуудлаа нотолж байж л энэ асуудлыг ярина уу гэхээс өнөөдөр энэ хоёрын хооронд шилжсэн 10,000,000 төгрөгөөр С.Б 10,000,000 төгрөгийн өртэй байна гэж үзэх боломжгүй. Т.Г өөрийгөө 12,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарладаг. Шинжээч бол дүгнэлт гаргахдаа тэгж яриад байдаг. Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Гийн Хаан банкны данснаас Т.Гын ******* дугаарын дансанд 12,000,000 төгрөг Б-д гэсэн утгатайгаар шилжүүлсэн гүйлгээ дансны хуулгаар нотлогддог. Энэ мөнгө шилжүүлж аваад байгаа асуудал нь мах нэгдэж авъя гэдэг зоригоор л Т.Гын дансанд шилжүүлсэн. Энийг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн ч нотлох баримт дээр байгаа Д.Гийн дансны хуулганаас болон Т.Гын дансны хуулганаас харагдана. Гэтэл энэ мөнгийг шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй бөгөөд нэхэмжлэгч тал ч дурдаагүй орхигдуулсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 27-нд Д.Г өөрийн төрсөн дүү Д.Г-аас 10,085,000 төгрөг зээлж, мах худалдан авалтад зарцуулсан нь дансны хуулгаар тодорхой харагддаг. Эдгээр мөнгөнүүд мах авах үйл ажиллагаанд л зарцуулагдаж байгаа мөнгө шүү дээ Д.Гийг өөрөө аваад идчихсэн юм шиг л юм яриад байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь мах авахад зарцуулагдсан байна гэдгийг харуулаад л байдаг. Эдгээр нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд зэрэг нотлох баримтаар тулгаад үзэхээр улаан дэвтрийн бичилтээр мах хэрхэн яаж төвлөрсөн байна вэ гэдэг нь харагдахаар байгаад байна. Т.Г 12,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь нотлох баримтаар няцаагдаж байна. Тодруулбал, уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэж буй өдрийн өмнөхөн Д.Г нь Т.Гын данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд улмаар уг мөнгө буцаан шилжсэн нь дансны хуулгаар тодорхой харагдаж байна. Нөгөө талаас, Т.Гын дансанд мах борлуулалтын орлого гэсэн тайлбартайгаар төвлөрсөн 80,000,000 орчим төгрөгтэй холбоотой асуудал нь маргаан үүсгээд байна. Уг мөнгөн гүйлгээг ноолуур гээд гүйлгээний утгаа буруу тавиад шилжүүлсэн учраас өнөөдөр сөрөг нэхэмжлэлээр үүнийг гаргаж авъя, ингэж энэ мөнгөний учрыг олж авснаар энэ  хэргийн учир нь олдох гээд байна. Яагаад гэхлээр ноолуур гэж энэ хүмүүсийн хооронд тооцоо хийгдээгүй. Одоо л ноолуур хамт авсан гэж яриад байна. Ганц нэг удаа бол ноолуур авч өгөх асуудал бол байсан. Гэхдээ энэ ноолуур авсан нь тоотой шүү дээ 20,000,000-30,000,000 төгрөгийн асуудлууд л яригдсан. Ноолуурыг тэр доор нь мөнгө гаргаж өгчхөөд буцаагаад ноолуурыг нь Т.Г өөрөө аваад борлуулаад өөрийнхөө дансанд төвлөрүүлчихсэн ийм асуудал чинь гэрчээр нотлогдоод байгаа шүү дээ, Т.Гын дансанд төвлөрсөн мөнгөнүүдийг дансны хуулгаар задлан шинжлэхэд, эдгээр нь бүгд махны гүйлгээнд бүрэн зарцуулагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогддог. Зарим гүйлгээ нь маханд зарцуулагдсан мэт харагдавч улаан дэвтэрт бүртгэгдээгүй, улаан дэвтэрт тусгагдаагүй махны мөнгө байж байна. Тухайлбал, мах гэсэн тайлбартайгаар 35,500,000 төгрөг Т.Гын данснаас гарсан боловч Б гэх нэршилтэй уг мах нь улаан дэвтэрт огт бүртгэгдээгүй, харин тухайн махыг Т.Г өөрөө авч борлуулсан нь тодорхой байна. Гэвч уг борлуулалтын орлого хаашаа төвлөрсөн нь тодорхойгүй асуудлууд дансны хуулгыг нь шүүгээд үзэхээр гарж ирдэг. Гэх мэт зүйлүүдээс болоод маргаанууд үүсээд байдаг. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлууд дээр Т.Г-ын дансны хуулга, Д.Г-ийн дансны хуулга, Д.Гийн гаргаж өгөөд байгаа улаан болон хөх дэвтрүүд байж байгаа. Улаан дэвтэрт бичигдсэн жагсаалтаас 168,000,000 төгрөгийн мах бүртгэгдсэн боловч энэхүү дүнг Т.Гын дансны хуулгатай тулган шалгахад, данснаас гарсан мөнгөнүүд уг дэвтэрт бичигдсэн махны мөнгөтэй нийцэхгүй, зөрүүтэй байгаа нь тогтоогдож байна. Харин Д.Гийн данснаас гарсан мөнгөн гүйлгээнүүдтэй тулган шалгахад махны бүртгэлтэй илүү нийцэж байдаг. Мөн С.Б-гийн тухайд мах авахад нь бэлэн мөнгөөр мах авах асуудал байгаагүй биш байж л байдаг. Тэгтэл С.Бд мөнгө шилжүүлээд махны мөнгө гээд шилжүүлчихсэн мөртлөө нөгөө махны мөнгийг нь Д-д, О-д гэж шилжүүлээд мөн аавд 4,000,000 төгрөг гаргаад байгаа нь өмнө авчихсан улаан дэвтэр дээр бичигдсэн махны мөнгө хөх дэвтэр дээр бичигдсэн махны мөнгө хүртэл байдаг шүү дээ тэгсэн хэр нь энэ махны мөнгө ороогүй л гэдэг. Өөрсдийнх нь юм болохоор үнэлэгдээд миний үйлчлүүлэгч нарын болон миний төлөөлж байгаа хүний юмнууд болохоор үнэлэгдэхгүй үгүйсгэгдээд л явж байгаа ийм нөхцөл баримтууд байгаад байна. Тийм болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ноолуур гэсэн утга бичээд шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон махны ашиг бүгдээрээ Т.Гын дансанд төвлөрсөн. Иймд ноолуур гэж шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон махны ашгийн мөнгөнөөс өөрт ноогдох хэсгээ авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. гэв.

 

4. Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч  доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

Д.Г, Ю.Н, Т.Г, Т.Г нар мах авч хөргүүрт нөөцөлж, зарж борлуулаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ю.Н мах худалдан авч, ашиг олох зорилгоор Т.Гын данс руу 58,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө шилжүүлэхэд татвар авдаг болохоор 10,000,000 төгрөгийг нь өөр данс руу шилжүүлье гэж хэлээд Т.Гын данс руу 48,000,000 төгрөг,  2021 оны 10 сарын 18-нд С.Б миний Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 10,000,000 төгрөг орж ирэхийн өмнөх өдөр нь Д.Г 20,000,000 төгрөгөөр Ааймгийн Б сумын малчин Б буюу Д-аас мах аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Д зарсан махны мөнгөө авахаар ирэх үед Ю.Нгаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр авахуулж махны мөнгө гээд Доржбатад өгсөн. 10,000,000 төгрөгөөр ингэж л мах авсан. Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Т.Г өмнө нь хамт явж С.Б миний ааваас мах авсан байсан. Тухайн үед мөнгийг нь өгөөгүй байсан учраас мөнгө хэрэг болсон гэхээр нь махны мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлж, утга дээр нь аавд гэж бичсэн. Т.Г С.Б миний данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Б сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Гын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Б миний дансны хуулгаас харагддаг. Мөн данс бичих үүрэг Т.Год байсан боловч Т.Г данс хөтөлсөн зүйлгүй. Малчдаас худалдан авч нөөцөлж байгаа махыг чи тусалж байгаа үедээ дор бүр нь бичээрэй, Т.Г ч давхар бичиж байг. Тэгэхгүй бол авсан мах бичигдэхгүй, хаягдаж тооцоо зөрнө” гэж хэлсэн учраас би өөрөө байх үедээ хөргүүр рүү хийсэн махыг бичиж явсан. Тэгээд Т.Гтой бичсэн хар дансаа тулгая, ганц нэг удаагийн мах бичигдээгүй үлдсэн гэхэд Т.Год бичсэн зүйл байгаагүй, харин миний бичсэн хар данснаас зарим тоог хуулж авдаг байсан. Намайг байхгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдсан, 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. 2022 оны 5, 6 сарын Д.Г надад Б руу 80,000,000 төгрөг хийчих гэж хэлэхээр би Д.Гийн картаас Т.Г руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь ноолуурын үе байсан учир ноолуур гээд биччихсэн юм. Иймд дээрх үндэслэлээр С.Б надаас нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Нэхэмжлэгчээс:

-  Т.Гын ХААН банкны ****** тоот дансны 2021 оны 9 сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 сарын 01-ний өдөр хүртэлх, 2022 оны 4 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Т.Гын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас:

- С.Бгийн Хас банкны ******* тоот дансны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн хуулга

- С.Бгийн ХААН банкны ****** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- С.Бгийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Нэхэмжлэгч Ю.Нгийн хүсэлтээр:

- Д.Гийн Голомт банкны ******** тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Д.Гийн ХААН банкны ******* тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Д.Гийн тооцооны дэвтэр зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С-ын хүсэлтээр:

- Д.Гийн Голомт банкны ******* тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- Д.Гийн ХААН банкны ******* тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

- С.Б, Д.Г, З.М нараас авсан гэрчийн мэдүүлэг,

- 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт,

-Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/699 тоот албан бичиг,

-Хөрөнгийн үнэлгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 218 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт,

- Г.Б-ээс авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

            9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.П-гийн хүсэлтээр:

            - Т.Гын ХААН банкны ****** тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

            - Т.Гын ХААН банкны ******* тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Т.Гын Хас банкны ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Т.Гын Төрийн банкны ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- Ю.Нгийн Голомт банкны ********* тоот,*******  тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- Т.Гын Төрийн банкны ********* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хуулга

- Ю.Нгийн ХААН банкны ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- Т.Гын ХААН банкны ******** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх, ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

- Т.Гын тооцооны дэвтэр

            - С.Бгийн Голомт банк гэсэн тэмдэглэлийн дэвтрийн 22 дугаар хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл

            - Н.Ц, Д.Г нараас авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 16,266,800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9,750,000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 6,336,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 89,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

            2. Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, хариуцагч Д.Г нар нь 2021 оны 9 сараас 2021 оны 12 сарын хугацаанд үхэр, хонь, ямааны мах худалдан авч, ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгөөсөө хамаарахгүйгээр олсон ашиг, орлогоо дөрөв хувааж авахаар хамтран ажилласан. Нэхэмжлэгч Т.Г 12,255,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөг, нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулж уг мөнгийг хариуцагч Д.Г болон малчдын данс руу шилжүүлсэн. Энэ бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар хариуцан ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан. Нэхэмжлэгч Т.Гын дансанд төвлөрсөн нийт 180,255,000 төгрөгийг мах авахад л зарцуулсан. Худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан ба түүний зооринд худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас Д.Гт үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон.

...Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Гоос мах худалдан авч, борлуулсны ашиг тус тус 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Гоос мах худалдан авч борлуулсан ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын мах авахаар шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс мах аваагүй 5,664,000 төгрөг, нийт 16,266,800 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

...Нэхэмжлэгч Ю.Н нийт 58,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулахдаа 10,000,000 төгрөгийг нь 2021 оны 10 сарын 18-нд хариуцагч С.Бгийн данс руу шилжүүлсэн. Гэвч С.Б уг 10,000,000 төгрөгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч Ю.Н руу буцаан шилжүүлээгүй учраас Ю.Н С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.  

...нэхэмжлэгч Т.Гын хариуцагч С.Бгийн дансаар шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс мах аваагүй үлдэгдэл 6,366,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г хариуцагч С.Бгаас нэхэмжилж байна.

...Хариуцагч 80,000,000 төгрөгийн гүйлгээ хийхдээ утга дээр нь  ноолуур гэж андуурч бичээд 80,000,000 төгрөг өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Гоос 80,000,000 төгрөг гаргуулах, мах худалдан авч, борлуулсан ашиг 9,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ мөнгө нь ноолуурын мөнгө биш учраас андуурч төлсөн, илүү төлсөн гэдэг үндэслэлээр нэхэмжилж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

....Д.Г мах худалдан авч, борлуулсан ашгаа аваагүй, үйл ажиллагаа явуулахад хөлсөөр хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээний материал, мах шинжилгээний бичиг авах зэргээр зардал гаргасан. ...Т.Г мах авах үедээ Д.Гийн хөрөнгө оруулсан мөнгө, ашиг болон Т.Г, Ю.Н нарт очих ашгийг өөрөө үгүй хийсэн. Данс бичих үүрэг Т.Г-д байсан боловч Т.Г данс хөтлөөгүй. С.Б данс хөтөлж байсан ба С.Бгийн эзгүй цаг хугацааны данс хөтлөгдөөгүй хаягдаж 2-3 удаагийн худалдан авсан махыг бичээгүй, орхигдуулсан. Д.Гийн данснаас түүний эхнэр С.Б 86,000,000 төгрөгийг Т.Гын данс руу шилжүүлэхдээ 80,000,000 төгрөгийн утга дээр ноолуур гэж буруу бичээд шилжүүлсэн. Үүнийг далимдуулж Т.Г Д.Г-оос мөнгө нэхэмжилдэг. Уг 80,000,000 төгрөг махны л мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран 20,000,000 төгрөгийн ноолуур авсан. Авсан ноолуурын мөнгө Т.Г-ын данс руу орсон. Т.Г, Д.Г нарын дунд ноолуурын мөнгөний тооцоо байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Гоос мах худалдан авч борлуулсны ашиг 9,750,000 төгрөг, ноолуурын ашиг 2,500,000 төгрөг, нийт 10,288,650 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар хариуцагч Д.Гоос мах худалдан авч, борлуулсан ашиг тус тус 9,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч тал дундаж ашгаар нэг хүнд 9,750,000 төгрөг ашиг ноогдоно гэж тооцож нэхэмжилсэн. Энэ тооцоонд үндэслэн Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Гийн авах ёстой ашиг 9,750,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г руу шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Гоос гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч  доорх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

....Нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар нь мах авах зориулалтаар шилжүүлсэн мөнгөөр мах аваагүй, буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ...Т.Г С.Б миний данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлээр авсан махны мөнгө өгөх, Б сум руу мах авахаар явах зардал хийх, урьдчилгаа өгөх зориулалтаар Т.Гын шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь С.Б миний дансны хуулгаас харагддаг. Иймд дээрх үндэслэлээр С.Б надаас нэхэмжлэгч Т.Г 12,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т.Гын ХААН банкны ****** тоот дансны 2021 оны 9 сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 сарын 01-ний өдөр хүртэлх, 2022 оны 4 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, С.Бгийн Хас банкны ******* тоот дансны 2021 оны 10 сарын 18-ны өдрийн, ХААН банкны ******** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, С.Бгийн тэмдэглэлийн дэвтэр, Д.Гийн Голомт банкны ******* тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Д.Гийн ХААН банкны ******* тоот дансны 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Д.Г, Т.Гын тооцооны дэвтэр, Д.Гийн Голомт банкны ****** тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, ХААН банкны ******** тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын ХААН банкны ****** тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын ХААН банкны ******* тоот дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх, 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын Хас банкны ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын Төрийн банкны ****** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Ю.Нгийн Голомт банкны ******** тоот, ********* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын Төрийн банкны ******** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хуулга, Ю.Нгийн ХААН банкны ******** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын ХААН банкны ******* тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх, ****** тоот дансны 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Т.Гын тооцооны дэвтэр, С.Бгийн Голомт банк гэсэн тэмдэглэлийн дэвтрийн 22 дугаар хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н.Ц, Д.Г, С.Б, З.М нараас авсан гэрчийн мэдүүлэг, Т.Гын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/699 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 218 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт,  Г.Б-ээс авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, хариуцагч Д.Г нар 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хугацаанд мах худалдан авч борлуулж, оруулсан хөрөнгийн хэмжээ харгалзахгүйгээр олсон ашгаа тэнцүү хувааж авахаар, мах худалдан авах, зарж борлуулах үйл ажиллагааг Т.Г, Д.Г нар гүйцэтгэхээр харилцан тохиролцсон үйл баримттай талууд маргаагүй, зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ бодит үйлдлээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

Нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө оруулсан мөнгийг бүхэлд нь буцаан авсан үйл баримтыг, нэхэмжлэгч Ю.Н нь 58 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн /нэхэмжлэгч Т.Гын данс руу 48,000,000 төгрөг, хариуцагч Д.Гийн эхнэр С.Бгийн данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн/ үйл баримтыг талууд маргаагүй.  

 

6. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г хамтран ажиллаж олсон махны ашиг болон махны мөнгө 16,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар тус бүр хамтран ажиллаж олсон ашиг 9,750,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Ю.Н мах авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г мах авахаар шилжүүлсэн мөнгөний зарим хэсэг 6,366,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Гоос хөрөнгө оруулалт хийсэн эсэх, хариуцагч С.Бгийн дансаар шилжүүлсэн мөнгөөр мах авсан эсэх асуудлаар талууд маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Г 2021 оны 09 сарын 22-нд 7 сая төгрөг, 2021 оны 09 сарын 27-нд 1 сая төгрөг, 2021 оны 09 сарын 27-нд 3,235,000 төгрөг, 2021 оны 09 сарын 27-нд 900,000 төгрөг, 2021 оны 10 сарын 04-нд 850,000 төгрөг, нийт 12,985,000 төгрөгийн мах худалдан авсан байсан, 2021 оны 10 сарын 18-нд 2,069,300 төгрөг, 2021 оны 11 сарын 29-нд 9,860,000 төгрөг нэмж гүйлгээ хийснээс үлдэгдэл 13,155,000 төгрөгийг хасаж тооцоход түүнээс махны мөнгөнд 11,759,300 төгрөг гаргасан болох нь 1-р хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ю.Нгийн хөрөнгө оруулсан 58,000,000 төгрөг 2021 оны 10 сарын 18-нд, нэхэмжлэгч Т.Гын хөрөнгө оруулсан 110,000,000 төгрөг 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс дансанд шилжин орж ирсэн нь мөн нэхэмжлэгч Т.Гын 1-р хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч С.Бгийн дансаар хариуцагч Д.Гт 12,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч С.Бгийн дансаар шилжүүлсэн мөнгөнөөс мах авахад зарцуулаагүй байх тул мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарлаж байх бөгөөд дансаар шилжүүлсэн мөнгийг хариуцагч С.Б нь хариуцагч Д.Гт болон мах худалдаж байгаа хүмүүст заавал нэг бүрийн шинжээр буюу дансаар шилжүүлсэн байх шаардлагагүй, хариуцагч Д.Г уг мөнгийг өөрийн эхнэр С.Бгаас аваагүй гэж маргаагүй тул нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын шилжүүлсэн 12,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ. 

 

Мах худалдан авахаар нэхэмжлэгч Т.Г 11,759,300 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 110,000,000 төгрөг гаргаж нийт 179,759,300 төгрөгийн хөрөнгө оруулалт гаргажээ.

 

            1-р хх-ийн 164 дүгээр талд авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн улаан дэвтэрт бичигдсэн худалдан авсан махны тооцоогоор /хонины мах 5300 кг худалдан  авахад 36,545,800 төгрөг зарцуулсан, 6001 кг ямааны мах авахад 32,186,000 төгрөг зарцуулсан, 11849 кг үхрийн мах худалдан авахад 89,531,500 төгрөг зарцуулсан/ нийт 158,263,300 төгрөгөөр мах худалдан авсан байна.

           

            Худалдсан махны тухайд 2-р хх-ийн 63 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн саарал дэвтэрт бичигдсэнээр / хонины мах 4334 кг-ийг 32,758,000 төгрөг, ямааны мах 6066 кг-ийг 40,156,000 төгрөгөөр, үхрийн мах 10955 кг-ийг 103,329,500 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан/ нийт 176,243,500 төгрөгийн мах худалдан борлуулжээ.

 

            Худалдан авсан 5300 кг хонины махнаас 4334 кг-ийг худалдсан, худалдан авсан үхрийн мах 11849 кг-аас 894 кг мах борлуулаагүй, үлдэгдэл махны үнэ 15,965,039 төгрөг болж байна.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: зарим тохиолдолд бэлэн мөнгөөр мах авч байсан, нэхэмжлэгч талаас шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргаж мах авч байсан гэж дурдсан бөгөөд хэрэгт авагдсан улаан болон саарал дэвтэрийн “ 6001 кг ямааны мах худалдан авсан, 6066 кг ямааны мах худалдан борлуулсан бичилт”-ээр талууд бэлэн мөнгөөр мах худалдан авч бүрэн тэмдэглээгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэмдэглээгүй махны ашгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй.

 

            Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй худалдан авсан болон борлуулсан махны үнийн зөрүү нийт 30,949,984 төгрөг болсноос нэхэмжлэгчээс Т.Гоос гаргасан гэх тээврийн зардал 1,390,000 төгрөгийг хасаж тооцоход мах борлуулсанаас олсон ашиг 29,559,984 төгрөг байна.

 

Хариуцагч Д.Гоос хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч талууд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарахгүй ашгийг тэнцүү хуваахаар тохиролцсон талаар нэхэмжлэл тайлбартаа дурдсан тул 29,559,984 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, хариуцагч Д.Г нарт хуваахад нэг хүнд 7,389,996 төгрөгийн ашиг ногдоно.

 

            Нэхэмжлэгч Т.Гын хөрөнгө оруулсан 11,759,300 төгрөгөөс түүний хувийн хэрэгцээнд мах авсан гэж дурдаж байгаа 5,000,000 төгрөгийг хасаж тооцоход  түүний хөрөнгө оруулсан мөнгөнөөс аваагүй үлдэгдэл 6,759,300 төгрөг болж байна.

 

            Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Д.Гоос мах худалдан авч борлуулсан хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулсан махны мөнгө 6,759,300 төгрөг, ашиг 7,389,996, нийт 14,149,296 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Год, ашиг 7,389,996 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Т.Гт, ашиг 7,389,996 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Нд тус тус олгож нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,453,504 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н, Т.Г, хариуцагч Д.Г нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч С.Б нь уг гэрээнд оролцож ямар нэг эрх эдэлж үүрэг хүлээсэн талаар тохиролцоо байхгүй, хариуцагч  гэрээний нэг тал болох Д.Гт мөнгө шилжүүлэх мөнгийг түүний эхнэр С.Бгийн дансаар шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч Ю.Нгаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Гоос шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг эхнэр С.Бгийн дансаар аваагүй, уг мөнгийг зарцуулаагүй талаар хариуцагч Д.Г маргаагүй. Иймд хариуцагч С.Бгаас мөнгө гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй тул хариуцагч С.Бд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. 89,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд: Хариуцагч талаас “ ...Д.Г нь мах худалдсаны орлого болох 80,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 28-ны өдөр 3 гүйлгээгээр, 2022 оны 06 сарын 03-нд нэг удаагийн гүйлгээгээр тус бүр 20 сая төгрөг Д.Б-гаар шилжүүлэг хийлгэж төвлөрүүлсэн боловч уг мөнгөний утгыг Д.Б ноолуур гэж ташааруулж бичсэнээс үүдэн Т.Г нь уг мөнгийг махны мөнгө биш гэж маргаж байгаа. Т.Гын дансанд махны мөнгийг утга ташааруулан ноолуур гэж бичиж шилжүүлснээс болж мах бэлтгэх явцад хөрөнгө оруулагч нарын мах бэлтгэхэд зориулж өгсөн мөнгө, түүний ашиг, өөрийн мах бэлтгэхэд оруулсан мөнгийг гаргаж авч чадахгүйд хүрч алдагдал хүлээх нөхцөл үүсээд байна. ... Энэ утга ташааруулан гүйлгээ хийсэн 80,000,000 төгрөгийг Т.Гоос эргүүлэн авч тооцог зөвтгөх шаардлагатай, энэ мөнгө бол ноолуур бэлтгэсэн мөнгө биш бөгөөд үүнээс ноолуурын ашиг тооцох ямар ч үндэслэлгүй. ...Нэхэмжлэгч тал дундаж ашгаар нэг хүнд 9,750,000 төгрөг ашиг ноогдоно гэж тооцож нэхэмжилсэн. Энэ тооцоонд үндэслэн Д.Г мах худалдан авч, ашиг олох зорилгоор төвлөрүүлсэн мөнгөнөөс ашиг аваагүй учраас Д.Гийн авах ёстой ашиг 9,750,000 төгрөг, мах худалдан борлуулсан 80,000,000 төгрөгийг ноолуур гэж андуурч Т.Г руу шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Гоос гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

 

Нэхэмжлэгч хариуцагч талууд хамтран мах бэлтгэж ашиг хуваахаар тохиролцсон нь маргаангүй тогтоогдож байгаа. 80,000,000 төгрөгийн шилжүүлгийн асуудлыг ноолуур гэж утга ташааруулан бичиж шилжүүлсэн, мах бэлтгэсэн мөнгийг шилжүүлсэн гэдгийг хэн аль нь маргахгүй байгаа, ноолуур бэлтгэхээр харилцан тохиролцож 80,000,000 төгрөг шилжүүлсэн гэж баримтаар тогтоогдоогүй, махны мөнгө болон ашгийг хуваах үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тул ноолуурын мөнгө 80,000,000 төгрөг, махны ашиг 9,750,000 төгрөг, нийт 89,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгийг улсын орлогод, хариуцагч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамж /307,950+557,950/=865,900 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 302,596 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Н, Т.Г, Т.Г нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

9. Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 129/ШЗ2023/01065, 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 129/ШЗ2023/01085 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.

 

11. Хөрөнгийн үнэлгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 218 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг шинжээч нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь эргэлзээтэй тул нотлох баримтаар  үнэлээгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Ю.Нд 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Гт 7,389,996 төгрөг, нэхэмжлэгч Т.Год 14,149,296 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,360,004 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлээс 2,453,504 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож хариуцагч С.Бгаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Нгийн нэхэмжлэл, 6,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийг, хариуцагч Д.Гийн ноолуур болон мах борлуулсан ашиг нийт 89,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамж /307,950+557,950/=865,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 302,596 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Н, Т.Г, Т.Г нарт  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН