| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0610/Э |
| Дугаар | 621 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Халиунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Ганболдын Оод холбогдох эрүүгийн 1809027070559 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцат найрамдал гудамжны 57 тоотод оршин суух,
Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №111 дүгээр шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Ганболдын О, /РД: МЭ87060996/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжны 65 тоотод үхэрийн аж ахуй эрхлэх иргэн П.Бат-Ирээдүйн малын маллаж байхдаа хул зүсмийн хар голтой, баруун талын гуянд чагтан тамгатай 750.000 төгрөгийн үнэ бүхий морийг малдаа явлаа гэж хэлэн авч явж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дотор Д.Бат-Эрдэнэ гэгчид зарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Улсын яллагчаас: Хохирогч П.Бат-Ирээдүйн мэдүүлэг /хх-19-20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-12/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-33/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-15/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-23/ болон шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нараас: Шинээр иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг барагдуулсан талаарх баримтыг гарган өгч шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжны 65 тоотод үхэрийн аж ахуй эрхлэх иргэн П.Бат-Ирээдүйн малын маллаж байхдаа хул зүсмийн хар голтой, баруун талын гуянд чагтан тамгатай 750.000 төгрөгийн үнэ бүхий морийг малдаа явлаа гэж хэлэн авч явж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дотор Д.Бат-Эрдэнэ гэгчид зарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч П.Бат-Ирээдүйн “...Г.О үхэртээ явна гэхээр нь манай дүү согтуу байж морь унаж яваад хэрэггүй гэтэл зөрсөөр байгаад аваад явсан. Миний алдагдсан морь хул зүсмийн, хар голтой, 5 настай, зөв талын гуянд чагтан тамгатай, имгүй адуу байгаа” гэх мэдүүлэг /хх-19-20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “хул зүсмийн үрээг хашаанаас уясан байдалтай байна. Уг үрээнд үзлэг хийхэд хар голтой хул зүсмийн, зөв төлын гуян дээр /+/ дүрс бүхий тамгатай дээлтэй үрээ байлаа.” гэх /хх-12-13/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14-15/, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн “...Би О гэх залуугийн морийг 400.000 төгрөгөөр худалдан авах гэж байгаад бэлэн 360.000 төгрөгөөр худалдан авсан. О өөрийн морь гэж хэлсэн болохоор би худалдан авсан юм.” /хх-23/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “750.000 төгрөг” /хх-30-33/, шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...морийг “Хүчит шонхор” зах дээр нэг залууд 400.000 төгрөгөөр зарсан. ...иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн хохирлыг барагдуулсан.” гэх /хх41/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар,
хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” санал гаргасныг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нараас улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж, хохирогч П.Бат-Ирээдүй “хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй” гэх, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ “...мөнгөө төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргав,
Харин шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нараас “...тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.О нь урьд 1 удаагийн ял шийтгэл эдлэж байсан хэдий ч шинэ хууль гарсантай холбогдуулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх ба бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, давхар үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь урьдчилан 2 хоног цагдан хоригдсоныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оод хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР