Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04338

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************ын *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,404,223 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.******* нь " ББСБ" ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулсан. Б.******* нь " ББСБ" ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэрэглээний зээлийн шугамаар 1,390,000 төгрөг нийт 1,390,000 төгрөгийг хэрэглээний болон худалдан авалтын зээлийн шугамаар зээл авсан Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу огт эргэн төлөлт хийгээгүй " ББСБ" ХХК-иас удаа дараа зээлээ төлөх, эргэн төлөлт хийхийг мэдэгдэж сануулсан боловч төлөлт хийхгүй нийт 305 өдрийн хугацаа хэтрэлттэй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч Б.*******той байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг үндэслэн үндсэн зээл 1,390,000 төгрөr, ундсэн хүү 855,683.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,738.82 төгрөг, олголтын шимтгэл 27,800 төгрөr нийт 2,404,223 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,217,748 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан 2,404,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,404,223 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,418 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 26,709 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******од холбогдох 2,404,223 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,418 төгрөгийн 26,709 төгрөгийг улсын орлогод үлдээж, 26,709 төгрөгийг улсын орлогоос, 26,709 төгрөгийг хариуцагч Б.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ