Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04329

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,,, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******ын /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 611,466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ББСБ ХХК нь ******* овогтой тэй 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 76276 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 176,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ******* тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 247,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ******* тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ******* тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 176,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 238 хоногийн хүү 78,191 төгрөг, шимтгэл 1,760 төгрөг, нийт хүү 78,191төгрөг, нийт дүн 255,951 төгрөг, ******* тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусч үлдэгдэл дүн 247,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 230 хоногийн хүү 106,045 төгрөг, шимтгэл 2,470 төгрөг, нийт хүү 106,045 төгрөг, нийт дүн 355,515 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 423,000 төгрөг, нийт хүү 184,236 төгрөг, шимтгэл нийлбэр 4,230 төгрөг бүгд нийлээд 611,466 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Б. миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 611,466 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бүх мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 611,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 611,466 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,993.98 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 9,496.99 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох 611,466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,993.98 төгрөгийн 9,496.99 төгрөгийг улсын орлогод үлдээж, 9,496.99 төгрөгийг улсын орлогоос, 9,496.99 төгрөгийг хариуцагч Б.өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ