Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04328

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, *******ын *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 377,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай " Даатгал" ХХК нь "Худалдаа хөгжлийн банк" ХК-тай "Зээлийн эрсдэлийн ын гэрээ"-г байгуулан хамтран ажилладаг болно. Уг гэрээгээр Худалдаа хөгжлийн банк ХК-аас зээлдэгч нарт зээл олгохдоо зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс зээлдэгч нарыг д хамруулж, ын хураамжийг төлөх ба даатгагч гэрээнд заасан учирч болзошгүй эрсдэлийн улмаас зээлийн чанар муудахаас банкийг хамгаалж, ын нөхөн төлбөрийг бүрэн төлөх агуулгатай гэрээ юм. Харин хариуцагч Р.******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 538,000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул "Худалдаа хөгжлийн банк" ХК-ийн хүсэлтийг үндэслэн "Зээлийн эрсдэлийн ын гэрээ"-ний 12.5-т заасны дагуу манай компаниас ******* дугаар тушаалаар зээлийн үлдэгдэл болох 377,249 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн байна. Гэвч тухайн нөхөн төлбөр болох 377,249 төгрөгийг хариуцагч нь одоог хүртэл манай компанид эргүүлэн төлөөгүй байна. Иймд 377,249 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндбазар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

ХХК нь Р.*******д холбогдуулж мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан 377,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нь 377,249 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,968 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 5,984 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Р.*******д холбогдох 377,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ХХК-ийг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,968 төгрөгийн 5,984 төгрөгийг улсын орлогод үлдээж, 5,984 төгрөгийг улсын орлогоос, 5,984 төгрөгийг хариуцагч Р.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ