Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2026/00127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* тоотод оршин суух, З-н Х-йн нэхэмжлэлтэй

Б.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

 Нэхэмжлэгч З.Х нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б, З.Х бид хоёр 1965 онд танилцаж улмаар 1966 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй юм. 1969 онд хүү М, 1972 онд Э, 1974 онд Б, 1976 онд охин О, 1979 онд О, 1981 онд Т, 1983 онд Нэргүйг төрүүлсэн. Бид тус аймгийн Халиун сумд 1966 оноос одоог хүртэл амьдарч байсан бөгөөд хань Б.Б нь нас барсан. Бурхан болоочийн өндөр насны тэтгэврийн 20 хувийг өвлөх гэтэл гэрлэлтийн баталгааг үндэслэж олгох юм байна.Иймд бидний 1966 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 3. Нэхэмжлэгч 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002731, CVL2582400001002732, CVL2582400001002735, CVL2582400001002733, CVL2582400001002737 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд,

-Б-йн М, Б-ийн Э нарын төрсний гэрчилгээний хуулбарууд,

-Говь-Алтай аймгийн ******** Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/22 дугаартай тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13/927 дугаартай албан бичиг,

-105121 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр,

- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-08/202, 03-08/203, 03-08/204 дугаартай лавлагаанууд,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2582400001000205 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар лавлагаа хавсралтын хамт,

-Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020-2025 оны тооллогын баримт,

-Гэр бүлийн гэрэл зураг.

 5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

 -Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/42 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн З.Х-ийн ИУБ-31, ХААТР-1, ХААТР-21 маягт болон иргэний хаягийн хуудас №7.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгч З.Х- нь 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Б.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын талаар тусгасан бөгөөд тус зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд гэрлэлтээ бүртгүүлсэн эсхүл 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан тохиолдолд нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр тэтгэврийн нэмэгдлийг олгохоор хуульчилжээ.

 Дээр хуулийн хүрээнд хамтын амьдралтай байсан үйл явдлаа тогтоолгох нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг авахад эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

 4. З-ын Х, Б-ын Б нар нь 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002731 дугаартай Эцгийн нэр Б. Б, эхийн нэр З-н Х, өөрийн нэр Б-ийн Н 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрснийг 1983 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002732, дугаартай Эцгийн нэр Бр Б, эхийн нэр З-ын Х, өөрийн нэр Б-ийн О 1976 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрснийг 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002735 дугаартай Эцгийн нэр Б Б, эхийн нэр З-ын Х, өөрийн нэр Б-гийн Батсүх 1974 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрснийг 1974 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002733 дугаартай Эцгийн нэр Баатар Б, эхийн нэр З-н Х-т, өөрийн нэр Б-ийн Т 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрснийг 1981 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн CVL2582400001002737 дугаартай Эцгийн нэр Б Б, эхийн нэр З-ын Х, өөрийн нэр Б-гийн О 1979 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрснийг 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

- Эцгийн нэр Б Б, эхийн нэр З-ын Хт, өөрийн нэр Б-ийн М 1969 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрснийг 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн гэх төрсний гэрчилгээний хуулбар,

Эцгийн нэр Б Б, эхийн нэр З-ын Х, өөрийн нэр Б-гийн Э 1972 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрснийг 1972 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн гэх төрсний гэрчилгээний хуулбар,

-Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/22 дугаартай З-ын Х- нь 1948 онд төрсөн, эмэгтэй ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. З-ын Х- нь 1966 оноос хойш Б-н Б агсантай гэр бүл болон амьдарч байсныг тодорхойлов гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13/927 дугаартай Б.Б, З.Х нарын хувийн хэрэгт ХААТР-1, ХААТР-21 маягтад гэрлэсэн гэж тэмдэглэгээтэй байгаа боловч Халиун сумын 1962-1966 оны гэрлэлт бүртгэлийн дэвтэрт шүүж үзэхэд тус иргэдийн гэрлэлтийн бүртгэл байхгүй болно гэх албан бичиг,

-105121 дугаартай Говь-Алтай аймгийн Халиун сум, З, Б-ийн Эн **** оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Б-ийн Б- 1974 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, Б-гийн О 1976 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн гэх бичилт хийгдсэн,

- Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-08/202 дугаартай 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймаг Алтай хот Б-н Б- тэргүүлэгч өөрөө 50 настай, эрэгтэй, З-ын Х- эхнэр, 40 настай, эмэгтэй, Б-гийн Э хүү 16 настай эрэгтэй, Б-гийн Ог охин 12 настай эмэгтэй, Б-гийн Б хүү 14 настай эрэгтэй, Б-гийн О охин 9 настай эмэгтэй, Б-гийн Т охин 7 настай эмэгтэй, Б-гийн Н охин 5 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

-Тус архивын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-08/203 дугаартай 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран баг Б-н Б- тэргүүлэгч өөрөө 1938 оны 06 дугаар сард төрсөн 61 настай, эрэгтэй, З-ын Х- эхнэр, 1938 оны 04 дүгээр сард төрсөн 61 настай эмэгтэй, Б-гийн Э хүү 1972 оны 03 дугаар сард төрсөн 27 настай эрэгтэй, Б-гийн Т охин 1981 оны 04 дүгээр сард төрсөн 18 настай эмэгтэй, Б-гийн Б хүү 1974 оны 03 дугаар сард төрсөн 25 настай эрэгтэй, Б-гийн О охин 1979 оны 05 дугаар сард төрсөн 20 настай эмэгтэй, Б-гийн Н охин 1983 оны 05 дугаар сард төрсөн 16 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

-Тус архивын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-08/204 дугаартай Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 7 дугаар хуудсанд: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран 4 дүгээр багийн оршин суугч: өрхийн тэргүүлэгч Б ургийн овогтой Б-н Б- тэргүүлэгч эрэгтэй, 1938 оны 06 дугаар сард төрсөн 72 настай, эхнэр Ж ургийн овогтой З-ын Х- эхнэр, 1948 оны 04 дүгээр сард төрсөн 62 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2582400001000205 дугаартай Б-н Б- 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0128 дугаарт бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар Тус аймгийн Халиун сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Халиунгол багийн харьяат Б-н Б- нь 1938 оны 02 дугаар сарын 10-нд төрсөн, эрэгтэй, З-ын Х- нь 1948 оны 04 дүгээр сарын 30-нд төрсөн, эмэгтэй, Б-гийн М нь 1969 оны 03 дугаар сарын 21-нд төрсөн, хүү гэж бүртгэгджээ гэх лавлагаа хавсралтын хамт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13/42 дугаар албан бичгээр ирүүлсэн З.Х-ийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 маягтад Ж овгийн З-ын Х- гэж 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн, эхнэр нөхөр хэн болох гэсэн хэсэгт нөхөр Б-н Б- ДК****** гэж бүртгэгдсэн,

-БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад З-ын Х- 60 жил хоршоололд ногоочин, ажилд орсон 1981 он гэж ******  оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн,

иргэний хаягийн хуудас №7-д З-ын Х- Говь-Алтай аймгийн Халиун сумын төв, нэгдэлд ногоочин гэж бүртгэсэн,

Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтад З-ын Х- Говь-Алтай аймгийн Халиун сумын төв, гэр бүлийн байдал гэдэгт гэрлэсэн, гэрлэсэн он гэдэгт 1963 он, гэрчилгээний дугаар 11 гэж бүртгэсэн,

- 2020-2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогод өрхийн тэргүүн Б-н Б-н, ам бүл 2, малчдын мэдээлэл Б-н Б-, З-ын Х- гэж бүртгэгдсэн, 2025 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогод З-ын Х- гэж бүртгэгдсэн,

-Гэр бүлийн гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

5. Иймд Жалайр овгийн З-ын Х-, Б овогт Б-н Б- нарыг 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овгийн З-ын Х-, Б овогт Б-н Б- нарыг 1963 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР