Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/53   

 

 

Ц.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Ахлах прокурор А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун- даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/125  дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч ахлах прокурор А.Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.*******д холбогдох 1928001700079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* хөв гэх газарт Х\/-014768 дугаартай тусгай зөвшөөрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 -д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хайгуулын ажил хийгдэж байсан “******* ленд” ХХК-ны талбайгаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан газрын хэвлийн нэг хэсэг болох ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор техник ашиглан ачиж байгаль орчинд 1,953,885,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-******* ӨМҮ улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар LBZ446DВ88А004237/ шаланз, ******* БЧ улсын дугаартай чиргүүл /арлын дугаар /,

ӨМҮ улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар LBX446DВ0АА024147/ шаланз, БЧ улсын дугаартай /арлын дугаар / чиргүүл,

ӨМӨ улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар / шаланз, БЧ улсын дугаартай /арлын дугаар / чиргүүлүүдэд ачигдсан 88 м2 эзлэхүүн жин буюу 141 тонн “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,953,885,050  төгрөгийн үнэ бүхий алттай гэж үнэлэгдсэн шороог ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ыг /******* аймгийн Байгаль орчны газар/ байлцуулан ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах төрийн санд олгохоор тогтож,

-******* ӨМҮ улсын дугаартай BEIBEN маркийн арлын дугаар /LBZ4460В88А004237/ шаланз 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр, ******* БЧ улсын дугаартай чиргүүл /арлын дугаар / 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр,

- ӨМҮ улсын дугаартай BEIBEN маркийн арлын дугаар /LBZ446DB0АА024147/ шаланз 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгөөр, БЧ улсын дугаартай /арлын дугаар / чиргүүл 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр,

- ӨМӨ улсын дугаартай BEIBEN маркийн арлын дугаар // шаланз 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр, БЧ улсын дугаартай /арлын дугаар / чиргүүл 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг тус тус улсын орлогод оруулсугай.

******* БЧ улсын дугаартай чиргүүл, БЧ улсын дугаартай чиргүүл, БЧ улсын дугаартай чиргүүлүүд дээр ачигдсан 88 м2 эзлэхүүн жин буюу 141 тонн 1,953,885,050  төгрөгийн үнэ бүхий алттай гэж үнэлэгдсэн шороог хураан авсан прокурорын тогтоол, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ахлах прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:    

          ...Нэг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй талаар: 1.1. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн оролцогчдын мэдүүлгийн зөрүүтэй байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна.

Тухайлбал: Хавтаст хэрэгт яллагдагч Ц.*******гийн: “...2019 оны эхнээс л ******* аймгийн ******* суманд алт гарсан газар байдаг гэдгийг сонсоод яваад үзчихмээр санагдаад байсан юм. ...оройхон 3 шланз аваад очсон. Тэгээд шөнөдөө тухайн газраас унагалдайгаараа шороо ачуулаад маргааш нь буюу 07 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа элсэнд суугаад замдаа хоноод 07 дугаар сарын 17-ны өдөр ******* сумаас баруун хойш 10 км-т дахин элсэнд суугаад байж байхдаа цагдаа, байгаль хамгаалагч нар ирсэн...” гэх мэдүүлэг, -Гэрч Ц.ийн: “...тоосго зөөчхөөд өгье гэж гуйхад ******* ӨМҮ, ӨМҮ улсын дугаартай норд бенз маркийн автомашинаа өгөөд явуулсан. ...надаас миний машиныг гуйж авсан Баадай гэх залууд хуулийн хариуцлага хүлээлгэж машиныг маань хурдан гаргаж өгч тусална уу..." гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын: "... ...энэ хүний ачааг "*******" сумаас ачаад хүргээд өгчих гэж хэлээд ******* гэж хүнтэй явуулсан. Яг явах болсон чинь 3 машин хамт явах гэж байгаагаа мэдсэн. Яг юу ачна гэдгээ бол хэлээгүй. ...энэ бүгдийг Ц.******* зохион байгуулсан. Тэндээс ач гээд зааж зөвлөөд байсан..." гэх мэдүүлэг, бусад гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн, эд мөрийн баримт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Гэвч шүүх эдгээрийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлт тодорхойгүйгээр, шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийг нийгэмд аюултай шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй мэтээр тодорхойлж, “шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй..” гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

1.2. Нотлох баримтын үнэлгээний талаар: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлыг сэргээн дүрслэх замаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу хууль зүйн дүгнэлт хийх үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 

Хэрэгт эх сурвалжийг нь магадлан шалгах боломжгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ үүсгэсэн ямар ч нотлох баримт авагдаагүй байхад шүүх бүх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь судлан шинжилсэн боловч бодит үнэнд илт нийцэхгүй буюу өмнө гэрчээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэж яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг ямар нэгэн үнэлгээ, дүгнэлтгүйгээр шийдвэртээ дурдаж, улмаар эргэлзсэн дүгнэлт хийснээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрт Ц.*******тэй хамт явсан 8 хүний нэрийг дурдаж, тэдгээрийн мэдүүлэг, гэрч Ж.-, П. нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Байгаль хамгаалагч С.*******ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гомдол, мэдээлэл хүргүүлж, шалгуулах тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг дурдаж, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар дүгнэсэн.

Шүүхийн дээрх дүгнэлтээс харвал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж хуульчилсны дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан, хэн нэгэн этгээд гэм буруутай болох нь тогтоогдсон талаар дүгнэсэн.

Гэтэл гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан доод шатны прокурорын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын шийдвэрийн талаар шүүх шийдвэртээ дурдсан атлаа дээрх нэр бүхий хүмүүстэй хамт явсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан, өмнө буюу 2022 онд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байсан шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийг дүгнэхдээ “...шүүгдэгч Ц.******* нь боловсруулалт явуулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг ганцаараа ашиглаж буюу жолоодон тээвэрлэж байгаль орчинд 1,953,88550 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нотлогдон 5 тогтоогдоогүй” гэж дүгнэж, гэмт хэргийн өрнөл, үр дагаврыг хийсвэрээр дүгнэн, үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. руулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******гийн хувьд гэмт хэргийн санаа, зорилгод хэрхэн нэгдэж оролцсон байдалд анхаарахгүйгээр, мөн зөрж гүйцэтгэсэн талаар ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй, үндэслэл бүхий эргэлзээ үүсээгүй байхад Ц.*******г “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, шүүгдэгчид ашигтайгаар, цагаатгасан шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга...” гэж заасан шаардлагыг хангаагүй, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулсан, мөн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан гэрч Ц.ийн: “...Баадай гэх залуу сүүлд бүтэн нэрийг нь ******* гэж байсан ирээд ******* суманд очоод 2 шаланз шороо ачаад өгөөч гэсэн тэгээд хөлс мөнгөө тохироод тэр өдрийнхөө 15 цагийн үед эхнэрийн ӨМҮ улсын дугаартай Митсубиши Фусо маркийн тээврийн хэрэгсэл дээр уг экскаваторыг ачаад ганцаараа "*******" сум руу явсан. ...Ланд маркийн машинд нөгөө ******* буюу Баадай сууж байсан..." гэх мэдүүлэг болон жижиг ачигч экскаватор буюу унагалдай гэх тээврийн хэрэгслээр шороо ачсан талаар бүх гэрч, яллагдагч нар мэдүүлсэн байхад шүүх тэдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн ямар ч нотлох баримт дурдахгүйгээр, “...хэрэгт ирүүлсэн эдгээр эд зүйлүүд нь шүүгдэгч Ц.*******гийн үйлдэл, холбогдолд хамааралгүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 1.3. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааж, хэргийг хэрэгсэхгүй болгох 8 үндэслэлийг хуульчилсан.

Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт: “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан..., яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******г цагаатгаж шийдвэрлэв...” гэх хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8дахь хэсгийн аль ч заалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр цагаатгах тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолд нотлох баримтад эргэлзээ төрвөл хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх асуудлыг тайлбарласнаас өөрөөр буюу буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан 6 ба Улсын дээд шүүхийн тайлбарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад эргэлзээ төрвөл хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг шаардах ба шалгасны эцэст шүүгдэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй, мөн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг шийдвэрт огт дурдаагүйг шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн үйл баримтыг шүүх үндэслэлтэй үгүйсгэн дүгнэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхийн гаргасан дээрх алдаанууд нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тусгаагүй буюу мөн хуулийн зүйл, хэсгийн 1.3-т заасан, мөн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх 1.4-т заасан үндэслэлүүдийн аль алинд хамаарч байгааг дурдаж байна.

Хоёр. Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ц.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ нь шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тохиолдолд давхар хэрэглэх арга хэмжээ бөгөөд эрүүгийн хариуцлагын төрөл юм. Шүүх шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь “гэмт хэргийн шинжгүй..” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний талаар хуульд хэрхэн тусгасныг шийдвэртээ дурдаж, улмаар тээврийн хэрэгслүүдийг улсын орлогод оруулах, 1.953.885.050 төгрөгөөр үнэлэгдсэн алттай шороог ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах төрийн санд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүх ийнхүү хууль хэрэглээний алдаа гаргасан нь мөн шүүхийн шийдвэр цагаатгах тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт /Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй/, 1.2 дахь заалт /Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн/, мөн зүйлийн 1.3 дахь заалт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн/-д заасан үндэслэлүүд буюу “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байх тул ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч И.Оюунгэрэл эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Прокуророос шүүх Ц.*******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг буруу тогтоож, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж, Ц.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр түүний анх өгсөн мэдүүлгийг дурддаг.

Ц.******* анхан шатны шүүх хуралдаан дээр анх өгсөн мэдүүлэг үнэн зөв биш тухайн мэдүүлгийг өгөх болсон шалтгаан, хэн мэдүүлгийг нь зааж өгсөн талаар тодорхой хэлж, тухайн үед ямар үйл явдал болсон, тухайн хэргийг ямар ямар хүмүүс ямар байдлаар зохион байгуулж оролцсон талаар нэг бүрчлэн хэлж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” Иймд Ц.*******гийн анхны өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр өгсөн хохирогчийн мэдүүлгээр тухайн хэргийг Ц.******* зохион байгуулж, үйлдсэн талаар хэлж мэдүүлсэн зүйл огт байдаггүй.

Харин Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байсан, тухайн үед хэргийн газар ямар байсан, байгаль орчинд ямар хохирол учирсан, ямар ямар хүмүүс, ямар техник хэрэгсэл ашигласан талаар хэлж мэдүүлсэн ч Ц.*******г уг хэргийг үйлдсэн гэж шууд нэрлэн зааж, нотолсон мэдүүлэг өгөөгүй байгааг анхаарч үзнэ үү.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Ц.*******гээс бусад 8 хүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлгээ яллагдагчаар өгсөн мэдүүлгээрээ няцаан үгүйсгэсэн, мэдүүлэг нь тогтворгүй, өөрчлөгдсөн байдаг. Эдгээр хүмүүсийн мэдүүлгүүд нь ямар учраас хоорондоо зөрүүтэй мэдүүлэх болсон талаар Ц.******* шүүх хуралдаан дээр тодорхой хэлж мэдүүлсэн.

Тухайлбал анх “Ц.******* болон бусад хүмүүсийн мэдүүлгийг тухайн хэргийг зохион байгуулсан гэх Ц., D.24.2 нар хүн бүрд өгөх мэдүүлгийг нь хэлж, зааж өгсөн, харин сүүлд яллагдагчаар татагдсан үедээ өгсөн мэдүүлгүүд нь тухайн үед болсон үйл явдлыг өөрсдийнхөөрөө үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн учир мэдүүлгүүд нь зөрүүтэй талаар хэлдэг. Ц.*******гийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь бодит байдалтай нийцдэг. Учир нь Ц.******* тухайн үед бусад 8 хүнийг таньдаггүй, анх өгсөн мэдүүлэг шигээ тухайн хэргийг зохион байгуулаад, машин техник олох, танил тал, боломж ч байгаагүй, Ц.*******гийн хэлсний зоргоор машин техникээ өгөөд явуулах хүмүүс ч биш гэдэг нь тодорхой харагддаг.

Тиймээс анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр Ц.*******г Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрсөн учир шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Прокурор эсэргүүцлийнхээ 1.1-д гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй талаар дурддаг, харин 1.2-т Хэрэгт эх сурвалжийг нь магадлан шалгах боломжгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ үүсгэсэн ямар ч нотлох баримт авагдаагүй талаар дурдаж байгаа нь бичсэн эсэргүүцэл нь өөрөө ойлгомжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн үндэслэл нь хоёрдмол утгатай, нотлох баримтуудыг өөрөө хоёр янзаар үнэлж байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс аймгийн прокурорын газраас Ц.*******д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна, уг хэргийг үйлдсэн байх боломжтой хүмүүсийн үйлдэл холбогдол нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар дурдсан нь хуульд нийцнэ. Харин уг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Ц.*******гийн үйлдэл, оролцоо байгаа эсэх талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаад шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт авагдаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан мөн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд нь Ц.*******г ганцаараа Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шууд эргэлзээгүй байдлаар нотолсон нотлох баримтууд авагдаагүй, харин ч Ц.******* гэх хүн тухайн хэргийг үйлдээгүй, шүүх хуралдаан дээр Ц.*******гийн өгч буй мэдүүлгийг баталсан агуулгатай нотлох баримтууд байдаг.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсгийг анхан шатны шүүх УДШ-ийн тайлбараас зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт: “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан..., яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******г цагаатгаж шийдвэрлэв...” гэх хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь хэсгийн аль ч заалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр цагаатгах тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэжээ.

Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд: гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ.

"... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...” гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно.

"... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Шүүгдэгч Ц.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулах зорилгоор 88 м2  буюу 141 тонн алттай шороог техник ашиглан тээврийн хэрэгсэлд ачсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлсийг ухаж ачин өөрийн эзэмшилд авахад чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан” гэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн. УДШ-ийн тайлбартай нийцсэн, УДШ-ийн тайлбарласны дагуу тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсны үндсэн дээр Ц.*******гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй юм.

Прокуророос анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заавал баримтлах ёстой байсан, баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.*******гийн үйлдэл нь “гэмт хэргийн шинжгүй” гэх нөхцөл байдал нь эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад, нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлах явцад тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон мөн зүйлийн 2 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл” тусгана гэж зааснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэгийг тусгана гэж хуульчлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ц.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх талаарх прокурорын эсэргүүцлийн тухайд:

Анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэр бүхий бусад 8 хүн тухайн хэргийг үйлдсэн байх боломжтой талаар дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан.

Тухайн гэмт хэргийг үйлдэхэд 3 шаланз тээврийн хэрэгслийг ашигласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, тухайн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч нар тээврийн хэрэгслийг буцаан авахгүй, хураахад татгалзах зүйлгүй талаар хэлж мэдүүлдэг бөгөөд тэдгээр эзэмшигч нар нь тухайн хэргийг үйлдсэн байж болох хүмүүс юм.

Иймд шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдүүдэд эрүүгийн хариуцлага, ял оногдуулах боломжгүй ч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгт битүүмжлэгдсэн 3 шаланз тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Тухайн хэрэгт Ц.*******гийн үйлдэл холбогдол байхгүй, гэмт хэргийн шинжгүй учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь бусад этгээдүүдийн үйлдэл холбогдолд холбогдуулан албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ахлах прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Ц.******* нь гэм буруу дээрээ маргадаггүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэж мэдүүлэг өгөөд ял тохиролцож хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэл болдог. Ингээд шүүх дээр ирэхэд шүүх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэхдээ энэ хэрэгт Ц.*******гээс гадна хамтран оролцсон этгээдүүдийг зөв тогтоож чадаагүй байна гэдэг үндэслэлээр хэргийг дахин шалгуулахаар буцаадаг. Мөн энэ шийдвэр дээр олборлолт хийсэн ашигт малтмалын хэмжээг тогтоогоогүй талаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирч байгаа нь буруу байна гэх хоёр дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцаадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг аваад хэргийн үйл баримтыг сэргээн тогтоогоод үзэхээр Ц.*******гийн хувьд хэрэгт холбогдсон үе буюу 2019 оны эхээс алт олборлосон газар байдаг гэдгийг сонсоод явж үзмээр санагддаг байсан гэдэг. Хэргийн газар дээр гурван шаланз машинтай очиж шөнийн цагаар ачилт хийсэн. Маргааш өглөө нь элсэнд сууж, цагдаа болон байгаль хамгаалагчид баригдаад ингээд энэ хэрэг илэрсэн талаар мэдүүлдэг. Энэ байдлаар шүүгдэгч мэдүүлээд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүд гээд бусад нотлох баримтаар нотлогдоод явдаг.

Яллагдагч ганцаараа гэм буруугаа хүлээгээд байсан зүйл биш. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд Ц.*******гийн үйлдлийг давхар нотолдог гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараа шинжээчийн дүгнэлт гаргах, хохирлын хэмжээг тогтооход асуудал үүссэн. Алтны агууламж бүхий шороог бутлах техник хэрэгсэл нь эвдэрч ажиллахгүй болсон. Үүнээс болоод хэргийн шалгалт нэлээн удааширч явж байгаад шинжээчийн дүгнэлт гарч хохирлын хэмжээг 1.9 тэрбум төгрөг болж хохирлын хэмжээ эрс өссөн байдаг.

Хохирлын хэмжээ эрс өсөхөд Ц.******* нь өгсөн мэдүүлгээсээ буцаж, бусад хүмүүс намайг ингэж мэдүүлэг өг гэж нөлөөлсөн гэдэг асуудлыг ярьдаг. Бусад хүмүүсийн хувьд гэрчээр үйл баримтыг хөдөлбөргүй, зөрүүгүй нотолж байснаа яллагдагчаар татаад ирэхээр мэдүүлгээ өөрчилдөг. Өмгөөлөгч нь хэн хэн Ц.*******д нөлөөлснийг зааж өгөөд яагаад мэдүүлгээ өөрчлөх болсон юм бэ гэдгийг өөрөө ярьдаг, хэлдэг гэж яриад байдаг. Яг энэ үндэслэлээрээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байсан. Уг хэлэлцүүлэг дээр Ц.******* нь яагаад мэдүүлгээ өөрчлөх болсон хэн хэн нь мэдүүлэг зааж өгсөн гэдэг талаар яригддаг.

Харин одоо ямар нөхцөл байдлыг тогтоосон мэтээр өмгөөлөгчийн хувьд шүүмжлэл явуулаад байгаа вэ гэхээр мэдүүлгүүд зөрүүтэй, хэн нь хэндээ мэдүүлэг  зааж өгсөн нь тодорхой байна. Учир нь Ц.******* энэ талаар мэдүүлсэн гэдэг. Харин Ц.*******д хэн нь зааж өгсөн, яагаад зааж өгөх болсон гэдгийг Ц.******* өөрөө хэлдэг. Энэ их хохирлыг Ц.******* ганцаараа үүрэх болоод байна.

Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад хүмүүсийг яагаад татдаггүй юм бэ? Ганцхан Ц.*******г яагаад татаад байгаа юм бэ? Ийм нөхцөл байдал чинь хохирлын хэмжээг Ц.******* нөхөн төлөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэдэг асуудлыг гаргаж ирж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж байсан. Бусад 8 хүний хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүсэнгүүт мэдүүлгээ өөрчлөөд Ц.******* зохион байгуулаагүй, н. гэдэг хүн зохион байгуулсан гээд татах боломжгүй хүн рүүгээ мэдүүлгээ өөрчлөөд байдаг. Ийм мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мэдүүлгүүд тогтворгүй болж, анхны үйл баримт эрс өөрчлөгдсөн нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэх эргэлзээ үүсгэх үндэслэл болохгүй. Энэ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байна. Энэ талаар өмгөөлөгч юу гэж үзэж байна вэ гэхээр зөрүүтэй мэдүүлэг өгч, мэдүүлэг өөрчлөгдөөд байгаа нь энэ хэргийг нотлогдсон гэж үзэх үндэслэл болохгүй. Эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна гэдэг байдлаар үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа хэрнээ хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн заалтаа баримтлахгүйгээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй, эсвэл 1.9-д зааснаар нотлогдоогүй юм уу гэдэг дүгнэлтүүд нь дотор нь ороод явдаг мөртлөө аль үндэслэлээр нь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа буюу шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтаа баримтлаагүй учир анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй гэдэг нөхцөл байдлын үүсгэж байна.

Мөн оролцогчдын урьд нь гэрчээр өгч байсан мэдүүлэгт Ц.******* гэдэг хүнийг энэ гэмт хэргийг зохион байгуулаад, одоо эндээс ач, тэндээс ач гэдэг чиг үүргийг өгч байсан гэдэг зүйлийг хэлдэг. Мөн Ц.******* нь тээврийн хэрэгслээрээ ачаад ир гэсэн учраас би ачаад явсан гэдэг мэдүүлгүүдийг эсэргүүцэл дээрээ дурдсан учир нэг бүрчлэн ярих шаардлагагүй гэж үзэж байна. 

Шүүгч мэдүүлгийн хэсгийг жаахан товчлоод уншчих шиг боллоо. Энэ хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг шүүх баримтаар үгүйсгээгүй. Цагаатгаж байгаа нотлох баримт нь шүүхийн шийдвэрт байхгүй. Бүх нотлох баримтуудыг жагсааж бичээд нотлогдохгүй байна гэж биччихсэн нь өөрөө шүүхийн шийдвэрт эргэлзээ үүсгэж, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.

Миний эсэргүүцлийн дараагийн нэг үндэслэл нь Ц.******* энэ гэмт хэргийг огт үйлдээгүй байна гэдэг дүгнэлтийг хийдэг. Дараа нь шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулахдаа та тэнд явж байсан байж болно. Таныг тэнд байгаагүй гэж хэлээгүй шүү гэдэг. Тухайн үед Ц.******* нь тэнд явж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Ц.******* нь өөрөө тэнд байсан гэдгээ хэлээд байхад тэрэнд нь хүртэл эргэлзсэн дүгнэлт, тайлбарыг хэлж байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Нотлох баримтын агуулгаас авхуулаад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль заалтыг баримталсан нь тодорхойгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл ял, албадлагын арга хэмжээ хоёр чинь эрүүгийн хариуцлага шүү гээд заачихсан байхад эрүүгийн хариуцлага оногдуулаагүй мөртлөө эд хөрөнгийг нь хурааж авдаг. Прокурор энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй байхад хэрэгт хураагдсан бүх эд хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэдгийг дүгнэж хэлмээр байна гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ц.******* нь анх гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас яллагдагчаар татагдаад явсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэдэг байдлаар прокурор тайлбараа гаргаж байна. Анх гэм буруугаа хүлээж өгөх болсон мэдүүлэг нь нөлөөлөлд автсан. Тухайн хэргийг зохион байгуулсан хүмүүс нь ятгаж, ар гэрийнхэн, амьдрал ахуйг нь ашиглаж нөлөөлөл мэдүүлэг өгөхөд хүргэсэн.

Цаг хугацааны хувьд хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгнө гэдэг байдлаар ятгаж хэргийг хүлээн зөвшөөрүүлж мэдүүлгийг өгүүлсэн гэдгийг Ц.******* өөрөө анхан шатны шүүх дээр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаанаас эхлээд гэм буруутай гэж хэлүүлсэн хүмүүсийг нэрлэн зааж мэдүүлгээ үгүйсгэж, үнэн зөв мэдүүлж ирсэн.

Мөн 8 хүний гэрчийн мэдүүлгээр Ц.******* нь зохион байгуулсан гэдэг нь нотлогдож байгаа гэдэг. Анх хэрэг шалгагдаж эхлээд Ц.******* болон бусад 8 гэрчийн мэдүүлгүүд бүгд зохион байгуулалттайгаар хэргийг зохион байгуулсан хүмүүсийн мэдүүлэгт таруулж, үг зааж өгсөн мэдүүлгүүд байдаг. Энэ дээр бүх мэдүүлгүүд нь таарч тохирч байгаа. Гэтэл нэмэлт мөрдөн байцаалт руу хэрэг буцаад хамтран оролцсон этгээдүүдийг яллагдагчаар татсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж мэдүүлэг авахад бүгд үнэн зөв мэдүүлдэг.

Хэн зохион байгуулсан, анх өгсөн гэрчийн мэдүүлгийг хэн зааж өгсөн, яагаад тэгж мэдүүлэх болсон, энэ хэргийг хэн зохион байгуулсан гээд бүгдийг нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ хэлж өгсөн. Эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хоёр өөр, зөрүүтэй байдаг.

Яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь үнэн бодит байдалтай нийцэж, Ц.*******гийн болсон үйл явдлыг хэлээд байгаа мэдүүлэгтэй таарч байгаа. Мөн хохирогч, хэргийн газар дээр очсон байгаль орчны байцаагч, сумын эрх бүхий хүмүүсийн мэдүүлгээр Ц.******* нь энэ хэргийг зохион байгуулаад яваад байсан гэдэг байдлаар шууд нэрлэн зааж мэдүүлсэн зүйл байхгүй. Эсрэгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан байдаг. Хэргийн газар ийм ийм нөхцөл байдалтай байсан. Ийм ийм техник хэрэгсэл шороо ачаад явж байсан. Тухайн машинууд дээр ийм ийм хүмүүс байсан гэдгийг мэдүүлдэг болохоос биш Ц.******* гэдэг хүн явж байсан талаар нэг ч хүн мэдүүлдэггүй. Хэдийгээр тухайн хэргийг зохион байгуулж байгаа хүмүүс Ц.*******г тухайн үед нь шөнийн цагаар явж байгаа учраас зам заалгах агуулгаар авч явсан байдаг. Ямар зорилгоор явж байгаа болон яах гэж явж байгаа талаараа огт хэлээгүй.

Ц.******* ч шөнө гарсан учраас машинд нь унтаад явчихсан. Шөнө биеийн байдал нь муу байсан учраас халуураад шөнөжин машинд нь унтаад явчихсан учраас ямар машин, техник ашиглаад тухайн шороо, чулууг ачсаныг би мэдээгүй. Тухайн үед явсан хүмүүсийг би таньдаггүй, мэддэггүй байсан. Хэрэг гарсны дараа баригдчихлаа гээд ар гэрийнх нь нөхцөл байдлыг нь ашиглаад чи хэрэг хүлээчихээ, мөнгө төгрөг өгье, 7 хоногийн дотор энэ хэргийг нь шийднэ гэж амлалт өгч мэдүүлгийг нь зааж өгсөн байдаг. Үүнээс хойш 7 хоног өнгөрөөд хэрэг нь шийдэгдэхгүй байна. Би мэдүүлгээсээ буцъя, үнэн зөвөөр нь хэлье. Би үүнд чинь оролцоогүй шүү гэдэг зүйлийг ярихад дарамталсан, айлгаж сүрдүүлсэн үйлдэл гаргасан байдаг. Тэгээд өдийг хүрчихсэн учраас хамаатныхаа хүнийг бодоод мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгөхгүй худал мэдүүлэг өгөөд явсан байдаг.

Тэгээд хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгөөд, хэрэгт оролцсон хүмүүсийг хэлээд явсан. Яллагдагчаар хэд хэдэн хүмүүсийг татсан боловч яллагдагчаар татсан тогтоолоо буцаагаад хэрэгсэхгүй болгосон. Ийм үйл баримтууд байгаа.

Ц.*******гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, нөлөөлсөн зүйл байхгүй. Прокурор болон цагдаагийн байгууллагын ажлын хариуцлагагүй байдлаас болж удааширсан гэдгийг хэлмээр байна. Цагаатгах тогтоолын үндэслэл нь яг ямар хуулийн заалтыг барьж гаргаад байгаа нь ойлгомжгүй, буруу хуулийн заалтыг барьж  цагаатгах тогтоолыг гаргасан мэтээр прокурор эсэргүүцэлдээ бичдэг.

Прокурор анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заавал баримтлах ёстой байсан гэж үздэг.

Анхан шатны шүүхээс Ц.*******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх нөхцөл байдал нь эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлахад тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон мөн хуулийн 2 дахь хэсгийг шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон нь хуулийг зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлд тусгана гэж зааснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заавал барьж ёстой гэсэн хуулийн агуулга биш байгааг анхаарч харахыг хүсэж байна.

Ц.*******г цагаатгаж шийдвэрлэчхээд хөрөнгө орлогыг хурааж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн гэх агуулгыг хэлдэг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна гэдэг дүгнэлтийг хийдэг.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээрээ хүмүүс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх буюу албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдэг дүгнэлтийг хийж тухайн тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгож хураасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Энэ хуулийн зохицуулалтыг барьж тухайн тээврийн хэрэгслүүдийг хураан авсан. Энэ нь Ц.*******г цагаатгачхаад Ц.*******гийн ашигласан тээврийн хэрэгслүүдийг хураагаад байгаа зүйл биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газар дээр нь байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байгаад иргэний мэдээллээр очиж шалгаж байсан. Шалгах ажиллагааг явуулахдаа холбогдогчтойгоо, байгаль орчны байцаагчтай, цагдаатай очиж байсан. Тухайн газраас гурван шаланз шороог ачаад явж байсан. Мөн хоёр техник машин байсан. Миний сайн мэдэж байгаа хүн бол н.Дамбацэрэн гэдэг жолооч явж байсан. Гэтэл одоо болтол тэр н.Дамбацэрэн жолооч байхгүй. Яллагдагчаар татагдсан иргэд ч байхгүй. Ганцхан Ц.******* яллагдагч болоод сүүлд нь цагаатгаж байгаад гомдолтой байна. Мөн яллагдагчаар татагдсан 8 иргэн энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байна.

Хамаарал бүхий иргэд байсныг би албан болон албан бусаар байдлаар мэдсэн. Тухайн газар н.Дамбацэрэн байсан боловч ганцхан удаа мэдүүлэг өгөөд л алга болчихсон. Уг мэдүүлэгтээ би татлага хүргэж өгсөн гэж хэлсэн байдаг. Тухайн газар дээр н.Дамбацэрэнгээс гадна 2-3 хүн байсан. Тухайн газар дээр үзлэг хийхэд эвдрэл гэмтэл гарчихсан байсан. Техник хэрэгслийн мөр нь шинээрээ, газрын хэвлийгээ хөндчихсөн, шороогоо ачаад явчихсан дүр зураг харагдаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.9 тэрбум төгрөгийн хохирол гарсан нь үнэн. Яллагдагчаар татсан хэрнээ буцааж байгаад асуудал байна гэж үзэж байна. Байгаль орчинд хохирол учруулсан нь үнэн. Техник хэрэгсэл байсан нь үнэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх ахлах прокурор А.Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* хөв гэх газарт Х\/-014768 дугаартай тусгай зөвшөөрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 -д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хайгуулын ажил хийгдэж байсан “******* ленд” ХХК-ны талбайгаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан газрын хэвлийн нэг хэсэг болох ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор техник ашиглан ачиж байгаль орчинд 1,953,885,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Амгалан нь “цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаанд ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор- нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1928001700079 дугаартай тогтоолоор Ц., Б.Мэндбаяр, Д., Г.Цэрэнтогтох нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, дээрх этгээдүүдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. /4 дүгээр хавтас хэргийн 117-122, 126-131, 135-140, 145-150 дугаар хуудас/

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн гаргасан дээрх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх ба дээрх яллагдагч нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан татсанаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан ба 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 4 жил 8 сар 25 хонгийн дараа буюу 5 жилийн дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр  зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус заасан байна.

 

        Гэтэл ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж Ш., Ц., Ц.Мөнхбат, Д., Б.Мэндбаяр, А.Дамбацэрэн, Damiram , Г.Цэрэнтогтох нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн байна. /6 дугаар хавтас хэргийн 3-4, 6-7, 8-19 дүгээр хуудас/

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар тус аймгийн ерөнхий прокурор нь илт үндэслэлгүйгээр яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул ахлах прокурор А.Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлтэд /6 дугаар хавтас хэргийн 33-42 дугаар хуудас/ “яллагдагч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* хөв гэх газарт Х\/-014768 дугаартай тусгай зөвшөөрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 -д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хайгуулын ажил хийгдэж байсан “******* ленд” ХХК-ны талбайгаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан газрын хэвлийн нэг хэсэг болох ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор техник ашиглан ачиж байгаль орчинд 1,953,885,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.” гэх дүгнэлтийг хийсэн боловч шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор ямар техник ашиглан ачсан талаарх үйл баримтыг хэрэгт тогтоогоогүй тухайн чиргүүлтэй шаланз машинуудад шороо, чулууг хэрхэн яаж ачсан талаар тодруулж энэ талаар ажиллагаа хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Ц.*******д холбогдох 1928001700079 дугаартай эрүүгийн хэргийг ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл цагаатгагдсан этгээд Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                  Х.ГЭРЭЛМАА