| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/04242/И |
| Дугаар | 197/ШШ2026/05423 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/05423
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ************** ******* ХХК
Хариуцагч: ******* ******* *******
Зээлийн 6,938,906.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч . холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 6,938,906.06 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулж 4,790,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэж авсан боловч эргэн төлөлтөө огт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
5. Хариуцагч . нь ******* ХХК-тай 2023 оны 12 сарын 06-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ, лизингийн гэрээг тус тус байгуулан 4,790,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, барьцааны гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлдэгч . Лизингийн зээлийн гэрээний 3.2.2, 3.2.3-т заасан гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон дансанд үл маргах журмаар эргэн төлөх, хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.
5.1. Хариуцагч .ыг нэхэмжлэлд дурьдсан хаягаар шүүхэд ирэх мэдэгдлийг хүргүүлэхэд уг хаят оршин суудаггүй тухай Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн тул нэхэмжлэлийн хувь, эрх үүрэг тайлбарласан баримтын хамт 2026 оны 02 сарын 25-ны өдөр цахим хаягаар хүргүүлж, @e-mongolia.mn бүртгэлийн дугаарт 2026 оны 03 сарын 04-ний өдөр 10.30 цагт шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдлийг хүргүүлж, 2026 оны 03 сарын 11-ний өдрийн 10.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг @e-mongolia.mn бүртгэлийн дугаар, цахим хаягаар хүргүүлж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5.2. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар гардуулсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
6. Иймд хариуцагч .аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6,938,906.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТГТХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч .аас 6,938,906.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,972.49 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч .аас 125,972.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА