Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/,

хохирогч С.С,

гэрч Н.Б,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөн тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-т холбогдох эрүүгийн 1810 0093 70445 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн 7 дугаар хэсэг 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух С.С-ынд байхдаа түүний гэрээс бэлэн 1.100.000 төгрөгийг нууцаар хулгайлан авч, С.С-т 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

1. Шүүгдэгч Г.Н-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би 2017 оны 11 дүгээр сард Шинээ гэдэг ахаар дамжуулж хохирогчтой танилцсан. С ах надад би чамд тусална гэж байсан. Бид хоёр урьд нь уулзаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр С ах намайг дуудаад би 18-19 цагийн орчим гэрт нь очиход согтуу байсан. Тухайн өдөр С ах гэртээ ганцаараа байсан ба намайг “манайд хоночих, би чамд тусална, хамт ууя” гээд гаднаас архи, пиво, дарс, бууз аваад ирсэн. Би архинаас уугаагүй, пиво, дарснаас уусан. Тэгээд хамт ууж суугаад, би нилээн согтсон байсан. Бид хоёр шөнийн 00 цаг хүртэл уусан байх. Тэгэхэд С ах “би гадаад явна, чамд мөнгө өгнө” гэсэн. Дараа нь өгөхгүй байхаар нь мөнгийг хэлэхгүй аваад явсан. Тэндээсээ гараад хажуу талын Б ахынд ороод “надад унааны мөнгө өгөөч, манай дүү төрөх гээд байна” гэхэд 20.000 төгрөг авч өгсөн. Би гэрч Н.Б-аас согтуудаа мөнгө гуйсан юм шиг байна. Би таксинд суугаад авсан мөнгөө тоолоход 540.000 төгрөг байсан. Би хохирогчийн түрийвчН-ээс нь 100.000 төгрөг аваагүй. Энэ хэрэг болохоос өмнө 2-3 удаа уулзахад гудасны завсараас мөнгө авч өгдөг байсныг харж байсан юмаа. Тухайн хэрэг гардаг өдөр би С ахад “манай дүү төрөх гээд өвдөөд байна гэнэ” гэхэд явуулахгүй “манайд хоноод яв, би чамд 100.000 төгрөг өгнө” гээд уурлаад байсан. ... Би 540.000 төгрөг авсан, хохирогчийн түрийвчинд байсан 100.000 төгрөгийг нэмээд 640.000 төгрөг өгөөд салъя гэж бодож өгсөн юм. Надад өөр ийм үйлдэл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч С.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би ганц бие хүн. Хааяа Н-ийг дуудаж бэлгийн ажил хийдэг юм. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би банкнаас 18 сарын группын мөнгөө зээлж 9.000.000 төгрөг авсан байсан. Тухайн өдөр данснаасаа бэлнээр 1.500.000 төгрөг авсан байсан ба үүН-ээс үлдсэн 1.180.000 төгрөг нь бэлэн гэрт байсан юм. Би мөнгөө хэрэг гарах өдөр эрүүл байхдаа тоолж үзэж шалгасан. Тэр өдөр “Н-т өгнө” гээд 100.000 төгрөгийг бэлдчихсэн өөрт харуулаад түрийвчээ ширээн дээр тавьсан. ...Бид хоёр согтоод Н “явлаа” гээд гараад явсан. Дараа нь гэнэт хаалга нүдэж орж ирээд “утсаа хаячихлаа” гэсэн. Тэгэхээр нь би Б-ийнд очоод утсыг нь хайгаад олоогүй. Тэгээд гэртээ орж ирээд хартал ширээн дээр байсан түрийвчин доторхи 100.000 төгрөг, мөн миний орны гудасны доор байсан 1.000.000 төгрөг алга болсон байсан. Би гудасаа сөхөж үзээд мөнгө байхгүй болсныг мэдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н-ээс өөр хүн манайд орж ирээгүй. Шүүгдэгч миний 1.100.000 төгрөгийг авсан. Хэрэг болсны дараа Н надад баахан зовлон яриад байхаар нь би “авсан мөнгөө төлчих” гэхэд тэр надад 640.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би түүнийг өрөвдөөд хохирлоос үлдсэн 460.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, үүгээр хохирол дууссанд тооцно гэж тохиролцсон юм. Би одоо Н-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэг гарахад миний бас хариуцлагагүй байдал нөлөөлсөн байх аа.” гэсэн мэдүүлэг,

3. Гэрч Н.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...С бид хоёрын гэр ойрхон байдаг болохоор ойр дотно байдаг юм. Сын гэрт ариун цэврийн өрөө байхгүй, ус байхгүй. Тэгээд байнга манай гэрт ирж ариун цэврийн өрөөнд орж, ус авдаг юм. 2018 оны 4 дүгээр сард С группынхаа мөнгийг зээлээр авсан. Тухайн үед хүүхэд нь сургууль төгсөж байсан. Би тэгэхэд нь би “чи архинд дуртай юм чинь мөнгөө сейфэнд хийчих, би чиний мөнгийг үрчихгүй” гэж хэлж байсан. Мөн “чи хэдэн төгрөгтэй үлдэж байна вэ” гэхэд надад 800.000 төгрөгтэй үлдэж байна” гэж байсан. Нэг өдөр С орж ирээд би нэг хүүхэд дагуулаад ирсэн, чи ариун цэврийн өрөөндөө оруулчих гэсэн. Тэгэхэд би анх удаа Н-ийг харсан. Тэрнээс 2-3 хоногийн дараа С намайг дуудаад, би гэрт нь очиход С, Н хоёр нилээн согтсон байдалтай, 2 шил архи, 2-3 савтай пиво харагдсан. Би өөрөө архи уудаггүй болохоор пивоноос жоохон хийж уугаад гарсан юм. Тэгтэл удалгүй 24:00 цаг өнгөрч байхад Н хаалга нүдээд орж ирэхдээ “манай дүү амаржих гээд байна гээд утсаар ярьлаа, унааны мөнгө өгөөч” гэхээр нь нээрээ тийм юм болов уу гээд 20.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл дараа нь С орж ирээд “нөгөө хүүхэн чинь мөнгө аваад явчихсан байна” гэсэн. Би “хэдэн төгрөг вэ” гэхэд 1.000.000 төгрөг гэхээр нь “яахлаараа чамд 1.000.000 төгрөг байдаг юм, чи надад 800.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн биз дээ” гэхэд “за за тэр яахав” гээд гараад явсан юм. Дараа нь энэ хэрэг явдлаас хойш Н манайд ирэхдээ “С ах намайг дарамтлаад байна, та мөнгө өгөхөд хамт байгаад өгөөч” гэхэд нь би уурлаж байсан ч Н С-т 640.000 төгрөг хүлээлгэн өгөх үед нь хамт байсан. Тэр үед С Н-ээс 640.000 төгрөг авсан, ярилцаж тохироод өөр мөнгө нэмж авахгүй гэж тохирлоо” гэсэн утгатай бичиг бичүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1810 0093 70445 дугаартай хэргээс:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-19х/,

2. Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 1-9 тоотод Богд хааны музейн харьяа торгон цэргийн байранд манаач хийж, тэндээ амьдардаг юм. Би залуудаа уурхайчин байсан тул 75 хувиар групп тогтоолгосон юм. Би группээс авдаг мөнгөө банкнаас зээл авсан байсан бөгөөд, охиндоо өгөх гэж байсан 1.000.000 төгрөгийг орныхоо гудасны завсар хийсэн байсан. Дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. 2018 оны 03 дугаар сарын үеэр урьдны танил Ш /Баянхошуунд 1 гудамжинд амьдардаг байсан/ над руу утсаар ярьж “Би танд нэг эмэгтэйг 4 танилцуулъя, мөнгөний хэрэг байна гээд, танилцуулах хүн байна уу” гэж асуугаад байдаг юм, та нэг уулзаад үз” гээд утасны дугаарыг нь өгсөн. Би утасны дугаарыг нь аваад өөрийгөө Н гэх 20-25 орчим насны эмэгтэйг гэртээ дуудаж уулзсан юм. ТэрН-ээс хойш 4-өөс 5 удаа гэртээ дуудаж уулзан, бэлгийн харьцаанд орж, нэг удаа хоноод явахдаа 50.000 төгрөг авдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15:00 цагийн орчим надтай утсаар ярьж байгаад манай гэрт ирсэн. Манай гэрт хононо гэж хэлээд, надаар дэлгүүрээс пиво, ундаа ус гоймон авахуулсан. Тэгээд бид хоёр хамт ууж байгаад, надтай бэлгийн харилцаанд ороогүй. 22:00 цагийн орчим хажуу талын манаач “Б-нх руу орлоо” гэхээр би “яв яв” гэж хэлж гаргаад хаалгаа түгжээд унтаад өгсөн юм. Бараг 2 цаг гарангийн дараа согтуу хаалга нүдээд, гэрт орж ирээд “би гар утсаа алга болгочихлоо” гэсэн. Тэгэхээр нь гар утсыг хайхаар гараад Б руу очиж асуухад “байхгүй, мэдэхгүй, Н аваад гарсан” гэж байсан. Б бид хоёр гадагш гарахад Н Бгийн цонхыг нь нүдээд зогсож байсан. Би буцаад гэрлүүгээ ортол ширээн дээр байсан миний түрүүвч дэлгэгдсэн, дотор нь байсан 100.000 төгрөг алга болсон байсан. Мөн би орны гудасны завсар байсан 1.000.000 төгрөгөө байгаа эсэхийг шалгахад байхгүй болсон байсан. Ингээд би буцаж Б дээр очиж “мөнгө алга болчихлоо. Н хаана байна” гэж асуухад “мэдэхгүй, манайд байхгүй. Граж дотор үз” гэсэн. Би Б-гийн хэлсний дагуу 1 дүгээр байрны подволь, граж руу орж үзэхэд Н байхгүй байсан. Би Н-ийн 00000000 дугаар руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Маргаашнаас нь утас нь ерөөсөө холбогдохгүй, алга болсон. Одоо болтол сураггүй байна. Түрийвчинд байсан 100.000 төгрөг, орны гудасны завсар байсан 1.000.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг алга болсон. Н-ийг сэжиглэж байна. Н буцаж гэрт орж ирээд “гар утас алга болчихлоо” гээд намайг гэрээс гаргасан. Мөн гэрт ороход түрийвчин дэх мөнгө болон орны гудасны завсар байсан мөнгө алга болсон байсан. Би урьд нь Н-г гэрт ирээд явахад нь мөнгө өгөхдөө гудасны завсраас мөнгөө гаргаж өгдөг байсан учир тэр мэддэг байсан. Тийм учраас сэжиглэж байна. Би Төрийн банкнаас группын зээл авсан мөнгө байсан юм. Группын зээл авсан гэрээ нь байгаа. Нийт 9.0 сая орчим төгрөгийг зээл авч, 1.0 сая төгрөгөөс бусдыг нь дансанд хийсэн байсан юм. Нийг хаана байгаа талаар Ш-аас асуухаар бас мэдэхгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

3. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өдөр хоногийг нь санахгүй байна. 2018 оны 04 дүгээр сард манай урд талын торгон цэргийн байрны манаач С-ийнд нэг охин ирсэн юм. Цагийг нь санахгүй байна. Би ойлгохдоо тэр охиныг С-гийн хамаатан садангийн охин гэж ойлгосон. С тэр охинтой пиво ууж байсан юм. Би тэднийд орчихоод нэг их удаагүй буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал С-ийнд ирсэн охин согтуу орж ирчихээд, “гар утсаа хаячихлаа” гэсэн. Би ойр хавиар гар утсыг нь хайгаад олоогүй. Тэр охин явах гээд “унааны мөнгө байхгүй” гэхэд нь 20.000 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь С орж ирчихээд “танайд байна уу, мөнгө аваад явсан байна” гээд хайгаад байсан. Нөгөө охин манайд орж ирчихээд “дүү төрөх 5 гээд өвдөөд байна, явах гэсэн чинь мөнгө байдаггүй” гэхээр нь л унааны мөнгө өгч явуулсан. Өрөвдөөд мөнгө өгсөн юм. Өөр нарийн учрыг нь мэдэхгүй. С-ийн мөнгийг аваад явсан юм шиг байсан. Би ХУД-ийн 11-р хороо, 7 дугаар хэсэг, 1-р байрны орцны жижүүр ажилтай. Энд 13 жил амьдарч ажиллаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хэргийн 35х/,

5. Хохирогч С.С-ын Хаан банкны 5005461018 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар / хэргийн 36х, 37-38х/,

6. Шүүгдэгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны хавар цагаан сарын дараахан миний таньдаг Ш гэх ах намайг 60 орчим насны С гэх хөгшин ахтай танилцуулсан. Сүүлд 2018 оны 04 дүгээр сард зайсанд С ах утсаар залгаж “гэрт хүрээд ирээч” гэж дуудаад, гэрт нь 18:00 цагийн орчим очсон. Гэрт нь очиход С ах өөрөө бага зэрэг юм уусан байсан. Тэгээд “намайг юм уух уу” гэхээр нь би пиво уухаар болсон. Удалгүй өөрөө дэлгүүр гарч 2 том пиво авчирсан. Тэгээд С ах, хажуу талын орцны жижүүр ах бид гурав пиво уусан. Хажуу талын орцны жижүүр ах нэг их удалгүй буцаад гараад явсан. Пиво уугаад юм яриад шөнийн 00 цаг хүртэл архи уусан. Тэгээд пиво ууж байхдаа бэлгийн харьцаанд орсон. Дахин бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь “үгүй” гэсэн. Тэгсэн чинь С ах “ах нь өнөөдөр 2 сая төгрөгийн тэтгэврийн зээл авсан. Бэлгийн харьцаанд орохоор нь 100.000 төгрөг өгнө” гэсэн. Ууж дуусаад байж байтал манай жирэмсэн дүү утсаар залгаад “тог тасарсан байна, хурдан ирээрэй” гэхээр нь “за, удахгүй такси бариад очно” гээд утсаар ярьсан. С ах үүнийг сонсчихоод уурлаад “би чамд мөнгө өгөхгүй, 20.000 төгрөг өгнө. Чи ямар хоноод явах юм биш” гээд байсан. Тэгээд С ах намайг цоожилчихоод өөрөө гараад явсан. Би орон дээр нь гудасных нь завсарт байсан 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсныг нь цүнхэндээ хийсэн байсан. Тэгээд удалгүй С ах орж ирээд уурлаад, намайг загнаад “зайл” энэ тэр гээд байхаар нь нөгөө хажуу орцны жижүүр ах руу ороод “С ах намайг явуулахгүй, загнаад байх юм” гээд уйлаад байж байтал нөгөө ах намайг тайвшруулаад, ус хийж өгөөд “ахын дүү хариад амар” гээд 20.000 төгрөг өгсөн. Би С ахынхаас гараад, хажуу талын орцны жижгүүр ах руу орохдоо гар утсаа алга болгосон байсан. Ингээд нөгөө ахтай гар утсаа хайгаад олохгүй байж байгаад такси бариад гэррүүгээ харьсан. Гэрлүүгээ харих замдаа С ахынхаас авсан мөнгийг тоолж үзэхэд 540.000 төгрөг байсан. Ингээд би маргааш нь симээ сэргээлгэхэд над руу С ах, нөгөө орцны жижүүр ах хоёр хэд хэдэн удаа залгасан байсан. Тэр үед нь би орцны жижүүр ах руу яриад “С ах намайг таксины мөнгөөр хуураад явуулаад байдаг байсан. Би авдгаа авсан. Миний 6 Самсунг галакси Эс 6 гар утсыг аваад үлдсэн” гэхэд орцны жижүүр ах “С-ийнд гар утас чинь байхгүй байна гэсэн” гээд байсан. Тэрнээс хойш яриагүй. Би 540.000 төгрөгийг нь мөнгөний хэрэг гараад авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Н-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн 7 дугаар хэсэг 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух С.С-ын гэрт байхдаа түүний гэрээс бэлэн 1.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.С-т 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-19х/,

- хохирогч С.С-ын: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 1-9 тоотод Богд хааны музейн харьяа торгон цэргийн байранд манаач хийж, тэндээ амьдардаг юм. Би залуудаа уурхайчин байсан тул 75 хувиар групп тогтоолгосон юм. Би группээс авдаг мөнгөө банкнаас зээл авсан байсан бөгөөд, охиндоо өгөх гэж байсан 1.000.000 төгрөгийг орныхоо гудасны завсар хийсэн байсан. Дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. ...Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15:00 цагийн орчим надтай утсаар ярьж байгаад манай гэрт ирсэн. Манай гэрт хононо гэж хэлээд, надаар дэлгүүрээс пиво, ундаа ус гоймон авахуулсан. Тэгээд бид хоёр хамт ууж байгаад, надтай бэлгийн харилцаанд ороогүй. 22:00 цагийн орчим хажуу талын манаач “Б-ийнх руу орлоо” гэхээр би “яв яв” гэж хэлж гаргаад хаалгаа түгжээд унтаад өгсөн юм. Бараг 2 цаг гарангийн дараа согтуу хаалга нүдээд, гэрт орж ирээд “би гар утсаа алга болгочихлоо” гэсэн. Тэгэхээр нь гар утсыг хайхаар гараад Б руу очиж асуухад “байхгүй, мэдэхгүй, Н аваад гарсан” гэж байсан. ...Би буцаад гэрлүүгээ ортол ширээн дээр байсан миний түрүүвч дэлгэгдсэн, дотор нь байсан 100.000 төгрөг алга болсон байсан. Мөн би орны гудасны завсар байсан 1.000.000 төгрөгөө байгаа эсэхийг шалгахад байхгүй болсон байсан. Ингээд би буцаж Б дээр очиж “мөнгө алга болчихлоо. Н хаана байна” гэж 7 асуухад “мэдэхгүй, манайд байхгүй. Граж дотор үз” гэсэн. Би Бгийн хэлсний дагуу 1 дүгээр байрны подволь, граж руу орж үзэхэд Н байхгүй байсан. Би Н-ийн 00000000 дугаар руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Маргаашнаас нь утас нь ерөөсөө холбогдохгүй, алга болсон. Одоо болтол сураггүй байна. Түрийвчинд байсан 100.000 төгрөг, орны гудасны завсар байсан 1.000.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг алга болсон. Нийг сэжиглэж байна. Н буцаж гэрт орж ирээд “гар утас алга болчихлоо” гээд намайг гэрээс гаргасан. ...Би урьд нь Нг гэрт ирээд явахад нь мөнгө өгөхдөө гудасны завсраас мөнгөө гаргаж өгдөг байсан учир тэр мэддэг байсан. Тийм учраас сэжиглэж байна. Би Төрийн банкнаас группын зээл авсан мөнгө байсан юм. Группын зээл авсан гэрээ нь байгаа. Нийт 9.0 сая орчим төгрөгийг зээл авч, 1.0 сая төгрөгөөс бусдыг нь дансанд хийсэн байсан юм. Нийг хаана байгаа талаар Ш-аас асуухаар бас мэдэхгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

- гэрч Н.Б-ын: “...Өдөр хоногийг нь санахгүй байна. 2018 оны 04 дүгээр сард манай урд талын торгон цэргийн байрны манаач С-ийнд нэг охин ирсэн юм. Цагийг нь санахгүй байна. Би ойлгохдоо тэр охиныг С-ийн хамаатан садангийн охин гэж ойлгосон. С тэр охинтой пиво ууж байсан юм. Би тэднийд орчихоод нэг их удаагүй буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал С-ийнд ирсэн охин согтуу орж ирчихээд, “гар утсаа хаячихлаа” гэсэн. Би ойр хавиар гар утсыг нь хайгаад олоогүй. Тэр охин явах гээд “унааны мөнгө байхгүй” гэхэд нь 20.000 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь С орж ирчихээд “танайд байна уу, мөнгө аваад явсан байна” гээд хайгаад байсан. Нөгөө охин манайд орж ирчихээд “дүү төрөх гээд өвдөөд байна, явах гэсэн чинь мөнгө байдаггүй” гэхээр нь л унааны мөнгө өгч явуулсан. Өрөвдөөд мөнгө өгсөн юм. Өөр нарийн учрыг нь мэдэхгүй. С-ийн мөнгийг аваад явсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- хохирогч С.С-ын Хаан банкны 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хэргийн 36х, 37-38х/,

- шүүгдэгч Г.Н-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд С ах намайг цоожилчихоод өөрөө гараад явсан. Би орон дээр нь гудасных нь завсарт байсан 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсныг нь цүнхэндээ хийсэн байсан. ... Гэрлүүгээ харих замдаа С ахынхаас авсан мөнгийг тоолж үзэхэд 540.000 төгрөг байсан. Ингээд би маргааш нь симээ сэргээлгэхэд над руу С ах, нөгөө орцны жижүүр ах хоёр хэд хэдэн удаа залгасан байсан. Тэр үед нь би орцны жижүүр ах руу яриад “С ах намайг таксины мөнгөөр хуураад явуулаад байдаг байсан. Би авдгаа авсан. Миний Самсунг галакси Эс 6 гар утсыг аваад үлдсэн” гэхэд орцны жижүүр ах “С-ийнд гар утас чинь байхгүй байна гэсэн. ... Би 540.000 төгрөг авсан, хохирогчийн түрийвчинд байсан 100.000 төгрөгийг нэмээд 640.000 төгрөг өгөөд салъя гэж бодож өгсөн юм. Надад өөр ийм үйлдэл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн 7 дугаар хэсэг 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух С.С-ын гэрт байхдаа түүний гэрээс бэлэн 1.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.С-т 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. Иймд шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохирол гэж тодорхойлсон шүүгдэгч Г.Н-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас хохирогч С.С-ын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 1.100.000 төгрөг болох нь тогтоогдсон байна. Дээрх хохирлоос шүүгдэгч Г.Н нь 640.000 төгрөгийг хохирогчид нөхөн нөхөн төлж, үлдэх 460.000 төлөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч Н.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба хэргийн хохирогч С.С нь “үлдэх 460.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” хэмээн мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ ба хохирогч С.С-ын “хохирлоос үлдэх 460.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-ээс нэхэмжлэхгүй” хэмээн татгалзсан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.9 заалт, 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт тус тус заасан “хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх хүсэлт гаргах, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэснийг тус тус зөрчөөгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.Н-ээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 49 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлж, гэм хорыг арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Г.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Г.Н нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Г-Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч С.С-т нөхөн төлж барагдуулсан, хохирогч С.С нь үлдэх хохирлыг 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг баталсугай.

5. Энэ хэрэгт Г.Н нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол 10 гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД