| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/17904/И |
| Дугаар | 197/ШШ2026/04332 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/04332
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,,,, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,************** /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,388,161.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ******* нь ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот гэрээний дагуу IPhone 16 Pro Max 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 6,188,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нийт 7,388,161.85 төгрөгийг хариуцагч Эрэнцэндорж ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх, хариуцагч Э. нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Э. миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,388,161.85 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 хуваан төлөхөөр тохиролцов. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,447,632 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,447,633 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,342,896 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000.85 төгрөг өгнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Э.т холбогдуулан 7,388,161.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 7,388,161.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,447,632 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,447,633 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,342,896 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000.85 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбараа бичгээр гаргаж өгөөгүйгээс шүүгчийн захирамж хугацаа хожимдож, нэхэмжлэгч талаас тайлбараа өгмөгц гаргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,161 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 66,580.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох 7,388,161.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,447,632 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,447,633 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,342,896 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000.85 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,161 төгрөгийн 66,580.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 66,580.5 төгрөгийг улсын орлогоос, 66,580.5 төгрөгийг хариуцагч Э.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ