Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/03593

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* оршин суух, *******

Хариуцагч: ******* ******* *******

2025 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 25/6-2-1 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагчийн төлөөлөгч Б.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан 2025 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 25/6-2-1 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь 2025 оны 06 сарын 20-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болохыг мэдэгдэхгүйгээр явуулж хөрөнгийг зах зээлийн ханшаас 2 дахин хямд үнээр худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2025 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн утсаар залгаж мэдэгдэхэд хөдөө байна гэсэн тайлбар хэлж 06 сарын 18-ны өдөр ирж танилцсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар 181/ШШ2023/00905 шийдвэрээр хариуцагч нараас 86,457,615 төгрөг гаргуулж Хаан банк ХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* ******* ******* ******* 182 тоот хаягт байршилтай , , зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт 2023 оны 07 сарын 25-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигджээ.

5.1. нь 2025 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 25/6-2-1 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч , нарын төлбөрт хураагдсан ******* ******* ******* ******* 182 тоот хаягт байршилтай , , хувийн сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ 144,056,000 төгрөгийн 50 хувь болох 72,028,000 төгрөгөөр дуудлага

худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 06 сарын 20-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 5 хороо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Банкны төлбөр барагдуулах газраас зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтож, мэдэгдлийг энэ өдрөө т утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн ба Д.Буянбаатар 2025 оны 06 сарын 18-ны өдөр мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд мэдэгдэл мэдэгдээгүй, зах зээлийн үнээс хямд борлуулсан гэж тайлбарласан боловч шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, мэдэгдэл гэсэн баримтуудаар түүнд мэдэгдсэн тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Иймд хариуцагч т холбогдох 2025 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 25/6-2-1 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч т холбогдох 2025 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 25/6-2-1 Хоёр дахь Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА