| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00093/И |
| Дугаар | 305/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2026/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **** оршин суух **** овгийн С.Д-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгч С.Д нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын *** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болохыг тус тус тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1971 оны 03 сарын 05-нд **** сумд төрсөн. Миний бие нь 1987 онд **** сумын 8 жилийн сургууль төгсөөд мал дээр гарч, аав ээжийнхээ хамт мал маллах болсон. 2000 онд эхнэр авч гэр бүлтэйгээ мал маллаж, 4 хүүхэд төрүүлж өгсөн амьдардаг. 1987-2000 он хүртэл аав ээжийн хамт мал маллаж байсан. Энэ хугацаа буюу 1992-1998 оны хооронд эцэг С-н нэр дээр мал тоологдон бүртгэлтэй явсан болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992-1998 оны малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 сарын 31-нийг дуустал ***** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар лавлагаа,
-мөн архивын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Л.С-н 1992-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оы 01 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар С.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/91 дугаар лавлагаа.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13/81 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн С.Д-н төрсний бүртгэлийн анкет, ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31, хаягийн хуудас №7 маягтууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.Д нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. С.Д нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар “Тус аймгийн **** сумын **** багт 1992-1995 онд малчин, **** сумын **** багт 1996-1998 онд малчин, өрхийн тэргүүлэгч Л.С-н мал маллаж байсан хугацаа (1992-1995, 1996-1998 он) хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Л.С-н 1992-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар “эхийн овог нэр Ч.Б, хүүхдийн овог нэр Б.Д, 1971 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрснийг **** аймгийн **** сумын 20-рт 1971 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр зарлигаар **** сумын харьяат Ч.Б-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Ч.Б хүүхдүүдэд: 1. С.Д 1971 оны 03 сарын 05-нд төрсөн, 2. С.С 1975 оны 03 сарын 26-нд төрсөн, 3. С.Г 1978 оны 02 сарын 27-нд төрсөн, 4. С.М 1982 оны 03 сарын 26-нд төрсөн, 5. С.Ц 1985 оны 01 сарын 04-нд төрсөн, 6. С.Ж 1987 оны 02 сарын 03-нд төрсөн, 7. С.П 1988 оны 01 сарын 15-нд төрсөн, 8. С.О 1991 оны 11 сарын 06-нд төрсөн гэж” бүртгэгдсэн лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “*** овгийн С.Д, **** овгийн Д.С нарын **** аймгийн **** сумын 3 дугаарт 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/91 дугаар “С.Д нь **** аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад БХЯ-ны сайдын 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 669 дүгээр тушаалаар 09 дүгээр сарын 07-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13/81 дугаар албан бичиг, түүнд хавсарган ХААТР-1 маягтад С.Д, эцэг Л.С, эх Ч.Б гэж бүртгэгдсэн зэргээр тогтоогдож байна.
5. Иймд **** овгийн С.Д-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **** овгийн С.Д-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын **** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА