Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/65

 

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/389 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч эд холбогдох 2418001270154 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

он Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-*******ийг Дархан-Уул аймгийн сумын даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх тухай” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй, түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тогтоолгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн дугаартай соёл, урлаг, үзвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын албан байрны хоёр давхрын хурлын заалыг 2023 оны 01 сарын 13-ны өдөр “ интернэшнл” гэх олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилтан 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 02 сарын 10-ны өдөр иргэн 500,000 төгрөгөөр түрээслүүлж,

үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 07 сарын 01-ний өдөр иргэн 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 08 сарын 15-ны өдөр иргэн 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй дөрвөн ширхэг өсгөгчийг 23 оны 08 сарын 18-ны өдөр иргэн 500,000 төгрөгөөр түрээслүүлж, заалыг 2023 оны 08 сарын 21-ний өдөр ХХК-ийн лизингийн ажилтан 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

үндсэн хөрөнгийн бүртгэлд.бүртгэлтэй LED дэлгэцийг 2023 оны 9 сарын 14-ний өдөр иргэн 1,000,000 төгрөгөөр түрээслүүлж,

үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 12 сарын 24-ний өдөр тухайн сумын 09 дүгээр сургуулийн багш, ажилчдын шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 600,000 төгрөгөөр түрээслүүлж,

үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 8 сарын 18-ны өдөр тухайн сумын "Худалдаа, бизнес эрхлэгчдийн холбоо”-ны шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 400,000 төгрөгөөр түрээслүүлж,

үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 18 сарын 07-ны өдөр он 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 800,000 төгрөгөөр түрээслүүлж, нийт 10 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөгийг хууль бусаар хувьдаа авч захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******-*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт -******* холбогдох эрүүгийн 2418001270154 дугаартай хэргээс 2023 оны 08 сарын 07-нд үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг Дархан-Уул аймгийн сумын он 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 800,000 төгрөгөөр түрээслүүлж, 800,000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч овогт -*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхмэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ээс 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 төгрөгийн 30 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******-******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10- өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" журмын хавсралтад үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, барилгын зураг төсөл, худалдаа үйлчилгээ, үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, олон улсын байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол соёлын шинжлэх ухааны салбар, орон сууц, автомашины дулаан зогсоолын түрээсийн хувь хэмжээг ангилал, салбарын чиглэлийг харгалзан тогтоосон, түүнчлэн спорт цогцолбор, спортын ордон, спорт заал, урлаг заал, урлаг танхимыг түрээсээр ашиглах үнэлгээг тогтоосон байх ба Дархан-Уул аймгийн сумын төв нь уг журмын чухам ангилал, үнэлгээнд ямар үндэслэлээр хамаарах болох нь огт тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар холбогдох шалгалтыг явуулаагүй, тогтоож чадаагүй байгаа юм. Гэтэл энэ талаар гаргасан өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийг прокурор болоод *******-*******ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхээс үндэслэл бүхий няцаалт хийгээгүй, шийтгэх тогтоолд огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн.

*******-*******ийг Авлигын эсрэг хууль болоод Төрийн албаны тухай хуульд заасан ийн албаны ангилалд хамаарч, албан тушаалтан гэдэгтэй бид маргаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа болно.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдлыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор заасан. Үүнийг нотолж тогтооход Дархан-Уул аймгийн сумын даргын ажлын байрны тодорхойлолтыг анхаарч үзэх ёстой.

*******-******* нь ажлын байрны тодорхойлолтоороо төрийн албаны болоод авлигын тухай холбогдох хуульд заасан албан тушаалтан байх хуулийн шаардлагыг хангаж байгаа бол уг ажлын байрны тодорхойлолтод заасан ямар эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулан ашигласан болохыг нотолж тогтоох ёстой байтал энэ талаар шалгалтын ажиллагаа явагдаагүй бөгөөд анхан шатны шүүх ч мөн дүгнэж чадаагүй байна. Тиймээс *******-******* нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй талаар гаргасан санал, дүгнэлтийг анхаарч үзнэ.

*******-*******ийг түрээсийн төлбөрийг банкин дахь хувийн харилцах дансаар авч ашигласан, анхан шатны шүүх нь шүүгдэгчийн хаан банкны дансны хуулга болон сумын дансны хуулгатай харьцуулан судалж үзэхэд орлого, зарлага, мөнгөн гүйлгээний дүн тохирохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь түрээсийн төлбөр, мөнгийг хувьдаа авч ашигласан эсэх, мөнгөний зарцуулалтыг тогтоохын тулд эдийн засгийн шинжилгээ хийлгэж тогтоолгох нь хэргийн жинхэнэ байдалд нийцэх, шүүгдэгчийн гэм буруу, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс санхүүгийн баримтад шууд дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

*******-******* нь дансаар хүлээн авсан мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, бүгдийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байхад зөвхөн нэг талыг барьж, зөвхөн яллах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******-*******ийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:

4,200,000 төгрөг буюу 9 тохиолдол байгаа. Дээрх мөнгийг би өөрийнхөө данснаас гаргаад төрийн байгууллагын тоот дансанд хийх ёстой. Хийгээгүй учраас буюу нотлогдохгүй гэх үндэслэлээр намайг буруутгасан. Хэрхэн нотлогдохгүй байгааг миний бие гайхаж байна. Тухайн үед хэдэн байгууллагуудын дунд нэг нягтлантай байсан. Засаг даргын тамгын газартай хавсран гүйцэтгэдэг байсан  нягтлан нь тамгын газарт суудаг байсан. Анхан шатны баримтаа бүрдүүлж, жилд хоёр удаа хөндлөнгийн аудитаар шалгагдаад явж буй асуудал. Бүхэл үнийн дүнгээр орсон асуудлыг мөнгөн дүн нь нотлогдохгүй байгаа гэдгийг би ойлгохгүй байна. Анхан шатны шүүх буруутай гэж үзээд шийдвэрээ уншин тайлбарлаж байсан. Дансны хуулга хөдөлшгүй нотлох баримт болно. иний данснаас гараад төрийн сангийн тоот дансанд орсон нь нотлогдохгүй гэж үзээд өөрийн хоёр тоот данстай миний бие ажилласан. 2023 онд өөрийн тоот дансны зарлагын гүйлгээг шүүхэд 52 тохиолдол буюу байгууллагынхаа өмнөөс өөрийн хувь дансаар авч, гаргасан тохиолдлууд байдаг. Тухайн байцаагч орлогыг маань шүүгээд 9 тохиолдлыг гаргачихсан юм бол, 52 тохиолдлын зарлагыг яагаад шүүхгүй байгаа юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа:

Шүүгдэгч *******-******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татсан нь анхнаасаа буруу. Бид нарын зүгээс дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулаагүй гэж нэг дэх асуудлаар буруутгасан. сумын чиглэлээр ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын хоёр давхрын хурлын заалыг хууль бусаар түрээсэлсэн гэж буруутгасан. Гэтэл хохирогчоор Дархан-Уул аймгийн иргэдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, уг хэрэгт татан оролцуулсан. Шүүхийн зүгээс прокурорын дурдаж буй үйл баримт байхгүй гэж дүгнэсэн. Дархан-Уул аймгийн иргэдийн хурлын 02 дугаар тогтоолд уялдахгүй буюу тухайн хүн хохирогч биш гэж шүүхээс дүгнэсэн. Шүүхийн тогтоолд хувийн хэрэгцээнд авч ашигласан гэж тогтоосон. Хэрхэн ямар баримтаар тогтоосныг дурдаагүй. иний үйлчлүүлэгч хийх ёстой ажлаа хийсэн. Хийхдээ тодорхой зүйлүүдэд тухайн үеийн нөхцөл байдлуудаас хамаарч мөнгө нь хувийн дансаар орсон асуудал байгаа. суманд тодорхой хэмжээгээр заал, микрофон, лед дэлгэцийг түрээслэхээр тохиролцож амаар хэлцэл хийж мөнгөн дүнг төлдөг. Зарим үед бэлнээр болон дансаар авсан тохиолдлууд байгаа. Шүүгдэгч *******-******* аваагүй гэж бидний зүгээс мэтгэлцэж маргаагүй. Өөрийн дансаар авч даруй төлбөрүүдийг нэгтгээд эргүүлээд мөнгөн дүнгээр шилжүүлж хийсэн. Хоёрхон удаагийн төлбөрт байгууллагынхаа хувцас хэрэглэл, соёлын үйл ажиллагаанд зарцуулагдах оёдлын зардалд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Хувцас хэрэгсэл нь төрийн өмчид бүртгэгдээд одоо тус байгууллага дээр нь байгаа. “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх” журам гэдэгт ямар байдлаар хэрхэн түрээслэх, хэний оронд ямар харилцаа хийгдэх, гэрээ хэрхэн хийгдэх, мөнгөний 30 хувийг хэрхэн шилжүүлэх, түрээслэх эд хөрөнгөд нь хавсралтаар ямар байгууллагууд байгаа гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Түрээслэх журмын хавсралтад түрээслэх байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гаргасан. Тухайн жагсаалтад сумын төв байхгүй. Ганцхан сумын төв байгаа. Дээрх бүх  байгууллагууд иргэдийн хуралтай гэрээ байгуулсан. Гэрээнийхээ хэрэгжилтийг эрх онд шалгачихсан. төв нь кино үзвэр гаргадаг юм уу, аль эсхүл соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг заалыг урлаг заал гэж үзээд байгаа юм уу, урлаг танхим гэж үзээд байгаа юм уу гэх асуултыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон гэх хүнээс анх асуухад хариулж чаддаггүй. Дээрх асуудал нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд мөн адил тусгагдсан байгаа. Прокурорын яллах дүгнэлт дурдсан үйл баримтыг үгүйсгээд анхан шатны шүүх ял өгсөн. Шүүгдэгчийн гэмт санаа нь юу байсан юм, ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхой бус. Шүүгдэгч өөрийн дансанд орсон мөнгийг тайлбарлахдаа манайх сумд тухайн үед 5 байгууллагын дунд 1 нягтлантай байсан. , нараас асуусан байдаг. байрыг тодорхой хэмжээгээр түрээсэлж ашиг олдог. Олсон ашгийг тухайн шүүгдэгч аваад тушаах боломжгүй. 5 байгууллагын дунд явдаг нягтланд бөөгнүүлж байгаад өгдөг. 2023 оны 01 дүгээр сар, 2024 оны 01 дүгээр сар буюу дурдагдсан он, саруудад тодорхой хэмжээнд түрээс, түрээс, бүжгийн мөнгө, төлбөр гэдгийг 3 дугаар хавтаст хэрэгт Улсын төсвийн төрийн сангийн дансанд бүгдийг нь тушаасан. Шүүгдэгч нь дээрх мөнгийг аваад өөрт ашигласан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж шалгана. Нотлох баримтгүйгээр шүүгдэгчийг буруутгаад ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралд би хэлэхдээ зүйлчлэлийнх нь хувьд эргээд нэг харчих, үнэхээр тогтоогдохын бол дээрх зүйл ангиар тогтоогоод ороод ирвэл, мөнгийг хувьдаа ашигласан нь тодорхой болохын бол гэм буруутай эсэх асуудлаа хүлээн зөвшөөрөх үү эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг зөв гэж үзвэл эргэлзээтэй нөхцөл байдлаар буюу цагаатгаж өгнө үү гэж хүснэ. Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

Орон нутгийн өөрийн өмч эд хөрөнгийг түрээслэх журамд төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай 01 дугаартай тогтоолд түрээслэх ёстой байгууллага гэх хавсралт байхгүй. Уг журам нь хоёрхон хавсралттай. Орон нутгийн өөрийн өмч эд хөрөнгийг түрээслэх журам буюу түрээсийн хувь хэмжээг зааж өгсөн байдаг. Өмгөөлөгчийн ярьсан 66 байгууллагын хавсралт нь орон нутгийн өмчийн газраас 2023 онд түрээстэй холбоотой үйл ажиллагаа явуулсан талаар мэдэгдлээ гаргаад манай байгууллагаар гэрээгээ хянуулдаг. Орон нутгийн өмчийг түрээслэх тохиолдол бүрт Орон нутгийн өмчийн газарт мэдэгдэж байх ёстой. Хувь хэмжээг иргэдийн төлөөлөгч нарын хурлаас тогтоосон хувь хэмжээнд нийцүүлэн тогтоох ёстой. Гэтэл төв нь түрээсийн үйл ажиллагааны талаар манайд мэдэгдээгүй. Түрээсийн хувь хэмжээг дур мэдэж тогтоож буй байдал нь хууль зөрчсөн үйлдэл гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдлоо тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэх байдлаар тайлбарлаж байна. Тус зүйл ангийн хувьд дээрэмдэх гэмт хэрэгт хамаарна. Гомдлын агуулгыг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгоод тайлбараа хэлье. Шүүгдэгч *******-*******ийн хувьд Дархан-Уул аймгийн сумын даргаар ажиллаж буй хугацаанд 9 удаагийн үйлдлээр тус заал танхим болон техник тоног төхөөрөмжийг бусдад түрээслүүлж, түрээсийн орлого болох 4,200,000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан буюу хийх ёсгүй үйлдлийг хийж өөрт давуу байдлыг бий болгосон гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч *******-******* нь хууль ёсны дагуу үйл ажиллагааг явуулах ёстой байсан юм бэ гэхээр иргэн, аж ахуйн нэгжээс заал танхим, тоног төхөөрөмжийг түрээслэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд үнийн саналыг Орон нутгийн өмчийн газарт явуулах ёстой. Үүний дараагаар гурван талт гэрээ байгуулах ёстой. Түрээсийн төлбөрийг байгууллагын дансаар хүлээн авч, 30 хувийг Орон нутгийн өмчийн газрын дансанд тушаах ёстой. Үлдэгдэл 70 хувийг тухайн байгууллагын үйл ажиллагаанд захиран зарцуулах ёстой байсныг шүүгдэгч *******-******* нь дээрх үйлдлийг хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Нэр бүхий 9 иргэнээс шилжүүлсэн мөнгийг төрийн сангийн тоот данс руу шилжүүлсэн нэг ч гүйлгээ байдаггүй. Хаан банкны *******-*******ийн эзэмшлийн данс руу иргэдээс шилжүүлсэн мөнгийг хувьдаа захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Юунд захиран зарцуулсан юм бэ гээд үзэхээр арилжааны банк буюу зээлийн төлбөрт шилжүүлсэн байдаг. өн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авсан байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчоор Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрыг тогтоосон нь буруу байна гэж үздэг. 5 сая төгрөгийн хохирол нь шүүгдэгч *******-******* гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 5 сая төгрөгийг улсын орлогод оруулах саналыг гаргасан. Уг саналыг шүүх хүлээн аваад 800,000 төгрөгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 4 сая төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч 69 байгууллагын талаар ярьдаг. Хохирогч мөн адил ярьж байна. Хууль ёсны дагуу Орон нутгийн өмчийн газарт мэдүүлгээ явуулаад гэрээ байгуулсан 69 байгууллага гэж дурдсан. Дархан-Уул аймгийн сумын төв нь гэрээ байгуулаагүй учраас нэр бүхий 69 байгууллагын нэр дотор байхгүй байх нь зөв. Гэтэл эсрэг утгаар нь өмгөөлөгч 69 байгууллага дотор тухайн төв байхгүй байхад ямар хариуцлага ярих юм бэ гэж эсрэгээр нь ярьж тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******-*******ийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******-******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч *******-******* нь Дархан-Уул аймгийн сумын даргаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх тухай” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй, түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тогтоолгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн дугаартай соёл, урлаг, үзвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын албан байрны 2 давхрын хурлын заал, техник, тоног төхөөрөмжийг:

-2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “ интернэшнл” Олон Улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилтан 300000 төгрөгөөр түрээслүүлж,

- үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн 500000 төгрөгөөр түрээслүүлж,

- үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн 300000 төгрөгөөр түрээслүүлж,

- үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн 300000 төгрөгөөр түрээслүүлж,

- үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 4 ширхэг өсгөгчийг  2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн   500000 төгрөгөөр түрээслүүлж,

- заалыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “ ” ХХК-ий лизингийн ажилтан 300000 төгрөгөөр түрээслүүлж,

- үндсэн хөрөнгийн бүртгэлд “LED” дэлгэцийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн 1000000 төгрөгөөр түрээслүүлж,

- үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай танхимыг 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр тухайн сумын 9 дүгээр сургуулийн багш, ажилчдын шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 600000 төгрөгөөр түрээслүүлж,

- үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тухайн сумын “Худалдаа бизнес эрхлэгчдийн холбоо”-ны шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 400000 төгрөгөөр түрээслүүлж,

- үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр он 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэн 800000 төгрөгөөр түрээслүүлж, нийт 10 удаагийн үйлдлээрээ 5000000 төгрөгийг хууль бусаар хувьдаа авч захиран зарцуулж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход эргэлзээ үүсгээгүй байх ба хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд эрх тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хуульзүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******-******* холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох:

Гэрч ...”би *******-******* хандан...танай байгууллага өөрийн орлогоо нэмэгдүүлэх ёстой талаар хэлж байсан. өн тухайн үед тус байгууллага нь тухайн жилийн орлогын төлөвлөгөөг өгөөгүй байсан учир ...би тэр талаар ...хэлсэн” гэх мэдүүлгээр /1хх52/,

Гэрч ...” сумын дарга *******-******* нь тус соёлын заал болон бусад тоног төхөөрөмжийг бусдад түрээслээд түрээсийн орлогыг хувьдаа авдаг юм шиг байна лээ гэж хүмүүс ам дамжиж ярьж байсан” гэх мэдүүлгээр /1хх55-56/,

Гэрч ...” сумын дарга *******-******* нт тус заал болон бусад тоног төхөөрөмжийг бусдад түрээслээд түрээсийн орлогыг 2023 оноос тушааж эхэлж байгаа. Тэрнээс өмнө яадаг байсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр, /1хх62/,

Гэрч ...” Техник тоног төхөөрөмжийг түрээслэхдээ үнийн тарифыг дарга *******-******* нь тогтоож өгөөд түрээсэлдэг” гэх мэдүүлгээр, /1хх78/,

Гэрч ...”би тухайн үед заал танхимыг *******-*******ээс түрээслэх үедээ “Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар”, “”Түрээслэгч сумын төв”, түрээслүүлэгч гэсэн байдлаар 3 талт түрээсийн гэрээ огт хийгээгүй. Түрээсийн үнэ тарифыг *******-******* нь өөрөө нэг өдрийн 100000 төгрөг болно гэхээр нь 3 өдрийн үйл ажиллагааны түрээсийн төлбөр болох 300000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, /1хх90-91/,

мэдүүлэгт хамаарах хавсралт зураг /1хх92-94/,

Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх95/,

Гэрч ...”2023 оны 02 дугаар сард миний төрсөн дүү ...хуримаа хийхээр болж, хурим хийх газрыг нь тус сумын соёлын төвд хийхээр төлөвлөж,...нэг өдрөөр түрээсэлсэн. Тус түрээсийн мөнгө 500000 төгрөг гэхээр нь өөрийн Хаан банкны тоот данснаас *******-*******ийн тоот данс руу “soeliin tow” гэх утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлгээр /1хх97/,

Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх98/,

Гэрч ...”тухайн тоног төхөөрөмжийг түрээслэх үедээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Түрээсийн үнэ тарифыг *******-******* нь өөрөө нэг өдрийн 300000 төгрөг болно гэж хэлснээр түрээсийн мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, /1хх101/,

Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх102/,

Гэрч ...”түрээсийн үнэ тарифыг *******-******* өөрөө надад 300000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлснээр би 300000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. өн тухайн хөгжим, тоног төхөөрөмжийг түрээслэх үедээ ямар нэгэн түрээсийн гэрээ огт хийгээгүй” гэх мэдүүлгээр /1хх105/

Хаан банкны *******  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх106/,

Гэрч ...”2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ...найрын үеэр хөгжим хэрэг болж, сумын эрхлэгч *******-*******тэй утсаар ярьж өдрийн 500000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, ажилчид нь ирж байрлуулж өгсөн. Гэрээ огт хийгээгүй, утсаар яриад л түрээсэлсэн” гэх мэдүүлгээр, /1хх110-111/,

Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх115/,

Гэрч ...”манай байгууллагаас *******-*******ээс түрээслэх үедээ “Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар”, “түрээслүүлэгч сумын төв”, “түрээслэгч” гэсэн байдлаар 3 талт түрээсийн гэрээг байгуулсан зүйл огт байхгүй. анай байгууллагаас тухайн үед 3 хоног сумын бүжгийн талбайг түрээсэлж үйл ажиллагаа явуулсан.

Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх118/,

Гэрч .*******...”...арга хэмжээнд “Лед” дэлгэц хэрэг болоод сумын дарга *******-******* руу утсаар залгаж танай соёлын төв “Лед” дэлгэцээ түрээслэх үү гэж асуухад түрээсэлнэ гэсэн.  ...ярилцаж тохироод 2 өдрийн 1000000 төгрөгөөр амаар тохиролцож сумаас авчруулсан” гэх мэдүүлгээр, /1хх120-121/,

 Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх122/,

Гэрч ...”шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад тухайн өдрийн түрээсийн төлбөр 500000 төгрөг, мөн үйл ажиллагаа дээр бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийг бүжиглүүлэхэд 100000 төгрөгийн төлбөртэй гээд нийт 600000 төгрөгийг эрхлэгч *******-*******ийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, /1хх124-125/,

Хаан банкны   тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх126/,

Гэрч ...””Худалдаа бизнес эрхлэгчдийн холбоо” нь 2023 онд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж, төвд тус шинэ жилийн арга хэмжээ хийсэн. ...манай нөхөр шинэ жилийн түрээсийн төлбөр гээд *******-*******ийн данс руу мөнгө шилжүүлэх гээд дансны дугаарыг надад өгсөн, би тухайн данс руу мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр /1хх128-129/

Гэрч ...”түрээсийн үнэ тарифыг *******-******* нь 400000 төгрөг гэснээр шинэ жилийн арга хэмээг зохион байгуулахдаа 400000 төгрөгөөр төвийг түрээсэлсэн. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй” гэх мэдүүлгээр, /1хх131/

Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх133/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.-*******ийн  үйлдэл  нь тус тус нотлогдон тогтоогджээ.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн “а”-д зааснаар төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ.

Энэхүү конвенцод нэгдэн орсон он улсын хууль тогтоомжид ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэхийг дараах байдлаар хуульчилсан байна.

   Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус заасан.

Хуулийн зохицуулалтаар шүүгдэгч Э.-******* нь Дархан-Уул аймгийн сумын эрхлэгчийн /дарга/ албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасралтгүйгээр ажиллаж байгаа болох нь сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн захирамж /2хх130/, албан тушаалын тодорхойлолт /2хх131-139/, сумын засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамж /2хх129/ -аар  тус тус тогтоогдож байх тул түүнийг төрийн албаны удирдах албан тушаалтан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг  шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,  3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгоно

Шүүгдэгч *******-******* нь Дархан-Уул аймгийн сумын даргаар ажиллаж байхдаа Дархан-уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх тухай” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй, түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тогтоолгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн дугаартай соёл, урлаг, үзвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын албан байрны 2 давхрын хурлын заал танхим, техник, тоног төхөөрөмжийг бусдад ашиглуулж, түүнээс олсон орлого болох 4200000 төгрөгийг өөрийн хэрэгцээг хангасан үйлдэл нь албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгосон нь төрийн албаны харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болон шударга ёсны зарчимд хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нийтийн албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч *******-*******ийг  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “ албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын  өмнө төлөөлөхийг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 “Ашиг сонирхлын зөрчлөөс анид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 “он Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “ Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч *******-*******ийн 2023 оны 08 дугаар сарын 07-нд сумын үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай танхимыг сумын он 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд түрээслүүлж, иргэн 800000 төгрөгийг авч хувьдаа зарцуулсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

өрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо...” *******-******* нь дансаар хүлээн авсан мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, бүгдийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байхад зөвхөн нэг талыг барьж, зөвхөн яллах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******-*******ийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: өрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******-*******ийн Хаан банкны тоот данс, тоот дансны орлого, зарлагыг сумын төрийн сангийн 5 тоот дансны хуулганд үзлэг хийж, харьцуулан хийсэн тэмдэглэлээр “*******-******* нь дансаар хүлээн авсан мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, бүгдийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан” гэх үндэслэл үгүйсгэгдэж, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /3хх31-35/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/389 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

        ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.ААРЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                                        Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                   З.ТӨӨРХҮҮ