| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/29310/И |
| Дугаар | 197/ШШ2026/04934 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/04934
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,,,,,, ХХК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************гийн **************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,422,819.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
нь зээлдэгч М.*******тэй 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 7,600,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 6,422,819.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ХХК-ийн нэхэмжилсэн 6,422,819.18 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 6,422,819.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,422,819.18 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,715 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 58,857.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******т холбогдох 6,422,819.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,715 төгрөгийн 58,857.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 58,857.5 төгрөгийг улсын орлогоос, 58,857.5 төгрөгийг хариуцагч М.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ