Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2026/03826

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* , ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД:*******/

Хариуцагч: ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* // нарт холбогдох

6,046,012.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хасбанк ХК нь харилцагч .*******, .******* нартай 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Иймд хариуцагч .*******, .******* нараас зээлийн гэрээний үүрэгт 6,046,012.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .*******, .******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .*******, .******* бид Хасбанк ХК-ийн нэхэмжилсэн 6,046,012.66 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 700,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,346,021.66 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч .*******, .******* нарт холбогдуулж 6,046,012.06 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .*******, .******* нар нэхэмжлэлийн шаардлага 6,046,012.06 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,046,012.06 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч .*******, .******* нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,686 төгрөгийн 50 хувь болох 55,843 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 55,843 төгрөгийг хариуцагч .*******, .******* нараас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

.