Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 149/ШШ2026/00200

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 27 149/ШШ2026/00200

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг Худалдааны гудамж ******* ******* Зүүнхараа салбар байрлах ******* ******* ХХК /РД:*******, утас: 94990308, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ШШГЕГ-н харьяа 433-р хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ******* ******* *******1, утас:0/-д холбогдох 14,883,078.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.******* холбогдох 14,883,078.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.******* холбогдох 14,883,078.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох 14,883,078.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,365.39 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 116,182.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 116,182.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.