Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2026/00246

 

 

 

 

 

 

 

2026 03 02 149/ШШ2026/00246

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын 902 тоотод байрлах ******* ******* ******* ******* *******, Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******, утас:91114958/-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл хараа гудамж 30 тоотод оршин суух ******* ******* , /-д холбогдох 7,058,367.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

******* богд финанс ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох 7,058,367.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох 7,058,367.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох 7,058,367.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,884 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 63,942 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 63,942 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.