| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00043/И |
| Дугаар | 149/ШШ2026/00247 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2026/00247
2026 03 02 149/ШШ2026/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 тоотод байрлах ******* ******* ******* ******* *******, *******/-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн 167 тоотод оршин суух ******* ******* ******* , /-д холбогдох 47,312,903.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох 47,312,903.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох 47,312,903.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох 47,312,903.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,515 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 197,257.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 197,257.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.