| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00100/И |
| Дугаар | 149/ШШ2026/00266 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 149/ШШ2026/00266
2026 03 05 149/ШШ2026/00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* Ичинноров /РД:МЭ81011060, /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* ******* ******* тоот Боржигон Сар , -д холбогдох,
Гэрлэлт цуцлж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч М.Сар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ичинноров би Сартай 2000 оноос хамт амьдарч, 2005-08-01-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлж гэр бүл болсон. 2001-12-10-ны өдөр ууган охин Сар / мэндэлсэн, одоо 25 настай. 2012-11-06-ны өдөр охин Сар / мэндэлсэн, одоо 13 настай. М.Сартай гэр бүл болон амьдарч байх хугацаандаа 2 хүүхдийн эцэг, эх болсон. Одоо бидний амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* Шарын голын 62 тоот /хуучнаар/, /одоогийн шинэчилсэн/ ******* ******* тоот хаягт байрлах, 653 м.кв газартай, 52.4 м.кв талбайтай өвөл, зуны хувийн орон сууц нь миний аав Ц., нарын өмч бөгөөд миний төрсөн эгч өгсөн байсныг эгч нь надад 2021 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн юм. Нөхөр М.Сарын хувьд архи уудаг байсан ч 2022 оноос байнга архидан согтуурч, хэрүүл өдөж, хараал хэлж, намайг болон үр хүүхдүүдээ элдвээр хэлж, харааж доромжлон цалин мөнгөө гэр бүл, үр хүүхдэдээ зарцахаа больсон. Би олон удаа апп-н зээлийг нь төлж өгсөн ч надаас байнга мөнгө нэхдэг.Энэ байдлаас болж мөн хүүхдийнхээ ирээдүйг бодож салахаар шийдвэрлэж, 2025-12-03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч 2026-01-02-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Сар г өөрийн асрамжид авч, эцэг М.Сараас хьд зааснаар хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байх тул хийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагч М.Сар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Сар миний бие нь 199 онд эхнэр гэр бүл болсон. Том охин 2001 онд төрсөн. Бага охин 2012 онд төрсөн. Миний хувьд эхнэрээсээ салах бодолгүй байна. Өөрийнхөө дутагдлыг засаад цаашдаа хамт амьдрах хүсэлтэй байна. Бид хоёрын дунд хамтран зээл байдаг үүнийг цуг төлж дуусгах шаардлагатай. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...
... гэжээ.
Хариуцагч М.Сар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...
... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Сард холбогдан Гэрлэлт цуцлж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Нэхэмжлэгч хариуцагч М.Сар нар нь 2000 онд танилцаж, 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 11 сарын 06-ны өдөр охин М. төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл ын иргэний үнэмлэхийн хбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч М.Сар нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч , хариуцагч М.Сар нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн охин С.г төрсөн эх ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч М.Сараас хүүхдийн тэтгэлэг гаргах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлд, хариуцагчаас М.Сараас 70200 төгрөгийг гаргж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон Сар, ******* Ичинноров нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн охин С.г төрсөн эх ын асрамжид үлдээсүгэй.
3.Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлд, хариуцагчаас М.Сараас 70200 төгрөгийг гаргж нэхэмжлэгч д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.