| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2026/04685/И |
| Дугаар | 197/ШШ2026/03820 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/03820
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* чөлөө экспресс цамхаг 2-205 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ******* тоотод оршин суух, овогтой /РД:/-т холбогдох
220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2026 оны 1 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч .тай хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 220,000 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч .аас 220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа: . миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 220,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч .т холбогдуулж 220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч . нэхэмжлэлийн шаардлага 220,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 220,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч .ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,250 төгрөгийн 50 хувь болох 3,625 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 3,625 төгрөгийг хариуцагч .аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.