| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/10826/И |
| Дугаар | 192/ШШ2026/00160 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/00160
| 2025 12 30
| 192/ШШ2026/00160 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа хөгжлийн банк ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, хабитат 17 гудамж,**** тоот хаягт оршин суух, ***/РД:****/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,237,996.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч *** овогтой *** нь худалдаа хөгжлийн банктай 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр №1221/000809/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 1,65 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2.7 дугаар зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр иэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Үндсэн зээл 18,031,447.21 төгрөг, зээлийн үндсэн хүγ 2,085,637.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,911.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал 25,000 төгрөг байна. Цалингийн зээлийн гэрээг цуцлаж тухайн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд нийт 20,237,996.53 төгрөгийг хариуцагч *** овогтой ***аас гаргуулж өгнө үү.
Өмнөх хуралдаанд хариуцагч өөрийн биеэр ирсэн, харилцан ярилцаад эвлэрэх боломжтой гээд шүүх хуралдааныг хойшлуулсан хэдий ч энэ хугацаанд зээлээ төлөх боломжгүй болсон, шүүх хураалдан очиж амжихгүй гэх хариуг бидэнд мэдэгдсэн гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бум хөрөнгийн барьцааны гэрээ, Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-иас хариуцагч Н.***т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20,237,996.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.
3. Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч Н.*** нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, шүүхээс хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан өгч хэргийн материалтай танилцуулсан. Гэвч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, улмаар тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд
4.1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээлийн гэрээг хариуцагч Н.***тай байгуулсан. 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банк ХК нь 20,000,000 төгрөгийг, сарын 1.65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эмчилгээний зардал зориулалтаар Н.***т зээлүүлж, хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
4.2. Гэрээний агуулга, нөхцөл, тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасанчлан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу Худалдаа хөгжлийн банк ХК нь зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Тодруулбал, зээлдэгч буюу хариуцагч Н.*** нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлага үндэслэл бүхий болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 18,031,447.21 төгрөг, зээлийн үндсэн хүγ 2,085,637.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,911.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал 25,000, нийт 20,237,996.53 төгрөг болох нь тус тус тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчид хариуцуулах зүйтэй.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч Н.***аас зээлийн гэрээний үүрэгт 20,237,996.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.***аас улсын тэмдэгтийн хураамжид 259,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.***аас зээлийн гэрээний үүрэгт 20,237,996.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.***аас улсын тэмдэгтийн хураамжид 259,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгож, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 259,140 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ