Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 804

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Чойжилсүрэн,

Улсын яллагч А.Ганзориг /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц...., өмгөөлөгч Б.Манлайжав /ҮД:1527/,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Б.... /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...-д холбогдох 1808032840842 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Өндөр-Хаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ажилчдын байрны даргаар ажиллаж байсан, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял  шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.... нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 1б-ийн 4 тоот хашаанд М.... маргалдаж улмаар цээж болон хэвлий тус газарт нь хутгалж алсан болох нь:

           - Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Гандангийн буудал дээр ирээд ... “таксинд явахаа больё хүн олдохгүй юм байна” гэхээр нь би “харьлаа” гэж хэлсэн. ... “Бумбатын рашаан ороод ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Бумбатын рашааны наана нэг дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи, цэвэр устай аваад Бумбатын рашаан дээр уг архийг хувааж уусан. Бид хоёр буцаад хотын төв рүү явж байхад 2 цагдаа засмал зам дээр зогсож байхаар нь буцаад явсан. Тэгээд нэг дугуй засварын хажууд зогсоод машинаа эрүүл хүнээр унуулъя гэж ярилцаад тэр хавьд явж байсан танихгүй хүмүүсээс “мөнгийг нь өгье машин бариад хот руу ороод өгчих” гэж гуйсан боловч машин унах хүн олдоогүй. ... энэ хавьд миний таньдаг найзынх байгаа гэж хэлээд бид хоёр ... гэх эмэгтэйн гэрт нь очсон. ... бид хоёр дахиад нэг 0,75 литрийн “Хараа” архи аваад ...ийн найзынх нь гадна ирээд авсан архинаасаа нэг, нэг хундага татчихаад ...ийн найз ... гэх айлд орсон. ...гийнд ах нь ..., бага насны ...гийн охин ... гэх хүмүүс байсан. Би уг айлд анх удаа орсон бөгөөд тэр айлын хүмүүсийн нэрийг сүүлд мэдэж авсан. ... “гаднаас архиа оруулаад ир” гэхээр нь би машинд задалсан “Хараа” архиа барьж орсон. Уг архийг ..., ..., ... бид 4 хувааж уусан. Бид нар юм яриад архи талдаа орж байхад ..., ... хоёр биенийхээ бэлхүүсээр тэврээд инээлдээд юм яриад байсан. ... хялам хялам хийгээд тэр хоёр луу муухай хараад амандаа үглээд дургүйцээд байгаа бололтой байсан. Бид нар архиа уугаад дуусч байх үед ..., ... хоёр гараад явсан. Тэр хоёр гараад нэлээд удсан 5-10 минут болсон байх. Энэ хооронд ... “хэний гэрт ирчихээд яаж доромжлоод байгаа юм, даварсан гөлөгнүүд“ гээд намайг хараагаад салаавч гаргангуутаа намайг жижигхэн сандал дээр сууж байхад миний шанаан тус газар түлхэж унагасан. “Та муу хоёр гөлгийг ална аа” гээд ... гэрээс гараад явсан. Би ...гийн араас нь дагаж гараад ... бид хоёр хашаан дотор жорлонгийн хажуу талын овгор шорооны хажуухан талд хэрэлдэж муудалцаад заамдалцсан. Гэхдээ би юу гэж хэрэлдсэнээ сайн санахгүй байна. Тэгээд би барьж байсан хутгаараа ...г айлгах санаатай гэдсэн тус газар нь санагдаж байна нэг удаа хутгалсан. ... хутгалуулаад газар унасан байж байхад нь цаанаас ..., ... хоёр гарч ирсэн. ... ”хүн алчихлаа” гээд орилсон чинь охин ... нь гэрээс гараад ирсэн. ... миний барьж байсан хутгыг аваад цааш нь чулуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. ...” гэх мэдүүлэг  /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Ө....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... согтуурхаад шээс, пизда гэх мэт хараалын үг хэлээд байсан чинь ах чи айлд ирчихээд битгий хараалын үг хэлээд бай гээд загнасан. ... мөн л айлд ирчихээд хараалын үг хэлээд одоо яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...т одоо хариа, удахгүй энэ 2 хүн явчихна гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Хэсэг хугацааны дараа би 00 орчихоод гараад иртэл ... миний араас гараад ирсэн байсан. Ингээд ... бид хоёр хамт хашааны гадна юм яриад зогсож байтал хашаан дотроос ... ах “... танай найз намайг хутгалчихлаа ш дээ” гэж хашгирсан, би гүйгээд хашаа руу ороход талийгаач ах 00-ын хойд талд алхаж байгаад шууд газарт унасан. Тэгтэл би гэрэл тусгаад хартал хүзүүнээс нь их хэмжээний цус гарсан байхаар нь орилоод уйлтал манай охин гэрээс гарч ирээд мөн орилоод уйлсан. Энэ үед ... манай охины аман дээр 2 гарынхаа алгаар дараад байхаар нь татаж охиноо аваад ... руу утасдаж түргэн дуудаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33-34, 35 х/,

 

- Гэрч Ө....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... над руу утасдаад “түргэн дуудаарай” гэхээр нь ямар нэгэн юм болж гэж бодоод гэрээсээ гараад гүйгээд очтол ... ах дээшээ харсан байдалтай хүзүүнээс нь цус гараад нас барсан байсан. Нэг шар царайтай залуу овоолсон шороон дээр сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,

 

           - Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал 22 цаг ийн орчимд эхнэр ...ийн утасруу ... яриад түргэн дуудаарай гэж хэлээд утсаа салгачихсан юм. Тэгтэл ... ...гийн гэрийн хажууд байдаг өөрийнхөө найз эмэгтэйрүү залгаад /би нэрийг мэдэхгүй байна/ ... эгчийн гэрт юу болоод байна чи нэг ороод хараадхаач гэж утсаар хэлсэн. Тэгтэл найз нь удаагүй эргэж ...руу залгаад ярьсан. Яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй ... гэнэт л болохоо байсан юм шиг байна гэж хэлээд гэрээс гүйгээд гарсан. Удаагүй ... надруу утсаар яриад талийгаач нас барсан байна гэж надад хэлэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол ... хүүхэдтэйгээ уйлж орилсон байдалтай цагдаа нар ирчихсэн байсан юм . ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,

 

             - Насанд хүрээгүй гэрч ...гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би гэртээ зурагтаа үзэж байхад ... ах гэрээс гараад явсан. Гэтэл нөгөө хар гуталтай ах гэрийн зүүн талын гал тогооны шургуулганаас хар иштэй хутга аваад гарсан. Би “битгий манай хутгыг аваад бай” гэтэл “зүгээр, хэрэг болно” гэж хэлсэн.Text Box: I Би зурагтаа үзэж байтал хашааны хаалга дуугарах чимээ гарахаар нь гэрээс углаашаа өмсөөд гарч иртэл ... ах жорлонгийн хойд талын овоолсон шорооны ард хэвтэж байсан. Яваад очиход ахын футболк аймаар цус болсон байсан. Ээж ... ах хоёр ... ахын хажууд ээж асаагуурын гэрэл тусгаад харж байсан. Хар гуталтай ах овоолсон шороон дээр сууж байсан. Би “... ахаа” гээд уйлсан чинь хар гуталтай ах миний амыг дараад байсан. Ээж болиоч гээд тэр ахын гарыг татаж авсан. ... ” гэх мэдүүлэг /хх 45 х/, 

 

             - Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ...тай цуг доошоо пиво авахаар явсан. Тэгээд хашааных нь гаднаас 15-20 орчим метр холдсон байхад ард ...гийн ах нь орилсон. ... бид хоёр гүйгээд очсон. Манай найз ... зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар хутга байсан нь сайн харагдахгүй байсан. ...гийн ах жорлонгийн хойд талд хэвтэж байсан. Би ...эс хутгыг нь булааж аваад жорлонгийн баруун хэсэг рүү шидсэн. ...гийн ах нь дуу гаргаж чадахгүй байсан, хоолойноос нь цус гарч байсан. ... ” гэх мэдүүлэг /хх 48 х/,

 

           - Шинжээчийн 7616 тоот дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хутган дээрээс цус илэрсэн.

           2.Хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо М....гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх  дүгнэлт / хх 107 х/,

 

          - Шинжээчийн 4513 дугаар дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн биеийн тамирын цамц болон хагас ханцуйтай цамцны ар талд баруун далны орчимд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан 15 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Хагас ханцуйтай цамцны хэвлийн баруун хэсэгт хурц иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр гарсан 18 мм хэмжээтэй 2 ширхэг шинэ зүсэгдэлт байна.” гэх дүгнэлт / хх 113 х/,

 

            - Шинжээчийн 1574 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

             1.Талийгаачийн биед хэвлий хөндий нэвтэрч чацархайн дээд тараагуур судасны салаа, сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралт /600 мл/ голтод цус хуралт, зүүн жолоо булчинд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 3 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх ба хутганы урт нь 10 см-ээс доошгүй, өргөн 3 см-ээс ихгүй байх боломжтой байна. Дээрх шархнууд нь 90 градусын өнцгөөр дотогш чиглэлтэй үүссэн байна.

              3.Талийгаач нь дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.” Гэх дүгнэлт / хх 137 х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7 х/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

             Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд:

 

    - Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Томоотой байрын дуу муутай шар хүү байсан. Тийм айхтар сахилгаггүй байгаагүй, 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиас шилжсэн. Хувийн хэргээ шилжихдээ аваад явсан байх сургуульд хувиин хэрэг нь байхгүй. Би 10, 11 дүгээр ангид нь ...ий сурч байсан 10б ангийг төгссөн. ...ийг би хальт санаад байна, аав ээж нь салсан ээжтэйгээ байдаг байсан. Хичээлдээ гоц гойд сайн байгаагүй, хичээлдээ муу ч байгаагүй дунд сурдаг байсан. Анги хамт олон дундаа нэр хүндтэй олон нийтийн ажилд идэвхтэй хүүхэд байсан. Зан байдлын хувьд гэмт хэрэг хийхээргүй томоотой хүүхэд байсан. Тулж харьцаж байгаагүй. Бага ангид нь ... гэж багштай байсан. ... багш тэтгэвэртээ суусан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 86 х/,

 

            - Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний найз Б.... нь төлөв даруу зантай, элдэв муу зуршилгүй. хурц гэнэтийн зан ааш байхгүй, найзууд дундаа ер нь нэр хүнтэй, 2-3 удаа л архи амссан, үнэртүүлсэн байхыг нь харж байсан, түүнээс бол их суурь хүмүүжил сайтай, хичээлдээ их сайн, онц сурдаг хүүхэд байсан. Хэнтий аймгийн сургуулиасаа 2007 онд байх аа шилжээд Улаанбаатар хот руу явсан. Бид нараас нэг анги дээшээ үсрээд дэвшээд шилжиж байсан. Хотод ямар сургуульд орж төгссөнийг нь сайн мэдэхгүй байна. Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оюутан болчихсон сурч байсныг нь мэднэ, гэхдээ их сургуулиа төгсөж чадаагүй, 3 дугаар курсээсээ орхисон. Тэр үед ээж нь нас бараад цаашид суралцаж чадаагүй орхисон байх. Улаанбаатар хотод хамаатныхаа нэг ахтай хамт Баянзүрх дүүргийн Олимп хотхонд амьдардаг байсан, яг тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй байх, гэхдээ зүгээр суудаггүй, найз нартайгаа нийлээд энд тэнд ямар ч хамаагүй ажил руу орчихсон явж л байдаг байсан. Аав нь бүр жоохон 4, 5 дугаар ангид байхад нь нас барсан гэсэн, ээж нь оюутан байхад нь авто осолд орж нас барж байсан. ... өөрөө айлын ганц хүү байсан учраас ээжээсээ хойш ер нь бүтэн өнчин ганцаараа үлдсэн. Хамаатан садныхаа хүмүүстэй ч нээх ойр байдаггүй, одоо сүүлд хамт амьдарч байсан ...хотхонд амьдарч байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 87-88 х/,

 

            - Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... ер нь бол хүний үгээр байдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, олон хүмүүстэй зөв нөхөрлөж чаддаг, их олон найзтай, илүү дутуу ааш байхгүй, муу зуршилгүй, хүнийг муу зүйл рүү уруу татах зүйл байхгүй, аливаа муу зүйл хийх чанар өөрөөс нь гарахаагүй хүн дээ. Б....ийн хувьд хувиараа бизнес хийх их сонирхолтой, бид хоёр хамтарч юм хийе гэж их ярьж байсан.. ...” гэх мэдүүлэг /хх 89-90 х/,

 

          - Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... зан характерийн хувьд маш төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, элдэв муу зуршил гээд байх юм байхгүй, хүмүүжил сайтай тийм л хүн гэж би боддог. Хэнтий аймгийн 3 дугаар 10 жилийг 2009 онд төгссөн санагдаж байна.  ...” гэх мэдүүлэг /хх 91-92 х/,

 

          - Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... зан байдлын хувьд даруухан талдаа, бусадтай эвсэг, хүнд үгүй гэж хэлэхгүй, аль болох тус дэмжлэг болох дуртай, их нийтэч зантай, элдвийн гаж буруу зан байхгүй, гэр бүлийн суурь хүмүүжил их сайтай учир найз нөхдийн дунд нэр хүнтэй, найз нар нь их хүндэлдэг юм. Мөн хичээл сурлагандаа их сайн, гадаад хэлний авъяастай хүүхэд байсан, тэр чиглэлээрээ уг нь суралцаж байгаад сургуулиа төгсөж чадаагүй юм. Болох болохгүй хүн амьтантай нийлж нөхөрлөөд байдаггүй, түүнийг тойрон хүрээлж байгаа найз нөхдүүд нь бүгд л гаж буруу зуршилгүй тийм л найз нар байгаа, бид нар багаасаа л найзалж нөхөрлөсөн хүмүүс нэгнийгээ сайн мэднэ. ...” гэх мэдүүлэг /хх 93-94 х/,

 

            - Гэрч Э....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... найз маань миний бодлоор ер нь их үг дуу цөөтэй, тайван дөлгөөн зантай, аливаа зүйлд их нухацтай ханддаг. Хүнтэй тэр бүр маргаж муудаад байдаггүй, эв зүйгээ олоод явчихдаг, найз нөхдийнхөө дунд их нэр хүндтэй, их биеэ даасан байдалтай, хүнд их тусархуу зантай хүн гэж би хэлнэ. Аав, ээж хоёр нь нас барчихсан бүтэн өнчин. ...” гэх мэдүүлэг /хх 95-96 х/,

 

            - Гэрч Л.... мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... уг нь их даруухан, үг дуу цөөтэй, илүү дутуу сул үг байхгүй, нийтэч зантай, олон найзтай, гэнэтийн огцом уур уцаар байхгүй, даруухан талдаа хүн. Намайг анх танилцах үед ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээж нь хэнтий аймагт байдаг гэж байсан. 2008 онд байх аа Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн ороод 3 жил сураад сургуулиа төгсөж чадаагүй гарсан. Тэр үед ээж нь нас бараад ганцаараа бүтэн өнчин үлдсэн, тэр асуудлаасаа болоод л сургуулиа орхисон байх. Ээжийгээ нас барсанаас хойш Улаанбаатар хотод “Олимп” хотхонд ...гээд нэг үеэл ахындаа амьдардаг байсан. ...ах нь яг тогтсон ажилгүй, жоохон бие муутай юм шиг байна лээ, хааяа ажил хийгээд хааяа ажил хийхгүй байгаа гээд байж байдаг байсан. Б....ийн хувьд ч гэсэн яг тогтвор суурьшилтай ажил хийдэггүй байсан, хааяа нэг барилгын янз бүрийн ажил аваад хийж байгаа гэдэг байсан. Яг ямар ажил хийдэг байсныг нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 97-98 х/,

          

           - Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... бусдад их тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, амархан хүнд гомддог, уурласан ч хүнд муу санахгүй, муу муухай үг хэлэхгүй, найз нөхөдтэйгөө эвтэй найрсаг харьцдаг, үг дуу их цөөтэй, их дотогшоо зантай, дотроо их зүйл боддог, хэр баргийн дотоод сэтгэлээ хүнд ярихгүй, яг хар багын бид нар шиг найз нартаа бол дотоод сэтгэлээ уудалж ярина, маш шударга зантай, хэлэх юмаа хэнд ч хамаагүй хэлчихдэг, хэлье гэсэн үгээ шууд хэлдэг, цэвэрч нямбай зантай, их соёлтой, аливаа юмандаа их гамтай ханддаг, нэг худалдаж авсан гутал хувцсаа маш цэмцгэр хэдэн жилээр өмсчихдөг. ...” гэх мэдүүлэг /хх 99-100 х/,

 

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 639 дугаар дүгнэлт:

  1. Б.... нь сэтгэл мэдрэлийн өвчний учир эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.3.Б.... нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна.

4.Б.... нь одоогоор өөрийн үйлдлийг хянах, хэрэг хариуцах чадвартай байна.

             5.Б.... нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчин үгүй, албадан эмчилгээ шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх 144 х/,

 

            - Шинжээчийн 7506 дугаар дүгнэлт:

             1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.... 27 настай эр” гэж хаягласан цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.5 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт / хх 129 х/,

 

- Б....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 153 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 154 х/

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 165 х/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 164 х/

- Нас баралтын бүртгэлийн лавлагаа /хх 162-163 х/

- Хувийн байдлын тодорхойлолтууд /хх 166-168 х/

- Хохирлын баримтууд /хх 188-226 х/

- Хохирол төлсөн баримт /хх 246 х/  зэрэг болно.

 

Хэргийн зүйлчлэлийн талаарх шүүхийн дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Б....д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу хохирогчийг гурван удаа хутгалж алсан, үүний улмаас үүссэн шарх, гэмтлүүдийн тоогоор нь онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн.

2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэх ойлголт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалттай утга нэг байна. Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 14 дугаар тогтоолд заасан 2002 оны эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12-т заасан “Онц харгис хэрцгий арга”-р хүнийг алах гэмт хэргийн тайлбарт дээрх ойлголтыг тодорхой тайлбарласан байдаг.

Хэргийн үйл баримтуудаар:

-Б.... нь хохирогч ... урьд танилын холбоогүй.

-Хэрэг гарсан өдөр найз ...ийн хамтаар ...гийн гэрт очиж танилцан, хамт архи хэтрүүлэн ууснаас уг хэрэг гарсан.

-Б.... нь хохирогчийн амь насыг хохироохоор урьдаас төлөвлөөгүй.

-Б.... нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг 3 удаа хутгалсан ба хохирогчид олон тооны шарх үүсгэн өвтгөж зовоогоогүй, хохирогч тэр даруй нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

-Мөн архи уусан үедээ буюу өөрийн ухамсарыг бүрэн удирдан жолоодох чадваргүй байхдаа хохирогчийг хохироосон нь ямар нэгэн зорилго агуулаагүй, гэхдээ согтуурсан байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Б.... нь онц харгис хэрцгий арга хэрэгсэл урьдаас сонгон, төлөвлөж хохирогчийн амь насыг хохироогоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

-Ингэхдээ хохирогчид зовиур шаналал үүсгэж хүч хэрэглэсэн болон тарчлаан зовоосон, хохирогчийн цогцостой зүй бусаар харьцсан шинж тогтоогдоогүй.

Дээрх нөхцөл байдлуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр” гэх зүйл заалтаар Б....ий хийсэн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б....ий хэрэгт хандсан хандлага нь харгис хэрцгий шинжгүй, хэрэглэсэн арга нь онц харгис зүй бус арга хэрэглээгүй, хохирогчтой өс хонзон болон урьд өмнө хамаарал байгаагүй, хохирогч гэмтэл авсан даруйдаа нас барсан, хэрэг үйлдэхдээ хохирогчийг тарчлаан зовоогоогүй, хувийн харгис хэрцгий авир гаргаагүй зэргээс дүгнэвэл тус гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б....ий хүн алах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хүнийг алах гэдэг нь хүний амь насыг хууль бусаар бусниулахыг хэлнэ. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг санаатай алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл ба хохирогчийн үхлийн хоорондын шалтгаант холбоо юм.

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

Шүүгдэгч Б.... нь хохирогч ...гийн хоолойн тус газарт хутгалж идэвхитэй үйлдэл хийсэн, шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой.

          Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

           Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

           Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Б....ийг өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Б.... нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 639 дүгээр дүгнэлт /хх 142-144 х/-ээр тогтоогдсон.

 

           Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч талд мөнгөн дүнгээр 7,465,980 төгрөгийн зардал гарсан нь хохирлын баримтууд /хх 188-226, 244-245 х/-аар мөн өмгөөлөгчийн хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн зэрэг нь тус тус тогтоогдсон бөгөөд дээрх нийт зардал 9,465,980 төгрөгийг шүүгдэгч Б.... төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 246 х/-аар нотлогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

           Шүүгдэгч Б.... нь хүн алах талаар урьдчилан төлөвлөж хохирогчийн гэрт очсон гэх байдал тогтоогдоогүй, архидан согтуурсны улмаас тухайн агшинд хутгаар хүний амь хохироосныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, амь хохирогчийн оршуулгатай холбоотой болон бусад мөнгөн хэлбэрээр гарсан зардлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч нарын өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд шүүхээс 09 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Б.... нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 66 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, Б....-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Б....д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            2.Боржигон овогт ...ын ...ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ийг 09 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....ий эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....ий урьдчилан цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            6.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

                          ШҮҮГЧИД                              Л.БААТАР

 

                                                                       Б.БАТАА