2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00907

 

               

 

 

 

 

 

 

 

                2026            01            20  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2026/00907

 

 

                                                                                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан хаягт байрлах, 421 дүгээр нээлттэй хорих ангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 хороолол, чингисийн өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт оршин суух,  **** /РД:****/-д холбогдох,

 

Автомашиныг нэр дээр шилжүүлж, авлагаас хасуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 421 дүгээр нээлттэй хорих анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Тус анги нь 2013 онд **** ХХК-тай хоригдлыг аж ахуйн нэгж байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан байдаг. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч, хошууч *** нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авалгүй дур мэдэн ланд 100 маркийн 51-77 УНЛ улсын дугаартай автомашиныг **** ХХК-ийн төлбөр тооцооноос орж ирсэн 11,820,250 төгрөгөөр иргэн ****худалдан авсан байдаг. Худалдан авсан автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны зөвшөөрөл авч байгууллагын данс бүртгэлд тусгаагүй, авлагаар бүртгэсэн байна. ***ХХК-ийн нэр дээр байгууллага хоорондын олон жилийн он дамжсан авлагын асуудал үүссэн бөгөөд байгууллагын авлагын тооцооноос хасаж цаашид өөрийн байгууллагын данс бүртгэлд тусгахад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авах шаардлагатай байна. Өнөөдрийг хүртэл тухайн автомашиныг байгууллагын дансанд бүртгэлгүй учир ашиглах боломжгүй манай байгууллагын хашаанд хадгалагдаж байна.

Иймд ****нэр дээр бүртгэлтэй байгаа автомашины нэр шилжүүлэхэд эзэмшигч нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан учир хариуцагчийн эхнэр болох өв залгамжлагч **** тус ангийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 Хариуцагч **** тайлбартаа: “...Миний бие гэр бүлийн хүн **** 5**** улсын дугаартай Ланд 100 маркийн автомашиныг худалдсан нь үнэн болно. Иймд нас барсан ****нэр дээрх энэ машиныг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй, ямар ч гомдол санал гаргахгүй саад учруулахгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч 421 дүгээр нээлттэй хорих анги нь хариуцагч *** холбогдуулан автомашиныг нэр дээр шилжүүлж, авлагаас хасуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч **** нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Тухайн маргааны зүйл болон ланд 100 маркийн **** улсын дугаартай автомашиныг эзэмшигчээр ****бүртгэлтэй, М.Амар нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан,**** эхнэр, хууль ёсны өв залгамжлагч болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон бусад баримтуудаар нотлогддог.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн дээрх шаардлагын авлагаас хасуулах гэх хэсэг нь шаардлага бус тухайн нэхэмжлэлийн үндэслэл байх тул шүүхээс автомашины эзэмших эрх шилжүүлэх гэх агуулгаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэл зориг байна гэж тайлбарлав. Тодруулбал авлагаас хасуулах шаардлага нь хариуцагчид хамааралгүй бөгөөд тухайн хөрөнгийн эрх бүртгэлээр шилжсэнээр нэхэмжлэгчийн дээрх авлагаас хасуулах хүсэл зориг биелэх бөгөөд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авлагаас хасаагүй тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй болохыг тэмдэглэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд 421 дүгээр нээлттэй хорих ангийн нэхэмжлэлтэй, *** холбогдох автомашиныг нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар 421 дүгээр нээлттэй хорих ангийн гаргасан автомашиныг нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **** нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ****ээс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч 421 дүгээр нээлттэй хорих ангид олгож, ланд 100 маркийн **** улсын дугаартай автомашин эзэмшигчээр 421 дүгээр нээлттэй хорих ангийг бүртгэхийг Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ