2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00950

 

 

 

 

 

 

 

 

                  

               2026         01          20

                                         192/ШШ2026/00950

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах, “Капитрон банк” ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 16 гудамж, ****тоот хаягт оршин суух, **** /РД:***/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,212,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ: “...Харилцагч ***ээс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр MN030030003095027463 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,145,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь *** тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч ***ээс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж М№030030003095027463 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэлд 18,615,637 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,516,188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,083 төгрөг, нийт 22,212,908 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,851,100 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХК нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,212,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,851,100 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцож эвлэрч байнагэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрэх эрхтэй болох нь тэдэнд олгосон итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,212,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагч талын эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,212,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,851,100 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 269,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ээс 269,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.АМИН-ЭРДЭНЭ