| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/10484/И |
| Дугаар | 192/ШШ2025/10709 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/10709
2025 12 08 192/ШШ2025/10709
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 21 713 615.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … зээлдэгч Самдан овогтой Дамдинсүрэн нь Голомт банктай цахимаар ЗГ-R000655948 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 09 сарын 09-ний өдөр 1105615679 тоот зээлийн данс үүсгэн 27,190,000.00 (хорин долоон сая нэг зуун ерэн мянган төгрөг)-н зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Самдан овогтой Дамдинсүрэн нь ЗГ-R000655948 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлэн: Үндсэн зээлийн төлбөрт: 20,520,875.18 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт: 1,173,391.31 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт: 19,349.49 төгрөг, Нийт: 21,713,615.98 төгрөг -н өр үүсгэн банкийг хохироож байна. Зээлдэгч Самдан овогтой Дамдинсүрэнгээс Голомт банктай байгуулсан ЗГ-R000655948 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 21,713,615.98 (хорин нэгэн сая долоон зуун арван гурван мянга зургаан зуун арван таван төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү.....гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 21 713 615.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-аас хариуцагч М.Дамдинсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 713 615.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн*
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21 713 615.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 518 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133 259 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133 259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ