| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/11564/И |
| Дугаар | 192/ШШ2026/01055 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01055
|
2026 01 22 | 192/ШШ2026/01055 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ 4, **** байрлах, *** /РД:***/- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,т*** байрлах, *** /РД:*****/-д холбогдох,
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193,892,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** хариуцагчийн төлөөлөгч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ:
“...Манай компани нь ***-тай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БГ/202305 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 1 литр түлшийг 3,500 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ээр тооцож 75,740 литр буюу нийт 265,095,000 төгрөгийн түлшийг манай компанид нийлүүлж, манай компани нь гэрээний төлбөрийг 100% бартераар буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17023/, Зайсангийн тойруу, *****байр блок, 5 давхарын****тоот, 58.91 м.кв талбайтай 3 өрөө, 253,575,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож хариуцагч ***-ийн гүйцэтгэх захирал **** шилжүүлж өгсөн. Гэтэл хариуцагч *** нь 35,000 литр буюу 122,500,000 төгрөгийн түлшийг нийлүүлж, үлдэгдэл 142,595,000 төгрөгийн түлшийг өнөөдрийг хүртэл нийлээгүй болно.
Бид хариуцагч компаниас гэрээний дагуу түлшээ нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгээс 0,5 хувь хүртэл алданги тооцно” гэж заасан тул хугацаа хэтрүүлсний алданги 71,297,500 төгрөг болж байна.
Иймд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл
төлбөр 142,595,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 71,297,500 төгрөг, нийт 213,892,500 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 193,892,500 төгрөгийг хариуцагч ***-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 142,595,000, төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 71,297500 төгрөг, нийт 213,892,500 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 193,892,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Үлдэгдэл төлбөр 142,595,000 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасч үлдэх 122,595,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 35,648,750 төгрөг, нийт 158,243,750 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулна.
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,243,750 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг төлнө.
Хариуцагч *** нь 158,243,750 төгрөгийн төлбөрийг дээрх графикийн дагуу хугацаандаа төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Хансай хуурмаг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 35,648,750 төгрөгөөс татгалзана.
Хариуцагч *** нь дээрх төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй, графикийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан алданги 35,648,750 төгрөгийг нэмж нэхэмжлэгч ***-д төлнө.
Энэхүү гэрээг байгуулснаар дээр дурдсан хуваарь зөрчигдсөн тохиолдолд нийт төлбөр болох 193,892,500 төгрөг төлөхийг хариуцагч *** нь зөвшөөрсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад “...Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 142,595,000, төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 71,297500 төгрөг, нийт 213,892,500 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 193,892,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Үлдэгдэл төлбөр 142,595,000 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасч үлдэх 122,595,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 35,648,750 төгрөг, нийт 158,243,750 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулна.
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,243,750 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг төлнө.
Хариуцагч *** нь 158,243,750 төгрөгийн төлбөрийг дээрх графикийн дагуу хугацаандаа төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Хансай хуурмаг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 35,648,750 төгрөгөөс татгалзана.
Хариуцагч *** нь дээрх төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй, графикийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан алданги 35,648,750 төгрөгийг нэмж нэхэмжлэгч ***-д төлнө.
Энэхүү гэрээг байгуулснаар дээр дурдсан хуваарь зөрчигдсөн тохиолдолд нийт төлбөр болох 193,892,500 төгрөг төлөхийг хариуцагч *** нь зөвшөөрсөн” гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. Талууд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн нь тэдэн хуулиар олгосон эрх болно.
Иймд ***-ийн нэхэмжлэлтэй, ***-д холбогдох бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193,892,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагч талын эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193,892,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
“...Хариуцагч 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,243,750 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.
Хариуцагч *** нь 158,243,750 төгрөгийн дээрх төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 35,648,750 төгрөгөөс татгалзана. Хариуцагч *** нь дээрх төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй, графикийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан алданги 35,648,750 төгрөгийг нэмж нийт төлбөр болох 193,892,500 төгрөг төлөхийг хариуцагч *** нь зөвшөөрсөн” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,127,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-иас 949,168.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ