2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/00193

 

 

 

 

    

     2026        01           02                                           192/ШШ2026/00193             

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,  

хариуцагч: ***холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 21 672 081.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***  холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 21 672 081.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1 500 000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ний өдөр 1 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр 1 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ний өдөр дотор 1 500 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ний өдөр дотор 14 172 081.21  төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133 155 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133 155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ш.ОЮУНТУУЛ