| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00123/И |
| Дугаар | 304/ШШ2026/00230 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00230
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралд*******ыг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралд*******аар,
Хүсэлт гаргагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар багт оршин суух З******* овогт Ж*******ийн Б**-Э*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00123/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******д
Хүсэлт гаргагч Ж.*******-Э*******э
Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.*******-Э*******э нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1964 онд төрсөн. Би 1986 оны 09 сарын 16-наас 1992 оны 03 сарын 20 хүртэл хугац*******д Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэл-ийн үр тарианы 2 дугаар бригадад гагнуурчин, тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1986-1992 оны хоорондох хугацаа хасагдаж тогтоосон учраас шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, архивын лавлагаа болон бусад баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэл-д 1986 оны 09 сарын 10-наас 1992 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугац*******д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэсний лавлагаа,
-хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/118 дугаар Булган аймгийн С******* сумын иргэн Ж.*******-Э*******э холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа, С******* сумын их эхлэлт нэгдэл, С******* уул ХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлаг*******д: Ж******* овогтой *******-Э*******э нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх, мөн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 07-12 сар, 1993-2000 оны 1-12 сарыг дуустал хугац*******д нөхөн тооцсон тухай мэдээлэл,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/122 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ж.*******-Э*******ийн анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбар,
-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 16-ны өдрийн №03-01/1340 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.*******-Э*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэл-д 1986 оны 09 сарын 10-наас 1992 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугац*******д гагнуурчин, тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэсний лавлаг*******д: Булган аймгийн С******* сумын 5 дугаар багийн харьяат Жанчив овогтой *******-Э*******э нь Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэлд 1987-1990 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов гэх,
-Жанчивийн *******-Э*******эд 1988 оны 02 сарын 04-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбрын ажлын тухай мэдээ хэсэгт: С******* сумын Их эхлэлт нэгдэлийн даргын 1986 оны 08 сарын 20-ны өдрийн 38 дугаар тушаалаар Үр тарианы 2 дугаар бригадад авч ажиллуулав гэх,
-С******* сумын Их эхлэлт нэгдэлийн даргын 1987 оны 05 сарын 07-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Мөн бригадад тракторын жолоочоор авч ажиллуулав гэх
-*******лан хамгаалахын яамны сайдын 1983 оны 05 сарын 25-ны өдрийн н/160 тоот тушаалаар Нас бие тэнцэж цэргийн албанд татагдав гэх,
-*******лан хамгаалахын яамны сайдын 1986 оны 08 сарын 10-ны өдрийн н/167 тоот тушаалаар Цэргийн жэнхэнэ албаны хугацаа дууссан тул хасав гэх,
-Их эхлэлт нэгдэлийн даргын 1992 оны 04 сарын 04-ний өдрийн 05 тоот тушаалаар С******* сумын Их эхлэлт нэгдэл татан буугдсан тул тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх,
-2001 оны 03 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг халж НД-ын 359111 тоот дэвтэр олгов гэх,
-2002 оны 08 сарын 09-ний өдөр Улсын үзлэгээр нийт 8 жил 5 сар ажилласанд тооцов гэх,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/118 дугаар Булган аймгийн С******* сумын иргэн Ж.*******-Э*******э холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа, С******* сумын их эхлэлт нэгдэл, С******* уул ХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлаг*******д: Ж******* овогтой *******-Э*******э нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх, мөн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 07-12 сар, 1993-2000 оны 1-12 сарыг дуустал хугац*******д нөхөн тооцсон тухай мэдээлэл,
Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/122 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ж.*******-Э*******ийн анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбарт: Их эхлэлт нэгдэлд 1987 онд Үр тарианы 2 дугаар бригадад тракторын жолооч ажилтай, Тракторын жолооч, цахилг******* гагнуурчин мэргэжилтэй гэх бичилт бүхий баримт,
-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 16-ны өдрийн №03-01/1340 тоот лавлаг*******д: Өрхийн тэргүүлэгч: Ж.*******-Э*******э, нийгмийн бүлэг: ажилчин, эрхэлдэг ажил: жолооч гэж 1989 оны хүн ам, орон сууцны тооллогод бүртгэгдсэн баримт,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
5.Иймд хүсэлт гаргагч Ж.*******-Э*******ийг Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэлд 1986 оны 09 сарын 10-наас 1992 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугац*******д гагнуурчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З******* овогт Ж*******ийн *******-Э*******ийг Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэлд 1986 оны 09 сарын 10-наас 1992 оны 03 сарын 20-ны өдөр хүртэлх хугац*******д гагнуурчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА